Өнгөрсөн хоногт архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 216 хүнийг эрүүлжүүллээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 41 үйлдэл бүртгэгдсэнээс 35 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайлах долоо, залилан мэхлэх нэг, танхайрах 11 хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 29 осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн байна. Б.Чимэг




















































