Монголын гайхамшиг болсон уран нугаралтыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байгаа талаар манай сайт мэдээлсэн билээ. Үүний араас монгол гэрийн урлал, цагаан сар, уул овооны тахилга, бэлгэдлийн зан үйл зэрэг соёлын 20 шахам биет бус өвийг бүртгүүлэхээр материал бүрдүүлэн илгээсэн байна. Үүнд юу, юу багтсаныг Соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга С.Юндэн-батаас тодруулахад “ЮНЕСКО-д бүртгүүлэхээр төлөвлөж байгаа өвүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлбэл урд хөршийнхөн санаа авч, өрсөж бүртгүүлэх магадлалтай тул болгоомжтой хандах хэрэгтэй” гэв. 2008 оноос хойш монгол тууль, бий биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол ардын уртын дуу, морин хуур, монгол наадам, хөөмий, бүргэдийн ан зэрэг соёлын биет бус есөн өвийг ЮНЕСКО-д бүртгүүлээд байна.Д.Ундрах 24tsag.mn




















































