Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Завхан аймагт ажиллав

2016-6-19
0
ЖИРГЭХ

d418b668551257bb021c523c65f47e8a.jpg

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар  өнөөдөр /2016.06.19/  Завхан аймгийн Улиастай хотод ажиллаж,  тус аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ.

 

 

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг танилцуулав. Завхан аймагт УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрогт Я.Санжмятавыг нэр дэвшүүлсэн. Тэрээр Завхан нутгаа хамгийн сайн мэдэх төрийн түшээ. Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд нутгийнхаа хүүхэд багачуудын боловсролын чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байгаа. Завхан аймгийн хүүхэд бүрийг комьютержүүлсэн гэх мэт түүний хийсэн ажлуудыг дурдвал их. Завхан аймгийн хувьд Тосон хүртэлх зам тавигдсан, энэ жил Улиастай орох замыг үргэлжлүүлэн барьж дуусгана гэв.

 

                               

З.Энхболд: Нарантуяа нь Ардчилсан намын улс төрд бэлтгэсэн шилдэг эмэгтэйчүүдийн нэр

 

УИХ-ын дарга үргэлжлүүлэн хэлэхдээ, Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт З.Нарантуяаг нэр дэвшүүллээ. З.Нарантуяа бол Ардчилсан намын улс төрд бэлтгэгдсэн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр Монгол банкнаас ажлын гараагаа эхэлж, банк, санхүү, хууль эрхзүйн салбарт ажиллаж байсны зэрэгцээ сонгуульд нэр дэвшихийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан. Тус хугацаандаа зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийг өргөн дэлгэр хэрэгжүүлэх чиглэлээр дорвитой ажлуудыг хийсэн шилдэг улс төрч эмэгтэй гэлээ.

 

Ардчилсан намын дарга З.Энхболд үргэлжлүүлээд, 2012-2016 онд хийж, хэрэгжүүлсэн болон ирэх 4 жилд хийж бүтээх Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан тул уул уурхай гэх ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, Сайн хашаа  5 хувийн  зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүллээ. 1680 үйлдвэрийн төслийг санхүүжүүлэхэд эдийн засаг хүндрэлтэй байсан юм бол хаанаас зээл өгөөд байна гэсэн асуулт гарна. Энэхүү хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар Чингис бондоос 419.7 тэрбум төгрөгийн зээл олгосон юм гэв. 

 

                                   

З.Энхболд: Ирэх 4 жилд бид дахин 100 мянган өрхийг шинэ орон сууцтай болгоно

 

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр нийт 82 мянган өрх орон сууцанд орсон байна. Харин өнгөрсөн хугацаанд буюу МАН засаг барьж байх хугацаандаа  1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Ипотекийн зээл нь зөвхөн шинээр байранд орж буй зөвхөн Доржийн асуудал биш. Барилгын салбар, барилга угсралт, тавилга гээд олон салбарт хүнийг ажлын байртай болгож байна. Гэтэл бидний хийж буй энэ ажлыг МАН “Нүгэл” гэж үзээд байна. Гэтэл Ардчилсан нам иргэдээ шинэ орон сууцтай болгохыг “Буян” гэж хардаг. Иймээс бид ирэх дөрвөн жилд дахин “100 мянган өрхийг шинэ орон сууцтай болгоно” гэлээ. Мөн МАН-ын үед болон Ардчилсан намын үед баригдсан орон сууцыг харьцуулан харуулав. Мөн 1921-2012 оны хооронд 91 жилд 2,964 км зам барьж байсан бол Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан 2016 онд 1,284.05 км зам барих ажил хийгдэж байна. Энэ статистикаас харахад, МАН нэг 32,6 км зам барьж байсан бол Ардчилсан нам жилдээ 1000 км зам барьж байна. Энэ бол хөгжлийн хурдац. Гэтэл МАН зээл авч зам тавилаа гэж шүүмжилдэг. Зээл авахгүйгээр зам тавих боломжгүй, МАН шиг  нэг жилд 32,6 км зам тавьж явах ёстой юу. Ардчилсан нам ийм зам ухралтыг  сонгохгүй гэлээ.

 

 

           2013,2015,2016 онд тэтгэвэрийг нэрлэсэн үнээр нэмэгдүүлсэн

 

Ардчилсан нам 2013, 2015, 2016 онуудад тэтгэврийг нэрлэсэн үнээр нэмсэн. Одоо тэтгэврийн дундаж хэмжээ 306 мянган төгрөг болсныг УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга танилцуулав. Мөн өмнө нь их дээр их, бага дээр бага нэмж байсныг халж ижил дүнгээр тэтгэвэр нэмдэг өөрчлөлт хийснийг онцлов.  Мөн УИХ-ын гишүүдийн тойрогт мөнгө олгодог байсныг болиулсан. Үүний тулд “ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН”-г байгуулж, иргэд олон нийтийн оролцоотойгоор орон нутгаа хөгжүүлэх боломжийг нэмсэн. 2012 онтой харьцуулахад орон нутгийн төсвүүд 2.5 дахин нэмэгдсэн байна. Үүний дараа 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

 

 

ЕБС-д STEAM лабораторийг нэвтрүүлнэ...олон улсад

өрсөлдөх чадвартай залуусыг бэлтгэнэ

 

Ирэх 4 жилийн хугацаанд Ардчилсан нам сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрийг үргэлжлүүлж, сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрийг эхлүүлэн ажиллана гэв. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргэйжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тал бүрээр өсгөхийн зэрэгцээ боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлэхээ танилцуулав. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хийх нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан байна. Мөн монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр “Монгол хүн-2020” хөтөлбөрт тусгаснаа танилцуулав.Мөн боловсролын салбарт “Зөв Монгол хүүхэд”, “Цөм” хөтөлбөр, “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ЕБС-д STEAM – Science, Technology, Engineering, Arts and Mathematics лаборатори нэвтрүүлнэ. Учир нь монгол хүүхдүүд Япон, Америк гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын хүүхдүүдийн сурч мэдэж байгаа хөтөлбөрөөс хоцрох ёсгүй гэдгийг УИХ-ын дарга онцлов. Мөн Японд 1000 инженер бэлтгэх ажлыг эхлүүлсэн байгаагийн зэрэгцээ дэлхийн шилдэг 100 сургуульд суралцуулах ажлыг үргэлжлүүлнэ гэв.

 

 

Инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцыг

Алдархаан суманд барьсан нь дэвшил

 

“Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлснийг УИХ-ын дарга онцлов. Өөрөөр хэлбэл хүн болгон өндөр үнэтэй орон сууцанд орохыг хүсдэггүй. Зарим иргэд хашаанд өөртөө тохитой байшин, амины орон сууц бариад амьдрахыг хүсдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэдэд төрийн банкнаас хөнгөлөлттэй зээлийг олгож эхэллээ. Ингэснээр Та бүхэн инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцтай болно. Энэ нь эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бий болгож, орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэлээ. Өмнө нь Завхан аймагт ирэхэд Алдархаан суманд халуун хүйтэн устай, дулаанаа шийдсэн инженерийн дэд бүтэцтэй байшинг барьсан байсан. Иймээс Завханчууд цаашдаа “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдаад амьдрах орчноо сайжруулах хэрэгтэй хэмээн уриаллаа.

 

Эх сурвалж: demparty.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • цандэлэгах (202.9.40.229)
    муу өмхий нохой зээх увсаас хөөгдсөн гээ биз дээ болж муу бааст үзүүлээд өгөөрэй бид түүнийг баянголд тэрий хадуулаад өгнөө гайгүй чи хараарай муу нохой зээх
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    7 цаг 9 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    9 цаг 33 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    10 цаг 51 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    11 цаг 1 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    11 цаг 10 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    11 цаг 33 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК