Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХОРЛООГИЙН БАЯНМӨНХ: МАН-ын “ХОЦРОГДОЛ” болон АН-ын “ДЭВШИЛ” хоёрын хооронд тэмцэл өрнөж байна

2016-6-19
0
ЖИРГЭХ

ae339e0ebe1c1d8619c984159f0bce27.jpg

 

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар өнөөдөр /2016.06.18/ Ховд, Баян-Өлгий аймагт ажилласны дараа Увс аймагт ажиллаж, тус аймгийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Тус уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, даяар дуурсагдах Дархан аварга Хорлоогийн Баянмөнх оролцов.

 

 

Ардчилсан намын дарга З.Энхболд Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг гардуулан өгөв

 

УИХ-ын дарга Увс аймгийн Улаангом сумын иргэдтэй хийх уулзалтын өмнө “Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 333 дугаар тогтоолыг Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэдэд гардуулан өгөв. Тус тогтоолд зааснаар, Төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлсүгэй гээд удирдан зохион байгуулах комиссыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулан байгуулсан байна. Ийнхүү  тус тогтоолыг Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэдэд гардуулан өгөв. Тус тогтоолд ойн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын Сангийн яамаар шийдүүлсүгэй хэмээн заасан байгааг танилцууллаа.

 

                   

З.Энхболд: О.Цогтгэрэл нь хүнсний салбарт эцсийн бүтээгдэхүүний экспортын гарцыг нээж чадсан

 

Үүний дараа Ардчилсан намын дарга З.Энхболд Увс аймагт нэр дэвшигчидээ танилцуулав. Увс аймагт УИХ-ын сонгуулийн 31 дүгээр тойрогт нэр дэвшигч О.Цогтгэрэл нь Увс аймгийн Ардчилсан намын даргаар томилогдсоноос хойш намын гишүүдээ идэвхжүүлсэн, үр бүтээлтэй ажиллаж ирсэн бөгөөд төвийн Ардчилсан намынхаа үйл ажиллагаанд ч дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тэрээр үндэсний шилдэг бүтээн байгуулагчдын нэг байж, хүнсний эцсийн бүтээгдэхүүний экспортын гарцыг нээсэн.  ХАА-н чиглэлээр олон гарцыг нээж ажиллаж буйн зэрэгцээ  нөхөн сэргээгдэж байдаг хэцүү атлаа ирээдүйтэй энэ салбарт амжилттай ажиллаж буй О.Цогтгэрэлийг Ардчилсан намаас Увс аймагт нэр дэвшүүлж байна гэв.

 

             

 Н.Алтанхуяг нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаандаа бүтээн байгуулалтыг идэвхжүүлсэн

 

УИХ-ын сонгуулийн 32 дугаар тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нь хүүхэд ахуй цагаасаа Увс нутагтаа амьдарч, ажиллаж ирсэн бөгөөд Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Н.Алтанхуяг нь 2012 оны 8 дугаар сараас дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан цаг хугацаанд түүний толгойлсон Засгийн газар сөрж зогсон, Чингис бондыг авсан. Ингээд тэд үйлдвэрлэлийг дэмжих төсөл, гудамж төсөл зэрэг иргэдийн талархалд нийцсэн олон ажлуудыг шийдвэртэйгээр хийж чадсан улс төрч хэмээн хэллээ.

 

             

 З.Энхболд: 2015 онд Эрчим хүчний салбар анх удаа алдагдалгүй ажиллахад С.Отгонбаярын гүйцэтгэсэн үүрэг их

 

УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч С.Отгонбаяр нь “Оюуны Ундраа” гэх овгоороо Монголын ард түмэнд танигдсан. Тэрээр 1990 оны нийгэм солигдож байсан цаг хугацаанд хувийн бизнесээ эхлүүлснээс хойш улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах компани байгуулан, их бүтээн байгуулалтуудыг хийсээр ирснийг монголчууд мэднээ. Тэрээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Түүнчлэн 2015 онд Эрчим хүчний салбар анх удаа алдагдалгүй ажиллахад түүний гүйцэтгэсэн үүрэг их юм. Нэр дэвшигчиддаа баяр хүргэсний дараа УИХ-ын дарга өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх 4 жилд хийх ажлын мөрийн хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

 

УИХ-ын дарга хэлэхдээ, 2012 онд Ардчилсан нам олуулаа болж, засгийн эрх барьж эхлэх тэр үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ огцом буурсан. Энэ нь манай улсын эдийн засагт шууд нөлөөлсөн. Иймээс ганц тулгууртай эдийн засгийг олон тулгууртай болгох ажлуудыг эхлүүлж, Ардчилсан нам суурийг нь тавьж чадсаан. 2012-2016 онд бид мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээлийг иргэдэд олгож,  малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн  зээлийг олгох зэргээр иргэд рүү хандсан олон чухал  ажлуудыг хэрэгжүүлж чадсан, цаашид ч үргэлжилнэ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлж, эхлэлийг тавилаа гэв.

 

 

МАН орон сууцны ипотекийн зээлийг “Нүгэл” гэдэг бол

Ардчилсан нам “Буян” гэж үздэг

 

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр нийт 82 мянган өрх орон сууцанд орсон байна. Харин өнгөрсөн хугацаанд буюу МАН засаг барьж байх хугацаандаа  1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Увс аймгийн хувьд аваад үзэхэд ипотекийн зээл нь зөвхөн шинээр байранд орж буй Улаангом сумын иргэн Дорж, Дондог, Дулмаа нарын асуудал биш. Харин барилгын салбар, барилга угсралт, тавилга гээд олон салбарт ажлын байр бий болгодог.  Гэтэл бидний хийж буй иргэдийг орон сууцжуулах ажлыг МАН-ын гишүүн Ц.Нямдорж “Нүгэл” гэж хэлж байсан. Гэтэл Ардчилсан нам иргэдээ шинэ орон сууцтай болгохыг “Буян” гэж хардаг. Иймээс бид ирэх дөрвөн жилд дахин “100 мянган өрхийг шинэ орон сууцтай болгоно”.  Бид МАН-ын “Нүгэл” гээд байгаа ажлыг  “Буян” гэж хардаг учир зоригтой үргэлжлүүлнэ гэв.

 

 МАН нэг жилд 32,6 км зам тавьж байсан бол

АН  жилд 1000 км зам тавьж байна

 

1921-2012 оны хооронд 91 жилд 2,964 км зам барьж байсан бол Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан 2016 онд 1,284.05 км зам барих ажил хийгдэж байна. Энэ статистикаас харахад, МАН нэг 32,6 км зам барьж байсан бол Ардчилсан нам жилдээ 1000 км зам барьж байна. Бид хөгжлийг хурдасгасан.  Гэтэл МАН зээл авч зам тавилаа гэж шүүмжилдэг. Яаж зээл авахгүйгээр зам тавих юм, МАН шиг нэг жилд 32,6 км зам тавьж явах ёстой юу. Ардчилсан нам ийм ухралтыг хийхгүй, харин бид үргэлжлүүлэн замаа барина, мөн бондын зээлээ графикийн дагуу эргүүлэн төлөх ч чадвартай хэмээгээд Ардчилсан намын засаглалын үед хийж хэрэгжүүлсэн авто замын зургуудыг харуулав.

 

 

Мөн 2015 онд эрчим хүчний салбар анх удаа АЛДАГДАЛГҮЙ ажилласан бөгөөд нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 мВт-ээр нэмэгдүүлснээр 163,000 айл өрхийг цахилгаан дулаанаар хангах боломж бүрдсэн их ажилд Увс аймгаас нэр дэвшигч С.Отгонбаяр их үүрэг гүйцэтгэсэн болохыг дахин хэлэв.  

 

Үүний дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Ардчилсан намаас дэвшүүлсэн “Монгол Хүн-2020” хэмээх хөтөлбөрийн үргэлжлэл болох шинэ мөрийн хөтөлбөрийн гол агуулгыг танилцуулав. Ирэх дөрвөн жилд Ардчилсан нам экспортыг идэвхжүүлэн ажиллана. Экспортын чиг баримжаатай аж үйлдвэр, ХАА-н салбарын эрчимтэй хөгжил, монгол хүний бүтээмжийг өсгөнө, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн гол агуулгыг хэрэгжүүлэхийн тулд “Таван сайн” хөтөлбөрийг танилцуулав. Эдгээр зорилтуудаас сайн малчин, сайн оюутан, сайн хашаа зэрэг хөтөлбөр хэдийнээ хэрэгжээд эхэлсэн юм.

 

                                                           З.Энхболд: Бид хийж бүтээж чаддаг МОНГОЛ болсон!

 

Цаашид сайн бизнес, сайн экспорт гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Сайн бизнес бол бизнесийн моргейж юм. Жишээ нь, эхний ээлжинд Улаанбаатар хотын орон сууцны нэгдүгээр давхарт худалдаа эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Бизнес эрхлэгч үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 5 хувийн хүүтэй зээлийг авах боломж бүрдэнэ. Харин сайн экспортын хувьд, үйлдвэржилтийг хот хөдөөгүй, орон даяар эрчимтэй өрнүүлж, ЭКСПОРТЫГ ЭН ТЭРГҮҮНД тавих бөгөөд уул уурхайн бус экспортыг 2 дахин нэмэгдүүлнэ гэлээ. Биднийг хадаасаа ч хийж чаддаггүй гэдэг байсан. Гэтэл бид хадаас байтугай Япон Улсын чанарын шаардлагыг хангасан нарны панель үйлдвэрлэж, япон руу экспортлож байна хэмээн УИХ-ын дарга хэллээ. УИХ-ын дарга З.Энхболдыг үг хэлсний дараа, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж Увсчууддаа хандан үг хэлэв. Асашёрюү Дагвадорж хэлэхдээ, сонгууль ойртсон энэ цаг үед хийж бүтээсэн ажлыг харлуулах оролдлого их гарч байна. Гэвч Монголын ард түмээн сонгууль удахгүй дуусна, бид эв нэгдэлтэй байх ёстой хэмээн уриалав.

 

           

Н.Алтанхуяг: Увсчуудаа энэ жил өөрчилт хийе. УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдээ багаар нь дэмжье

 

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг бүгдээрээ хамтдаа урагшаа хэмээгээд, өнгөрсөн 4 жилд аймаг орон нутагт их ажлыг хийж амжуулсан. Нийт Ардчилсан намаас аймагт нэр дэвшигчдээ дэмжицгээе. Мөн энэ жил Увсчуудаа жаахан өөрчилье. Энэ жил УИХ-ын сонгуульд ч Ардчилсан намаас нэр дэвшиж буй гурван  нэр дэвшигчээ зоригтой дэмжье. Ингэснээр бид хөгжлөө хурдасгаж чадна гэв.

 

             

ХОРЛООГИЙН БАЯНМӨНХ: МАН-ын “ХОЦРОГДОЛ” болон АН-ын  “ДЭВШИЛ” хоёрын хооронд тэмцэл өрнөж байна

 

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын даяар дуурсагдах Дархан аварга Х.Баянмөнх нутгийн зон олондоо хандан үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, өнөөдөр маш өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Увс аймагт хүрэлцэн ирж, Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг гардуулан өгсөн нь Монголын ард түмний талархлыг хүлээж байна. Өнөөдөр Увс аймагт Ардчилсан нам хүчтэй байгаа гэдэг нь харагдаж байна. МАН-ын “ХОЦРОГДОЛ” болон АН-ын “ДЭВШИЛ” хоёрын хооронд тэмцэл өрнөж байна. МАН шударга бусаар өрсөлдөж байгаа нь миний ач, зээ  шиг залуучуудыг буруу зүйлд уриалан дуудаж, өөрсдийгөө хэн болохоо харуулж, бусдад таниулж байгаа хэрэг. МАН-ын бүдүүлэг бохир үйл явдлын дунд Ардчилал 26 жил хэрхэн тарчилж байгааг би харж байна. Увс аймагт МАН буюу хуучин хүчний сэнтий горилсон хэдэн хүний үйл явдал хэрхэн өрнөж байгааг бид харлаа. МАН бол Ю.Цэдэнбал агсныг үсийг нь цайтал зарчаад, ясыг нь цайтал зовоосон юм хэмээн  онцлов. Иймээс Ардчилсан намаас Увс аймагт нэр дэвшигчдийг сонгосноор төрсөн нутагт минь дэвшил ирнэ хэмээн Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын даяар дуурсагдах Дархан аварга Х.Баянмөнх хэлснээр уулзалт өндөрлөсөн юм.

 

Эх сурвалж: demparty.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Huyagaa (103.26.195.43)
    Awarga uneheer unen helj baina baharhaj baina aguu2
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Ner (92.225.87.59)
    Ali nam ni heden km zam tawih ni ard tumend sonin bish, ard tumnii awdag tsalin, amidral ni deeshleh ni l chuhal
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (43.242.243.245)
    Xen ch bai vnen vg xelsen xunii vg xvchtei bdag. Ix awarga vnen xeljee.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (27.123.214.89)
    Chi ter aguu hunii hajuud hen be. Chi zunugluud irheere ene hunii haana n ch hurehgui guilgachin yavj bh biz.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • дөрвөд (122.201.24.162)
    увсынхан баянмөнх аваргыг сайхан аваргаар нь дурсахын тулд сонгоогүй ухаантай ард түмэн гэтэл зөнөг өвгөн юу ярина вэ.. хүн хөгширнөө гэж золиг юмаа ичиж амьдарахсан ардын намын үед хамаг байдгийг хамаа биз дээ. хүний шуналаа гэж
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    bayanaa avargiig yrij baihad enhbold orchuulagchaaraa orchuuluulj sonsoj bna lee enhbold uuchlalt guisan bol boloh bailaa avarga bas davhar ooriigni heleed baihad oilgohgui zonotsiin bna doo
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • ИРГЭН-БӨХ (103.229.121.62)
    БАЯНМӨНХ БӨХИЙН АВАРГА БОЛОХООС УЛС ТӨР ИЙН АВАРГА БИШЭЭ ДЭЭ
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.242.243.245)
    Avarga yamar aimaar unen ug helee ve burhan mini.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • УУГИЙ (109.74.151.149)
    АН МАН НАМ НЬ Л ӨӨР БОЛОХООС БИЗНЕС ҮЗЭЛ САНАА ЗОРИЛГО НЬ ЯГ Л АДИЛХАН ИДСЭН МӨНГӨ НЬ БАГАДААД ИРГЭДЭД ХУУРАМЧ АМЛАЛТ ӨГЧ ЯМААР Ч ХАМААГҮЙ АРГА ХЭРЭГЛЭЖ ТӨРД ГАРАХ САНАА АГУУЛЖ БАЙГАА
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • ОРХОН (109.74.151.149)
    МАНАН-ГИЙН ЗАСАГЛАЛ АРД ТҮМНЭЭ ШУЛАХААС ӨӨР ЮМ МЭДДЭГ ЮМУУ ОФШОР ДАНСТАЙ НӨХДҮҮДИЙГ НЬ НЭРИЙН ТАТАЖ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • ОРХОН (109.74.151.149)
    2 ХАР ХЭРЭЭ НЭГНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХНА ГЭГЧЭЭР БОЛИЧООСОЙ АН МАН - -ЛАА Л УУЖ ИДСЭН НЭГНЭЭСЭЭ ЯЛГАГДАХ БАЙХ ЮМГҮЙ АДИЛХАН ЛУЙВАРЧИД МАН АН-Г БИТГИЙ ГАРГААРАЙ
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • ТУУЛ (109.74.151.149)
    МОНГОЛ ТӨРИЙН АМЛАЛТ НЬ ҮНЭН АЖИЛ НЬ ҮНЭН ХУУЛЬ НЬ ҮНЭН МЭДЭЭ ТАЙЛАН ҮР ДҮН НЬ ҮНЭН БАЙЖ ТӨРӨӨ ЧИНЬ ҮННЭЭР НЬ ХАМГААЛЖ ҮЛДЭХЭД СОНГОГЧИД БИД ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ХЭН НЬ ИХ МӨНГӨ ӨГЧ АМЛАЖ БАЙН ГЭДГЭЭР НЬ БУС ХЭН НЬ ИХ ЮМ ХИЙЖ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХЭД АМЬ БИЕЭЭ ҮР ХАЙРЛАН ЗҮТГЭЖ ЧАДАХ ХҮН БОЛОН НАМ-Г СОНГОХ ХЭРЭГТЭЙ МАНАН-ГИЙН ЗАСАГЛАЛ ХАРИН ИРГЭДЭЭС НҮҮРЭЭ БУРУУЛЖ БИДНИЙГ ДОРД ҮЗЭЖ БАЙНА ӨӨРСДИЙН ХУВИЙН АШИГ ХОНЖООГ ИЛҮҮД ҮЗСЭН 2 НАМ
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (61.72.150.154)
    Ih avarga mash unen ug hellee. Usiig n tsaital ashiglaj yasiig n tsaital zovolson doo. MAN han ard tumen zaluusiig uvaagui archaagui zuild uruu tataj bna. Shudargaar hurlee choijoo nyamdorj nar ochij uursduu ter ugee helehed yadag yum tiim surhii yum bol
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.242.243.245)
    IH AWARGA ARGAGYI YNEN HELJEE. TA YRT NASALJ YDAAN GARGAARAI.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.242.243.245)
    Ene irgen gegch n ataarhaad duusch bga nuhur bnada.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.242.243.245)
    Door bichsen nuhurt hamaagui. Chamaig bodvol ene hun sain muug yalgaj chaddagara iluu. Cham shig hotsrogdson kominist bol hugjil devshil uruudal doroitliig yalgaj chadahgui bsaar nasiig barah biz.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Иргэн (27.123.214.87)
    Баянаад л дэвшил харагдаад байгаа юм байхдаа. Өнгөрсөн зуунд даварч, даварчихаад, ганцаардсан гэж хэнэгч үгүй хэлээд зогсдог дүүрчихсэн гар бол чи шүүдээ. Эрх баригчид чамд хөшөө барьж өгөхөд л дэвшил харагдсан байхдаа.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.242.243.245)
    Yooo ene teneg uvschuudad hezee ardchilliin salhi ornodo.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.242.243.245)
    Ulaan kominist yvschuud nudee neeh tsag bolsoon. Malnyyd ardchilallig demjihgvi bol naanaa yyliin myhart haranhyi bj baitsgaa. Esvel nudee neej ardchilliig demj.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.242.243.245)
    Hurelbaatariin ah ganbold gegch n buun uurtuigu adil humuusiig arhiduulj uimeen degdeeh gj bgad barigdsan n tsagdaagiin baitsaaltaar togtoogdson bna. Mun Tsedenbal dargiin oig temdegleh shiidver n huchintei togtool bje.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • ччччч (103.26.194.152)
    ЗИ вирус тарахыг зогсоох ганц арга АН-г СОНГОХГҮЙ БАЙХ.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.140.233)
    Ю.Цэдэнбал даргын 100 насны ойг тэмдэглэх УИХ-ын Тогтоол гараагүй юм билээ Засгийн газрын Тогтоолоор түүний нэр төрийг сэргээж гавъяа шагналыг нь буцаан олгож болохгүй ,УИХ-ын Тогтоол гарах ёстой байсан юм л даа уул нь ,мань ардчилагчад Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй цаасаар Увсчуудыг хуурч чадахгүй Хүн нэг их сайхан зөв өтлөх ёстой юм даа уг нь , Их Аврага маань тэр жил аймагтаа сонгуульдсан унасан Одоо Ч.Хүрэлбаатарын ах согтуу байсан гэсэн үлгэр зохиогоод хэрэггүй Ардын намын рейтинг Увсад тасархай өндөр байхад үймээн шуугианаар яахав дээ Зааланд согтуу хүн нэг ч байгаагүй
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.140.233)
    Ю.Цэдэнбал даргын 100 насны ойг тэмдэглэх УИХ-ын Тогтоол гараагүй юм билээ Засгийн газрын Тогтоолоор түүний нэр төрийг сэргээж гавъяа шагналыг нь буцаан олгож болохгүй ,УИХ-ын Тогтоол гарах ёстой байсан юм л даа уул нь ,мань ардчилагчад Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй цаасаар Увсчуудыг хуурч чадахгүй Хүн нэг их сайхан зөв өтлөх ёстой юм даа уг нь , Их Аврага маань тэр жил аймагтаа сонгуульдсан унасан Одоо Ч.Хүрэлбаатарын ах согтуу байсан гэсэн үлгэр зохиогоод хэрэггүй Ардын намын рейтинг Увсад тасархай өндөр байхад үймээн шуугианаар яахав дээ Зааланд согтуу хүн нэг ч байгаагүй
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (103.229.121.199)
    Баянмөнх гуай үнэхээр зөв хэлжээ. баяр хүргэе.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.87.174)
    Баянаа аварга хол АНдуураад байна, з.энхболд бол хагалан бутаргагч хор найруулагч өөдгүй дээрэнгүй новш, эсвэл жижиг гарын хэрүүлч амьсгаа. ер нь л хүний дургүй хүргэдэг этгээд дээ, Зикагийн очсон газар болгон хүмүүс АН-ыг үзнэ ядаж байгаа биз
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.242.243.245)
    Sain bga bolood l yawj bgan bishu. Chamaas l deer.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.85.82)
    Ene hugshin avarga bue yamar bgaan boldoo
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.242.243.245)
    Yaaaa awarga argagvi jintei aixtar heljee.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.242.243.245)
    Jinhen uvs nutgiin baatar bol Tsedenbal.. Bayanaa avraga 2 munuus mun.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Баянаа аврага Цэдэн балын үед их хэлмэгдсэн гэсэн (202.9.41.228)
    зочин
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
    • Зочин
      матаас бичиж явсанаа хэлмэгдэл болгов уу.гар бичмэл харагдсан шүү.
      2016 оны 06 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    4 цаг 55 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    5 цаг 2 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    14 цаг 48 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    15 цаг 1 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    15 цаг 10 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    15 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    15 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    15 цаг 32 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    15 цаг 32 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК