Шри Ланк улсад өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ.

Шри Ланк улсад өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Уг тэмцээнийг долоон насны ангилалд зохион байгуулж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 24 тамирчин өрсөлдөж байна. Эхний өдөр болсон рапидын тэмцээнд хөвгүүдийн “B-6” хасанд Е.Төгөстөмөр долоон тавилтаас долоо ялж алтан медалийн болзол хангажээ. Тэгвэл “B-16”-д Ц.Лхагвасүрэн, охидын “G-6” ангилалд Г.Энхчимэг нар хүрэл медалаар энгэрээ мялаасан байна. Тус тэмцээнд Азийн 20 орчим орны өсвөрын шатарчид оролцож байгаа юм.
Ц.Болор