Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын дарга З.Энхболд, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Асашёрюү Дагвадорж нар Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзалт хийв

2016-6-18
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар  өнөөдөр /2016.06.18/ Баян-Өлгий аймагт ажиллаж,  тус аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ.

 

 

З.Энхболд: Бүгд уул уурхай руу хошуурч байхад А.Бакей  нь мал аж ахуйн үнэ цэнийг мартаагүй, үнэлж чадсан гишүүн

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Ардчилсан нам Баян-Өлгий аймгаас УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойргоос УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг нэр дэвшүүлж байна. Тэрээр УИХ-ын хамгийн чухал байнгын хорооны нэг болох Төрийн байгуулалтын байнгын хороог даргалж байгаа гишүүн. Монголчууд бүгд уул уурхай руу хошуурч байхад А.Бакей гишүүн мал аж ахуйн үнэ цэнийг өндрөөр үнэлж, мал аж ахуйг эдийн засгийн гол тулгуур байлгах ёстой гэдгийг байнга хэлж ирсэн хүн. Түүний хийж бүтээсэн ажил их төрийн түшээ мөн гэлээ.

 

 

Авто замын салбарт хийгдсэн бүтээн байгуулалтад Х.Ержаны гүйцэтгэсэн үүрэг их

 

УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойргоос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Х.Ержаныг нэр дэвшүүллээ. Өнгөрсөн жилүүд бол Монгол Улсын зам тээврийн сүлжээнд шинэчлэл хийгдсэн он жилүүд байлаа. Авто замын сүлжээг сүүлийн 4 жил урьд өмнө нь байгаагүй их хэмжээгээр тэлж чадсан ажлын ард Зам тээврийн дэд сайд  асан Х.Ержан байсан, өөрөөр хэлбэл авто замын салбарт хийгдсэн бүтээн байгуулалтад Х.Ержаны гүйцэтгэсэн үүрэг их. Хэрвээ түүнийг Баян-Өлгийчүүд сонговол Баян-Өлгий аймгийг Улаанбаатартай нэн тэргүүнд холбох ажлыг тэрээр хийж чадна. Тэрээр энэ чухал ажлыг амаараа биш, гараараа, гардан гүйцэтгэх хүн гэлээ.

 

Д.Мурат бол зөвхөн Баян-Өлгийг гэлтгүй бусад аймгийн

олон айлыг “дулаан байлгаж” буй хүн

 

УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойргоос Д.Муратыг нэр дэвшүүллээ. Түүнийг Монголчууд “Зуухны Мурат” гэдгээр нь сайн мэднэ. Учир нь тэрээр Монгол Улсынхаа олон айлыг дулаан байлгахын тулд, өөрийн бор зүрхээрээ хөдөлмөрлөж буй хүн. Тэрээр хөдөө орон нутагт нам даралтын зуухыг суурилуулан орон сууц барьж буй зэрэг түүний ажлуудыг Баян-Өлгийчүүд сайн мэднэ. Үнэлж ч байгаа. Тэрээр мөн орон нутгийнхаа дэд бүтцийн ажилд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа, барьж байгуулсан зүйлийг нь Баян-Өлгийчүүд мэднэ. Иймээс бид энэхүү бүтээлч залуу боловсон хүчнээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж байна гэв.

 

 

Үүний дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, өнгөрсөн 4 жилд хийсэн ажлууд, ирэх 4 жилд хийх ажлуудаа танилцуулан, мэдээлэл өгч, иргэдтэй харилцан санал солилцов.

 

Үүний дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга 2012-2016 онд хийсэн ажлуудаа танилцуулав. Тус хугацаанд Ардчилсан нам ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох шаардлага гарсан гэв. Бид энэ хугацаанд мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээлийг иргэдэд олгож,  малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн  зээлийг олгох зэргээр иргэд рүү хандсан олон чухал  ажлуудыг хэрэгжүүлж чадсан, цаашид ч үргэлжилнэ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлж, эхлэлийг тавилаа. Мөн 82 мянган өрх орон сууцанд орж, 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлсэн. Нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 мВт-ээр нэмэгдүүлснээр 163 мянган айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрдээд байна гэлээ.

 

 

Зам  тээврийн салбарын хувьд өнгөрсөн 4-н жил бол үсрэнгүй хөгжлийн, бүтээн байгуулалтын жил байлаа. Замын ажил дээр МАН болон Ардчилсан намын ялгаа харагдана. Энэ хоёр намд ялгаа байхгүй ээ. МАНАН ш дээ гэж хэлэх хүн бий. Гэтэл бодит байдал бид их ялгаатай. 1921-2012 он хүртэлх 91 жилд  МАН 2,964 км зам барьсан. Харин Ардчилсан нам засаг барих хугацаандаа 2013-2015 оны хоорондох 3 жилд 2,720 км зам барьсан бол  2016 онд 1,284.05 км замын ажил хийгдэж байна. Ингээд бодохоор МАН жилдээ 32,6 км зам барьж байхад Ардчилсан нам нэг жилд 1000 км зам барьж байна. Энэ бол МАН болон АН-ын авто замын салбарт хийсэн ялгаа. Баян-Өлгий аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Х.Ержан дэд сайд ажиллаж байх хугацаандаа 2720 км замыг  ашиглалтад оруулж чадсан гэв.

 

Ардчилсан нам “Таван сайн” хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

 

Үргэлжлүүлэн, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга “Таван сайн” хөтөлбөрийг танилцуулав. Эдгээр хөтөлбөрүүд өнгөрсөн хугацаанд биелэлээ олж үр дүнгээ өгсөн. Үүнд, сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрүүд хэрэгжээд эхэлсэн. Харин сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрүүдийг энэ жилээс хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

 

                                       

Сайн малчин.... эрүүл малтай, үйлдвэрлэгч малчин,

 

“Сайн малчин” гэдэг нь малаа эрүүл байлгасан, малчны данс ашигладаг, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөг малчныг сайн малчин хэмээн тодорхойлж, тэдэнд 10 хувийн хүүтэй малчны зээл олгож эхэлсэн. Энэ нь үйлдвэрлэгч, бүтээлч малчныг дэмжиж, тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ хөтөлбөр өөрөө махны экспортоос эхэлсэн. УИХ-ын гишүүн Р.Бурмаа сайд малын мах экспортлох гэрээ хийгээд ирсэн. Гэтэл эрүүл мал нийлүүлэх аймгийн тоо ердөө 6 байсан. Харин цаашид энэ 6 гэдэг тоог нэмэгдүүлэхийн тулд “сайн малчин” хөтөлбөр эхэлсэн түүхтэй гэлээ. Үүний тулд Ардчилсан намынхан малыг яаж эрүүлжүүлэх вэ гэдэг асуудлаа ярилцаж эхэлсэн. Ингээд бид 2015 оны сүүлээр малаа эрүүл байлгаж чаддаг малчдыг дэмжиж, малчны зээлийг 10 хувь болгон бууруулая, харин малаа эрүүлжүүлээгүй бол өмнөх шигээ 30 хувийн хүүгээр зээл авдаг байг гэж бид шийдсэн гэв. Мөн Баян-Өлгийгөөс Арабын орнууд руу өмнө нь мах экспортлодог байсан. Үүний дагуу малчид малаа эрүүлжүүлснээр, бид гадаад улсууд руу махны экспортоо нэмэгдүүлэх боломж нэмэгдэнэ гэв.

 

                                                   

    “Сайн оюутан” ...эцэг эхийнхээ нураан дээрх ачааг хөнгөвчлөе

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэлэхдээ, Сайн оюутны зээл нь оюутан өөрөө зээл авч суралцах боломжийг бүрдүүлж байна. Одоо эцэг эхээ зовоохоо больцгоо оюутнуудаа. 9 сарын нэгний өдөр бүгд банк руу явж байхаар өнөөдөр банкин дээрээ очоод эртхэн зээлээ хөөцөлдөх хэрэгтэй. 18 хувийн хүүтэй биш, харин 5 хувийн хүүтэй зээл авах боломжтой болсон Цаашид эцэг эхийнхээ нуруун дээрх ачааг хөнгөвчлөн оюутнууд сургалтын төлбөрийн зээлийг 10 жил хүртэлх хугацаатай авах боломжтой болж байна. Сургалтын төлбөрт зориулан авсан цалин, тэтгэврийн зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй оюутны зээлд шилжүүлж болно гэв.

 

         “Сайн хашаа” сонгосон газартаа амьдрах таатай орчноо бүрдүүлцгээе

 

УИХ-ын дарга “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар танилцуулахдаа, хүн болгон өндөр үнэтэй орон сууцанд орохыг хүсдэггүй. Зарим иргэд хашаанд өөртөө тохитой байшин бариад амьдрахыг хүсдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэдэд төрийн банкнаас хөнгөлөлттэй зээлийг олгож эхэллээ. Ингэснээр иргэд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцтай болно. Мөн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бий болгож, орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэлээ.

 

 

“Сайн экспорт” хадаас байтугай нарны

зай үйлдвэрлэдэг болсон Монгол

 

Ардчилсан нам үйлдвэржилтийг энэ тэргүүнд тавин ажиллаж ирсэн. Цаашид үйлдвэржилтийг хот хөдөөгүй, орон даяар эрчимтэй өрнүүлэх бодлого барьж байна. Уул уурхайн бус экспортыг 2 дахин нэмэгдүүлж, 2 ТЭРБУМ ДОЛЛАРТ хүргэнэ. Бид өмнө нь уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь экспортлодог байсан. Харин цаашид түүхий эдээ боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох бодлогыг барьж байгаа. Би энэ сарын эхээр Япон Улсад ажлын айлчлал хийгээд ирсэн. Японд байхдаа хэд хэдэн үйлдвэрийн газраар орсон. Тэнд гурван монгол залуу эх орондоо нарны панель үйлдвэрлээд Япон Улс руу экспортлон, эрчим хүч түгээж ажиллаж байна. Энэ бол сайн экспортын жишээ юм гэлээ. Япон улсад цаашид тус улсын өндөр технологийг сургахаар дадлагажигч ажилтнуудыг гаргах гэж байна. Хоёр улсын яамд хооронд санамж бичигт гарын үсэг зурагдсан гэлээ.

 

                                                     

   “Сайн бизнес” нь орон сууцны ипотекийн зээлийн үргэлжлэл мөн

 

“Сайн бизнес” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны ипотекийн үргэлжлэл юм. хамгийн эхний ээлжинд энэ ондоо Улаанбаатар хотын барилга, орон сууцны нэгдүгээр давхарт худалдаа эрхэлж буй жижиг, дунд бизнесийг дэмжинэ. Бизнес эрхлэгч үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 5 хувийн хүүтэй зээлийг авах боломж бүрдэнэ.ингэснээр өрх бүр үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид болж чадна гэв. Мөн УИХ-ын дарга цаашид ахиулан хийх ажлуудаа Баян-Өлгий аймгийн иргэдэд танилцуулсан юм.

 

 

УИХ-ын даргын дараа Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, хөгжил нь жижиг зүйлээс эхэлдэг. Эрүүл мэндийн сайдын албан тушаалд 2008 онд томилогдоод Баян-Өлгийгөөс анхны  ажлын томилолтоо эхэлж байв. Багаар нь сонгож байж хөгжил ирдэг. 2012 онд ихэнх баруун аймгуудад Ардчилсан нам ялсан. Үүний үр дүнд тус аймгуудын хөгжил замаасаа эхэлсэн. 2016 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол 2012 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн үргэлжлэл юм. Ардчилсан нам алс хэтийг хардаг. Ардчилсан нам бол сэтгэлгээний хурдтай, ярьж хэлж буй зүйл нь бодитой, боловсруулж танилцуулж буй хөтөлбөр нь алсын хараатай, утга агуулгатай байдаг. Баян-Өлгий аймагт миний дотнын андууд нэр дэвшиж байна. Баян-Өлгийчүүд та бүхэн энэ жилийн сонгуулиар УИХ болон Аймгийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй, тэгэж байж хөгжил хурдасна. Х.Ержан өнгөрсөн хугацаанд баруун бүсийн замын холболтын 100 км-ийг нь тавьчихсан байгаа. Ардчилсан намынхан цаашид энэ ажлаа үргэлжлүүлэх ёстой гэлээ.Баян-Өлгийгөөс нэр дэвшиж байгаа А.Бакей, Х,Ержан, Д.Мурат болон аймгийн ИТХ-д нэр дэвшигчид бол цэвэр бүтээгч хүмүүс, тиймээс бүтээлч сэтгэлгээгээр нь тэднийг парламентад сонгох ёстой, Өлгийчүүддээ итгэж байгаа гээд тус аймагт эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл өгсөн юм. 

 

 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж хэлэхдээ, УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Япон Улсад ажлын айлчлал хийсэн. Энэ айлчлалаар Монгол Улсын хөгжлийн түүхэнд гайхамшигтай гэрээ хийгдсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон Уул уурхайн яам Япон Улсын холбогдох яамдуудтай санамж бичгийг үзэглэсэн. Энэхүү санамж бичиг Япон Улсын Ерөнхий сайдын албан өрөөнд хийгдсэн. Гэрээгээр Япон Улсад монголчууд олон мянган дадлагажигчдыг бэлтгэхээр болсон. 1960-1990 он хүртэл хуучнаар ЗХУ руу 100 мянга гаруй инженер болон мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан. Яг энэ жишгээр бид Японд дадлагажигчдаа бэлтгэх гэж байна. Мөн  06 дугаар сарын 07 ны өдрөөс эхлэн Монгол Японы Эдийн засгийнг хэлэлцээрийн дагуу хоёр орны хооронд 9000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй болсон. Мөн хоёр улсын хооронд дадлагажигч илгээх  үүд хаалга нээгдсэн. Япон Улсад очсоноороо Монгол залуус маань хөдөлмөрч япончуудаас их зүйл сурна гэж энэ ажлыг эхлүүлсэн болохыг тодотгов.

 

Мөн Япон Улсын Ерөнхий сайдын өргөөнд болсон ёслолын дараа бид  Ерөнхий сайд Абе Шинзотой өдрийн зоог хамт барьсан. Энэ үеэр бид маш чухал ажлуудыг ярилцсан. Хоёр орны хооронд хийгдсэн санамж бичиг нь гэрээ, протоколоор баталгаажсан байгаа. Гэтэл үүнийг үгүйсгэх гэсэн зарим оролдлогууд гарч байна. Сонгуулийн өдөр ойртох тусам бие биенээ үгүйсгэсэн, бодит хийж хэрэгжүүлсэн ажлыг харлуулсан мэдээлэл гарч буйд харамсаж байна гээд ажлын айлчлалын талаарх фото зургаар харууллаа. Үүний дараа Баян-Өлгийчүүд Ардчилсан намын хийж бүтээж буй ажилд сэтгэл хангалуун байгаа, бидний нүдэн дээр илт байдаг, цаашдаа хийж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх ёстой хэмээн хэлж байв. Мөн монгол залуусын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийх ажлуудын талаар иргэд санал хэлж, Ардчилсан намд амжилт хүсч байв.

 

 

Түүнчлэн Засгийн газраас 1072 хувьцааны 30 хувийг худалдан авахтай холбоотой асуултыг УИХ-ын даргаас асуулаа. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга хариулахдаа,  1072 хувьцааны 30 хувийг Засгийн газарт худалдах нь сайн дурын ажил. Та заавал хувьцааныхаа хувийг зарах ёстой гэж ойлгож болохгүй, та хувьцаагаа зарахгүй байж ч болно. Энэ үйл ажиллагаанд улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулахгүй байгаа, та хувьцаагаа зарах хүсэлтээ илэрхийлсэн мэдээллийг бөглөж өгснөөс хойш таны мэдээллийг 7 хоногийн хугацаанд шалгаад таны данс руу 3 хувааж хийх журмын дагуу явагдаж байгаа ажил. Хэрвээ энэ үйл ажиллагааг сонгуультай холбоотой гэж үзвэл хувьцаагаа зарахгүй байх хэрэгтэй, эсвэл та сонгуулийн дараа ч хувьцааныхаа хувийг авч болно. Энэ нь сонгуультай холбоогүй, сайн зүйлсэд садаа мундахгүй гэдэг. Энэ ажлыг харлуулах хэрэггүй гэв.

 

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (150.129.141.202)
    Bayanmunkh abarga argagui l unen zuv dugnelt hiij dee . Mongol ardiin namiin shudarga bus uildeluud herees heterch baina daa. Aidan Hun Hun alna gedgiim ulcer bolj baina. Ard tumen tanij baina daa.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    7 цаг 10 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    9 цаг 33 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    10 цаг 52 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    11 цаг 2 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    11 цаг 10 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    11 цаг 34 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК