АНУ мөхөөлдөс үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг

Дэлхийн хамгийн том торхтой, 24 тонн жинтэй зайрмагийг 1988 онд Канадын Эдмонтод хотод болсон нэгэн арга хэмжээний үеэр хийжээ. АНУ-д жил бүр “Like a thon” нэртэй уралдаан зарлаж, ижил хэмжээтэй зайрмагийг хэн хамгийн түрүүнд долоож дуусгах вэ гэдгийг тодруулдаг байна. Түүнд оролцсон хүмүүс нэг торхыг дунджаар 50 удаа долоодог гэнэ. Тус улсад долдугаар сарыг “Үндэсний зайрмаг идэх сар” хэмээн тэмдэглэдэг бөгөөд үүнийг 1984 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Роналд Рейган санаачилжээ. Олон улсын хүнс үйлдвэрлэгчдийн гаргасан тооцоогоор зайрмагны хамгийн эрэлттэй төрөл нь ванилла аж. Мөн тэд дэлхийд мөхөөлдсөний хэрэглээгээр тэргүүлдэг ба өнгөрсөн жил нийт 5,9 тэрбум литр мөхөөлдөс үйлдвэрлэж 10.2 тэрбум ам.долларын ашиг олжээ. Үүний дараа Шинэ Зеланд, Австрали, Дани, Бельги ордог байна.
Д.Ундрах 24tsag.mn