Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан намын дарга З.Энхболд Ховд аймагт ажиллав

2016-6-18
0
ЖИРГЭХ

9743c1f96a52126343659e77655397eb.jpg

 

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар  өнөөдөр /2016.06.18/ Ховд аймагт ажиллаж,  тус аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ.

 

           

З.Энхболд : Улаанбаатарт Б.Пүрэвдоржийг “Ховдын Пүүжээ” гэдэг

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Ховд аймагт нэр дэвшигчдээ танилцуулан, амжилт хүсч үг хэллээ. Тэрээр хэлэхдээ,  УИХ-ын сонгуулийн 34 дүгээр тойрогт Б.Пүрэвдоржийг Ардчилсан нам нэр дэвшүүллээ. Энэ жил Ховд аймагт нэг тойрог нэмэгдсэн.Иймээс гурван хүн нэр дэвшиж байна. 34 дүгээр тойрогт нэр дэвшиж буй Б.Пүрэвдоржийг Улаанбаатарт “Ховдын Пүүжээ” гэдэг. Тэрээр Ховд нутгаа хөгжүүлэх сангийн тэргүүн бөгөөд сар бүр нутагтаа ирж, Ховдчуудтайгаа холбоотой ажилладаг хүн гэлээ.

 

З.Энхболд: Д.Батцогт Ховд аймгийн Бүсийн эмчилгээ, оношлогооны төв барих төсвийг шийдүүлж чадсан

 

Харин Ховд аймагт УИХ-ын сонгуулийн 35 дугаар тойрогт УИХ-ын гишүүн, УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Батцогтыг нэр дэвшүүллээ. Тэрээр Ховдчуудыг төлөөлөн УИХ-д сууж, хууль тогтоох үйл ажиллагаанд амжилт гарган ажиллаж байгаа төрийн түшээ юм. Тэрээр Ардчилсан намын гишүүдийн дундаас тойрогтоо хамгийн олон удаа ажилласан буюу өнгөрсөн хугацаанд тойрогтоо 40 удаа ирсэн байна. Сонгогдсоноо хойш Бүсийн оношилгоо эмчилгээний төв барих асуудлыг шийдүүлэхийн тулд эрчимтэй ажилласан бөгөөд асуудлыг ч амлалт нэхэж явсаар, шийдүүлж чадсан. Иймээс  Ардчилсан намын зүгээс, миний зүгээс Төрийн ордон барих байсан төсвийг Эрүүл мэндийн салбарт зарцуулахаар шийдвэр гаргасан. Ингэснээр Ховд аймгийн оношилгоо, эмчилгээний төвийг бариулахаар 14 тэрбум төгрөгийг төсөвлөлөө.УИХ-ын гишүүд Төрийн ордноо шинэчлэхгүй боломжоороо ажиллах ёстой, харин Ховдчууд Бүсийн эмчилгээ, оношилгооны төвгүйгээр дахин 4 жилийг өнгөрүүлж болохгүй гэлээ.  

 

           

Ш.Адьшаа гишүүн биш атлаа гишүүний дайтай ажлыг нутагтаа хийсэн

 

Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 36 дугаар тойрогт Ш.Адьшаа нэр дэвшиж байна. Тэрээр сонгууль болохоор нутагтаа ирдэг, бусад үед Улаанбаатарт амьдардаг хүн биш. Өнгөрсөн хугацаанд нутагтаа амьдарч, Ховд аймгаа хөгжүүлэхийн тулд хийсэн ажлууд нь гишүүн биш атлаа гишүүний дайтай ажил хийж чадсан хүн. Эдгээр гурван нэр дэвшигч хийсэн ажлаараа ч, хийх ажлаараа ч Ховд аймгаа хөгжүүлж чадах нэр дэвшигчид учир тэднийг дэмжихийг уриаллаа.

 

                            

Амаргүй дөрвөн жилд амжуулсан ажлууд...

 

Ардчилсан намын дарга З.Энхболд үргэлжлүүлээд, 2012-2016 онд хийж, хэрэгжүүлсэн болон ирэх 4 жилд хийж бүтээх Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан тул уул уурхай гэх ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, Сайн хашаа  5 хувийн  зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүллээ. 1680 үйлдвэрийн төслийг санхүүжүүлэхэд эдийн засаг хүндрэлтэй байсан юм бол хаанаас зээл өгөөд байна гэсэн асуулт гарна. Энэхүү хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар Чингис бондоос 419.7 тэрбум төгрөгийн зээл олгосон юм гэв. 

 

Ипотекийн зээл хэрэгжсэнээр бид ард иргэдээ санхүүгийн сахилга баттай болгож байна

 

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр нийт 82 мянган өрх орон сууцанд орсон байна. Харин өнгөрсөн хугацаанд буюу МАН засаг барьж байх хугацаандаа  1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Ипотекийн зээл нь зөвхөн шинээр байранд орж буй Дорж, Дондог, Дулмаа нарын асуудал огт биш. Барилгын салбар, барилга угсралт, тавилга гээд олон салбарт хүнийг ажлын байртай болгож байна. Гэтэл бидний хийж буй энэ ажлыг МАН “Нүгэл” гэж үзээд байна. Гэтэл Ардчилсан нам иргэдээ шинэ орон сууцтай болгохыг “Буян” гэж хардаг. Иймээс бид ирэх дөрвөн жилд дахин “100 мянган өрхийг шинэ орон сууцтай болгоно” . Бид МАН-ын “Нүгэл” гээд байгаа ажлыг бид “Буян” гэж хардаг учир зоригтой үргэлжлүүлнэ гэв.

 

 

З.Энхболд: МАН нэг жилд 32,6 км зам тавьж байсан бол АН  жилд 1000 км зам тавьж байна

 

1921-2012 оны хооронд 91 жилд 2,964 км зам барьж байсан бол Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан 2016 онд 1,284.05 км зам барих ажил хийгдэж байна. Энэ статистикаас харахад, МАН нэг 32,6 км зам барьж байсан бол Ардчилсан нам жилдээ 1000 км зам барьж байна. Энэ бол хөгжлийн хурдац. Гэтэл МАН зээл авч зам тавилаа гээд байгаа. Яаж зээл авахгүйгээр зам тавих юм, МАН шиг эсвэл нэг жилд 32,6 км зам тавьж явах ёстой юу. Ардчилсан нам ийм зам сонгохгүй бид үргэлжлүүлэн замаа барина, мөн бондын зээлээ графикийн дагуу эргүүлэн төлөх бүрэн боломж бидэнд байгаа  гэлээ.

 

 

Мөн Ховд аймгийн иргэдэд “Эр зоригийн уулзвар” гэгддэг байсан Саппорогийн уулзвар өмнө нь хамгийн их осол гардаг уулзвар байсныг, өөрчилж олон улсын жишигт нийцсэн уулзвар болсон жишээг харуулав.

 

Мөн Ардчилсан намын хийж, хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд, дэд бүтэц, зам тээвэр, төрөөс орон сууцжуулах хөтөлбөр, цахилгаан эрчим хүч, өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмж болон бусад асуудлаар статистик дүн судалгаа бүхий танилцуулга хийв.

 

 

Таван толгойг биш, таван хошуу малаа шүтэж амьдарья гэдэг уриаг би дэвшүүлээд байгаа.

 

Мөн Ардчилсан намаас ирэх дөрвөн жил хийх ажлаа танилцуулав. Ирэх 4 жилийн хугацаанд Ардчилсан нам сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрийг үргэлжлүүлж, сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрийг эхлүүлэн ажиллана гэв. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргэйжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тал бүрээр өсгөхийн зэрэгцээ боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлэхээ танилцуулав. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хийх нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан байна. Мөн монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр “Монгол хүн-2020” хөтөлбөрт тусгаснаа танилцуулав. Ажилтай орлоготой монгол хүн, эрдэм боловсролтой монгол хүн, эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, аюулгүй орчинтой монгол хүн гэх мэт 2012 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ. Мөн 2016-2020 онд экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, ХАА-н салбарыг эрчимтэй хөгжлийг дэмжиж, Монгол хүний бүтээмжийг өсгөхийн  зэрэгцээ орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн Ховд аймгийн иргэдэд танилцуулав.

 

 

Мөн цаашдаа биш уул уурхайд бус, харин ХАА-гаа эрчимжүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Бид учир нь ухаад нүх үлдэх уул уурхайд биш, жил бүр үр өгөөжөө өгч байдаг мал аж ахуй, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй. Иймээс би “Таван толгойг биш, таван хошуу малаа шүтэж амьдарья” хэмээн Ардчилсан намын дарга З.Энхболд уриаллаа.

 

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Ховдчуудад хандан үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Би “Цахим эрүүл мэнд”, “Цусны банкны төсөл”-ийн асуудлаар хоёр сарын өмнө Д.Батцогт гишүүний хүсэлтээр ирсэн. Харин энэ удаад 14.2 тэрбум төгрөгийн төсөвтэй Бүсийн эмчилгээ, оношлогооны төв байгуулах ажлын сайхан мэдээтэй хамт ирлээ. Энэ бол Ховдчуудын төдийгүй, бүсийн оношилгоо эмчилгээнд хийж буй томоохон хөрөнгө оруулалт. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга шийдвэр гарган Төрийн ордон барих төсвийг иргэдийн эрүүл мэндийн төлөө, эмнэлэг барихад зориулая гэсэн шийдвэр гаргасан. Энэ нь Д.Батцогт гишүүний уйгагүй хүчин чармайлттай ч холбоотой. Ховд аймгаас нэр дэвшиж буй 3 нэр дэвшигч нутгаа гэсэн сэтгэлтэй хүнийг сонгож байгаа. Ардчилсан нам ямар нэгэн амбиц хөөсөн, албан тушаал хайсан хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй. Харин бид “Хийсэн ажилтай, хэлэх үгтэй” хүмүүсээ л УИХ болон ИТХ-д нэр дэвшүүлж байгаа хэмээн онцлов. 2016-2020 он хүртэл хийх Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол 2012 онд хийж эхэлсэн “Монгол Хүн-2020” хөтөлбөрийн  үргэлжлэл. Иймээс Ардчилсан намын хөтөлбөр хэрэгжихэд ямар ч саад байхгүй. Ардчилсан нам маш холыг, алсыг хардаг, сэтгэлгээний хурдтай нам. Би 26 жил энэ намд зүтгэхдээ үүнийг мэдэрсэн, бахархдаг. Бид хэтийн зорилготой ажиллаж ирсэн, та бүхэн ч гэсэн бидний хийж буй ажлыг мэдэрч байгаа. Эдгээр замуудыг хар. Ховд хот бол баруун бүсийн хөгжлийн ирээдүй учраас энд Баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төвийг энд барьж байгаа гэлээ.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж Ховдын ард түмэнд хандан үг хэллээ. Олон ястны өлгий нутаг болсон Ховд нутагтаа ирэхэд сэтгэл сайхан байна. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд маш их ажлыг хийж амжуулсан. Гэтэл манай намын хийж бүтээж байгаа ажлыг харлуулж байгаа мэдээллүүд цацагдаж байна. Би саяхан УИХ-ын дарга, Ардчилсан намын даргатай хамт Япон Улсад ажлын айлчлал хийгээд ирсэн. Бид энэ хугацаанд Япон Улсад дадлагажигч гаргах “МАШ ЧУХАЛ” ажлыг хийж чадсан. Гэтэл үүнийг ажиллах хүч гаргах, энэ бол худлаа гэх мэтээр яриад, харлуулсан мэдээлэл цацаад байна. Үгүй бид, мэргэжилтэй, боловсролтой боловсон хүчнээ өндөр хөгжилтэй Япон Улсад бэлтгэх гэж байна. Энэ бол “ҮНЭН”. Япон Улсын Ерөнхий сайдын ажлын албанаас хүртэл бидэнтэй хийсэн уулзалтын талаар, санамж бичигт гарын үсэг зурсан талаараа цахим сайтаар дамжуулан албан ёсоор мэдээллэсэн. Манай улсын ирээдүйд асар чухал  энэ ажлыг элдвээр харлуулах хэрэггүй хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж онцлов. Мөн тэрээр цаашид монгол хүн-монголынхоо төлөө таван хошуу малдаа тулгуурлан хэрхэн хөгжих, хөдөлмөрлөх, хэрхэн баялаг бүтээж, хамтдаа хөгжилд хүрэх гарцын талаар ярилцаж санал солилцов. Үүний дараа УИХ-ын гишүүн, УИХ-ын НББСШУБХ-ны дарга Д.Батцогт, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж нар  нутгийнхандаа хандан үг хэллээ гэж Ардчилсан намын сонгуулийн штабаас мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • ç÷àáàáà (202.179.6.66)
    ÀÍ íàì îäîî áîëíî. ªíãºðñºí 4 æèëèéí õóãàöààíä Ìîíãîëûí àðä ò¿ìýíèéã ººð çýýëýýíä îðóóë÷èõàä îäîî ÿìàð í¿¿ðýýðýý áèäíèéã ñîíãîæ ºãºº÷ ãýõýýñ ÷èýõã¿é áàéíà óó?
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (202.179.27.209)
    Мананг сонсохгүй сонгохгүй та нараар ард түмэн 26 жил тоглууллаа шоглууллаа одоо 4 жил тэсчих 30 жилийн дараа сайхан болно гэж байна битгий донгос наад худлаа инээсэн зурагт хуудаснуудтайгаа бүгдээрээ тонил гэж хэлэе
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • zochin (122.201.22.173)
    MANAN 26 jil eeljlen zasag barihdaa ard tumniig yaduuruulj ANMAN bolgoj amidruulsan tiim bolhoor bie daagchid bolon oor busad namuudaas songoltoo hiine de
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • zochin (122.201.22.173)
    Niisleld MANAN-iin ner devshigchid hamgiin ih ongot zurag ongot flakatiig tavijee argagui de namiin sanhuujilt bas luivriin ih mongotei bolhoor, odoo ard tumen goyo ongot zurag goyo ongot plakatand huurtdag tsag ongorsoon MANAN-gaas oor zov huniig songono
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (122.201.22.173)
    МАНАН-г сонгохгүй, одоо бараг МАНАН-гийн үр хүүхэд нь улс төрд залгамжлах нь ш дэ шинэлэг өөр сонголт хийнэ
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.9.40.154)
    Dur bie goloxgviee gej vnen yumdaa . Urtei yduu bolgoj bodlogogvi mungnh idej uuj deegvvrree idchixeed ymar nvvreeree daxij songogdono gej ybnaa . Esgii xiix gatsar noxoi yu xiixeb tedeg baixaa .Dabgadorj uls turuur yax yum be . Xvn er ni chaddag chaddag yumaa l sain xiibel boloxson . Tarxini turaaltai Mongoli uls turcgid . Ulsin gatsar doorxi baylagig idej xulgailsan ta narig xen bayan geed baigaa yum . Luibarcgix xulgaichuud
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • zochin (122.201.22.173)
    MAN-iin Byambatsogt AN-iin Battsogt 2 neg ailiin hurgechuul neg toirogt baihdaa ch yahav de ineedtei yum Hovdchuud hoyulang ni bitgii songooroi
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • zochin (122.201.22.173)
    Bie daagchid bolon MAHN, busad namuudaas zov ner tsever humuusiig songotsgoono do
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • зочин (122.201.22.173)
    Манайд ах нь МАН дүү нь АН ийм нам сэлгэсэн арчаагүй улсууд байх юм Сумъяабазар МАН-д дүү Давгаа нь АН, Одонтуяа АН нөхөр Өлзийбүрэн нь МАН, Наранхүү АН эгч Саранчимэг нь МАН гээд л инээдтэй юм аа ийм хачин хүмүүсийг сонгох хэрэг байна уу
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • сонгогчид (122.201.22.173)
    Бие даагчид дотор өндөр боловсролтой, мэдлэг чадвар сайтай, улсад, иргэний нийгмийн байгууллагад, төрийн байгууллагад олон жил ажилласан дадлага туршлагатай, эх орон ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй, оюунлаг, НЭР ЦЭВЭР хүмүүс олон байна лээ тийм хүмүүсээс шинэлэг зөв сонголтоо хийнэ тэгж байж нам гэдэг зүйл байхгүй болно одоо бол МАН АН-д саналаа өхгүй
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • зочин (122.201.22.173)
    АН өнгөрсөн 4 жилд Ажилтай орлоготой монгол хүн, Улс шиг хөгжиж хүн шиг амьдаръя, Төрөө хямралаас гаргая түмнээ ядуурлаас аваръя гэж ард түмний итгэлийг авч сонгогдоод бодит байдал бол Ажилгүй монгол хүн, Өртэй монгол хүн, Өртэй улс болж ард түмэн өмнөхөөсөө маш их ядуурсан, хүнсний зүйлүүдийг грамаар ширхэгээр авах бол энүүхэнд болсон ёстой өнгөрсөн 4 жилд ард түмэн элгээрээ хэвтсэн. Офшортон олигархуудаа бүгдийг нь буцаагаад дэвшүүлсэн 2012 онд АН д саналаа өгөөд харамссан ийм байхад дахин сонгоод өг гээд байгаамуу ард түмэн мэргэн сонголтоо зөв хийж АН д дүнг нь тавих байх, гадуур явхад дүүрэн зураг плакат АН МАН ямар их мөнгөтэй юм бэ
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.194.193)
    Уг нь сонгуулийн суртачилгаанаас өмнө тойрогт нэр дэвшихээсээ өмнө УИХ-ын даргын хувьд, АН-ын даргын хувьд бүх аймгуудаар явсан бол хуулийн дагуу тэгээд эсрэг хүчнүүдээс хэл ам дагуулахгүй байх байлаа.За яахав.
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • dagba (202.70.46.232)
    sain bna ANd amjilt ta nar ylna
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • ӨВӨӨ (203.91.117.8)
    энхболдоо чи нэр дэвшигчийг дагаж явбал нэмэр биш нэрмээс богно чамайг тоодог хүн байхгүй болсоон ДАГВАДОРЖИД ХЭЛЭХЭД САЛБАГНАХАА БОЛЬ ТАНАЙХАН ӨӨР ӨӨР НАМД ЭЛСЧ НӨЛӨӨГӨӨ ТОГТООЖ АЛЬ НАМ ГАРСАН Ч АЛЗАХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙГАА Л ДАА ӨНГӨ МӨНГӨНИЙ ХОРВООД ЯАЯ ГЭХЭВ АХМАД ҮЕИЙНХЭНД ЧАМААС ИЛҮҮ ХИЙЖ БҮТЭЭЖ УЛС ЭХ ОРОНДОО ТУС БОЛСОН ХҮН ЧИ ЗӨВХӨН ӨӨРИЙХӨӨ ТӨЛӨӨ ОЛСОН НЭР АЛДДАРАА УЛЁЫН ХӨГЖИЛД СААД БОЛОХОД АШИГЛАЖ БАЙГАА ЮМ УУ АН Д ХЭРЭГ ТАРИДАГ ХУЛГАЙ ХИЙДЭГ ХҮМҮҮС ХОРОГДОХ БАЙРАА БОЛГОЖ ОРДОГ ЮМ ХАА ОЧСОН Ч ХЭРҮҮЛ ЗОДОО ХИЙЖ ЯВДАГ НАС ЧИНЬ Ч ӨНГӨРСӨН НЭР ЧИНЬ Ч СЭВТСЭН ХЭН ГЭДГИЙГ ЧИНЬ МЭДДЭГ БОЛСОН БИЕЭ ЗОВООЖ ОЛСОН ХЭДЭН ЗООСОО ЭВТЭЙХЭН ШИГ ГУДАР
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    4 цаг 52 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    4 цаг 59 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    14 цаг 45 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    14 цаг 58 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    15 цаг 7 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    15 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    15 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    15 цаг 30 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    15 цаг 30 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК