БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос
хэлний түвшин тогтоох 8 дахь удаагийн шалгалтын бүртгэлийг 2012 оны 06
дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд аймаг дүүргийн Хөдөлмөр халамжийн
үйлчилгээний хэлтсээр дамжуулан зохион байгууллаа.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох 8 дахь удаагийн шалгалтын бүртгэлийг 2012 оны 06 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд аймаг дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан зохион байгууллаа. Улсын хэмжээнд нийт 6411 иргэн бүртгүүлснээс эрэгтэй 4059, этэгтэй 2352 иргэн. Нийслэлийн хэмжээнд 4921 иргэн бүртгүүлснээс эрэгтэй 3101, эмэгтэй 1820 иргэн харин орон нутагт 1490 иргэдээс 958 эрэгтэй , 532 эмэгтэй хүн тус тус бүртгүүлсэн байна. Шалгалт найм дугаар сарыгн 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод явагдах ба шалгалтын хуваарийг шалгалт авах өдрөөс 7 хоногийн өмнө сайтаар дамжуулан зарлах юм байна.
Ц.Болор