Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд:МАН-ынхан шударга өрсөлдөцгөөе! Увс, Хөвсгөл, Баянхонгорт байгаа царцаануудаа эргэн тат!!!

2016-6-19
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар  өнөөдөр /2016.06.19/ Завхан аймагт ажилласны дараа, Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж,  тус аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ.

 

                                           З.Энхболд: Хөвсгөлчүүд П.Цагааныг сонговол УИХ-д “маш сайн” төлөөлөлтэй болно

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Хөвсгөл аймагт нэр дэвшигчиддээ баяр хүргэж, үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Хөвсгөл аймагт УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрогт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааныг илгээж байна. Тэрээр олон Ерөнхийлөгчтэй хамт ажиллаж байсан, Боловсролын сайд, Сангийн сайд хийж байсан туршлагатай улс төрч юм. Олон Улсын Вальютын сан, Юнеско зэрэг томоохон байгууллагуудад Монгол Улсаа төлөөлөн сууж ажиллаж байв. Түүнийг дэмжвэл  Хөвсгөлчүүд УИХ-д маш сайн төлөөлөлтэй болно гэдгийг батлан хэлье гэв.

 

Ц.Оюунгэрэл нь соёлын үнэт түүхэн өвийг хамгаалах

чиглэлээр маш идэвхтэй ажилласан

 

Мөн УИХ-ын сонгуулийн 38 дугаар тойрогт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл  нэр дэвшиж байна. Тэрээр Соёлын сайдын албан тушаалыг нэр төртэй хашиж байсан. Мөн Ц.Оюунгэрэл нь соёлын үнэт өвийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа улс төрч хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэллээ. 

                                                   

  Б.Эрдэнбат: Хөвсгөл аймгийн зарим сумдаа эрчим хүчээр хангасан улс төрч 

 

УИХ-ын сонгуулийн 39 дүгээр тойрогт улс төрч Б.Эрдэнэбатыг илгээлээ. Тэрээр “Эрэлийн” Эрдэнэбат нэрээрээ Монголын ард түмэнд танигдсан. УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын сайд, Эрчим хүчний сайдын албан тушаалыг хашиж байсан, Хөвсгөл аймгийн цахилгаанд холбогдох боломжгүй байсан сумдыг эрчим хүчээр хангах ажлыг хийж чадсан хүн учраас Ардчилсан нам түүнийг Хөвсгөл аймагт нэр дэвшүүлж байна гэлээ.

 

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа дүгнэв. Ардчилсан нам 2012-2016 онуудад, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан тул ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, “Сайн хашаа” хөтөлбөрийн  5 хувийн  зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүллээ. Эдгээр үйлдвэрүүдэд Монгол Улсын Засгийн газар Чингис бондоос 419.7 тэрбум төгрөгийн зээл олгосон юм гэв.  Мөн 82 мянган өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлснээс гадна, сайн оюутан хөтөлбөр, эрчим хүчийг нэмэгдүүлсэн, орон нутаг эрх мэдлийг олгосон зэрэг ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

 

 

Мөн хөдөө орон нутагт “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөвсгөл аймгийн хувьд энэ хөтөлбөрийг маш хангалтгүй хэрэгжүүлсэн буюу зөвхөн 232 орон сууц ашиглалтад оржээ. Гэтэл Дорноговь, Баянхонгор, Дорнод, Дархан-Уул, Орхон, Ховд, Сүхбаатар, Хэнтий аймгууд энэхүү хөтөлбөрийг давуулан биелүүлсэн байна. Эдгээр аймгуудын удирдлагуудын хир хөөцөлдсөнөөс шалтгаалан дээрх орон сууц ашиглалтад орж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн юм. Харин Хөвсгөл аймаг “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэж хэлэв.

 

                                              

 З.Энхболд: Бид ипотекийг Монгол Улсыг хөгжүүлэх нэг хөшүүргэ гэж харж байгаа

 

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр нийт 82 мянган өрх орон сууцанд орсон байна. Харин өнгөрсөн хугацаанд буюу МАН засаг барьж байх хугацаандаа  1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Ипотекийн зээлийг  МАН “Нүгэл” гэж хэлсэн. Гэтэл Ардчилсан нам иргэдээ шинэ орон сууцтай болгохыг “Буян” гэж хардаг. Иймээс бид ирэх дөрвөн жилд дахин “100 мянган өрхийг шинэ орон сууцтай болгоно” гэлээ. Мөн МАН-ын үед болон Ардчилсан намын үед баригдсан орон сууцыг харьцуулан харуулав. Мөн 1921-2012 оны хооронд 91 жилд 2,964 км зам барьж байсан бол Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан 2016 онд 1,284.05 км зам барих ажил хийгдэж байна. Энэ статистикаас харахад, МАН нэг 32,6 км зам барьж байсан бол Ардчилсан нам жилдээ 1000 км зам барьж байна. Энэ бол хөгжлийн хурдац. Цаашид Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Дорнод аймгуудыг нийслэлтэй холбосон 1538,01 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгана  хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв. 

 

                                                 

  Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулав

 

Уул уурхай гэдэг уулын бугыг хараад, унасан морь гэдэг мал аж ахуйгаа бид мартсан байсан. Иймээс л бид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргэйжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тал бүрээр өсгөхийн зэрэгцээ боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлнэ. Ажилтай орлоготой монгол хүн, эрдэм боловсролтой монгол хүн, эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, аюулгүй орчинтой монгол хүн гэх мэт 2012 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ. Мөн 2016-2020 онд экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, ХАА-н салбарыг эрчимтэй хөгжлийг дэмжиж, Монгол хүний бүтээмжийг өсгөхийн  зэрэгцээ орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэлээ. Ямар арга замаар хэрэгжүүлэх вэ гэвэл, Ардчилсан нам сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрийг үргэлжлүүлж, сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрийг эхлүүлэн ажиллана. Мөн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан. Хүнс, хөдөө, аж ахуйн бодлогын хувьд хүнсний ногоогоо дотоодоос 100 хувь хангана, үүнийг даган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэв. Малын буянг малчинд нь үлдээхийн тулд “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мах махан бүтээгдэхүүний экспортыг жилд 1 тэрбум ам долларт хүргэх зорилттой байгаан зэрэгцээ 21 аймагт махны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Сайн малчин хөтөлбөр эхлэхийн өмнө Р.Бурмаа сайдыг БНХАУ руу явуулсан. Ийнхүү БНХАУ-тай мах экспортлох 1 тэрбум ам.долларын гэрээ хийсэн. Үүний дараа БНХАУ-ын малын эмч манай улсад ирсэн. Гэтэл манай аймгуудаар явж үзээд 6 аймгаас л мах экспортлон авах боломжтой гэсэн. Харин үлдсэн 15 аймагт малын өвчин гарч байсан учир малын мах авахгүй гэсэн. Ингээд энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг Ардчилсан намын бүлэг ярьж хэлэлцээд, “Сайн малчин” хөтөлбөрийг эхлүүлсэн. Ингэснээр эрүүл малтай малчин 10 хувийн малчны зээл авч, малыг эрүүлжүүлэх хөшүүргийг бий болгосон гэв. Мөн тэрээр Хөвсгөл аймгийн иргэдэд ахиулан хийх ажлуудаа танилцуулав.

 

                     

Асашёрюү Дагвадорж: Хийж бүтээсэн ажлыг хэсэг бүлэг хүмүүс үгүйсгэж, сонгуулийн шоу хийж болохгүй

 

Үргэлжлүүлээд, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа болон  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар Хөвсгөлчүүддээ хандан үг хэллээ. Асашёрюү Дагвардорж, хөдөө аж ахуйн салбарт хийж буй өөрийн бүтээн байгуулалтууд тэр дундаа гүүний эсэхийг хэрхэн гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд болгон ашиглаж байгаа талаараа танилцуулав. Тэрээр япон стандартын гүүний эхэсийг цэвэрлэх, хадгалах үйлдвэрээ нээж байгаа бөгөөд цаашдаа өмнө нь ашигладаггүй байсан гүүний эхэсийг баялаг болгож болох, үүнийг дагаад малчдын амжиргааг өөд нь татах их боломжуудынхаа талаар мэдээлэл өгөв. Мөн сүүлийн үед УИХ-ын даргын Япон Улсад ажлын айлчлал хийж, хоёр улсын хооронд Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яамдууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурагдсан. Ингэснээр Япон Улсад Монгол Улсаас дадлагажигч илгээх асуудал шийдэгдсэн. Энэ арга хэмжээ Япон Улсын Ерөнхий сайдын өргөөнд болсон. Гэтэл монголчуудынхаа сайн сайхны төлөө хийсэн энэ ажлыг хэсэг бүлэг хүмүүс үгүйсгээд, сонгуулийн шоу болгоод байна. Ингэж болохгүй ээ Монголчууд аа гэв. Түүнчлэн УИХ-ын даргын Япон Улсад хийсэн ажлын айлчлалын талаар мэдээллүүдийг баримт, гэрэл зургийн хамт үзүүлж ярилцлаа. Түүний дараа Ардчилсан намаас Хөвсгөл аймагт нэр дэвшигч Б.Эрдэнэбат, Ц.Оюунгэрэл, П.Цагаан нар үг хэлэв. Б.Эрдэнэбат хэлэхдээ, УИХ-ын даргад Хөвсгөлийн ард түмэн талархалаа илэрхийлж байсныг дамжуулая. Тэрээр 1072 хувьцааг жинхэнэ ард түмний өмч мөн гэдгийг шийдвэрлэж чадсан. Түүний гаргасан шийдвэрээр монголчууд бид Эрдэс таван толгойн 1072 хувьцааныхаа жинхэнэ эзэн болох эхлэлийг тавьж чадсан. Бид ирэх жилүүдэд бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж, монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг нэмэгдүүлсэн ажлуудыг хийнэ гэдгээ хэлж байв. Мөн Хөвсгөл аймагт нэр дэвшигч Ц.Оюунгэрэл хэлэхдээ, хамгийн ядуу тарчиг он жилүүдэд Ардчилсан нам засагласан мөртлөө урд өмнөх цаг хугацаанд хийж байгаагүй их ажлыг Ардчилсан нам хийж, бүтээж чадсаан. Хөвсгөл аймагт  л гэхэд хатуу хучилттай замтай болгож чадсаан. Хөвсгөлчүүд манай намын хийсэн энэ ажилд талархаж байсан. Ардчилсан намын бүтээн байгуулалтын хүчээр бид Хөвсгөл жинхэнэ Швейцарь шиг хөгжилтэй, Швейцарь шиг орлоготой болоход ойрхон байна гэв.  Мөн Хөвсгөл аймагт нэр дэвшигч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уулзалтын төгсгөлд хэлэхдээ, миний бие тоонд, судалгаан дээр тулгуурлан ажлаа хийдэг. Би 180 үзүүлэлтээр Монгол Улсын аймгуудыг жагсаахад Хөвсгөл аймаг хөгжлийн хувьд нилээн хоцронгуй байна. Иймээс Хөвсгөл аймгийг хөгжүүлэхийн тулд тойргийн тоог нэгээр нэмэгдүүлсэн. Миний бие  олон хүний итгэлийг өвөртлөн Хөвсгөл аймагт нэр дэвшиж байна. Өчигдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд манай намын нэр дэвшигчийн сурталчилгааг урж, сүйтгэсэн балмад үйлдэл гарсан. Гэвч тэдгээр хүмүүс миний Хөвсгөлөө хөгжүүлье гэсэн итгэлийг урж чадахгүй хэмээн П.Цагаан хэллээ. 

 

             

З.Энхболд:МАН-ынхан шударга өрсөлдөцгөөе!!! Увс, Хөвсгөл, Баянхонгорт байгаа царцаануудаа эргэн тат!!!

 

УИХ-ын даргад хандан мэдээлэл өгөв. Энэхүү мэдээлэлд дурдагдсанаар 2016 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймагт сонгуулийн тухай хуулийн 65.7 дугаар заалтын дагуу бусад аймаг хотоос 3145 сонгогч шилжин ирсэн бүртгэлээ хийлгэсэн бөгөөд 283 сонгогч шилжин ирсэн тэмдэглэл нь өнөөдрийн байдлаар сонгуулийн хэсгийн хорооноос ирээгүй байна. Үүнээс сонгуулийн 37 дугаар тойрогт 720 орчим, 38 дугаар тойрогт 43 орчим, 39 дүгээр тойрогт  2400 орчим сонгогч шилжин ирсэн байна хэмээн Хөвсгөл аймгийн Улсын Бүртгэл, Статистикийн газрын мэдээллийг танилцуулав. УИХ-ын дарга хэлэхдээ, энэ мэт сонгогчдыг олноор нь шилжүүлэн авчрах үйлдэл  Баянхонгор, Увс аймагт гарсан байсан. Мөн Хөвсгөл аймагт гарч байгаан байна. Сонгуулийн санал өгөх нэг өдөр “Хүн-Царцаан” –ы нүүдэл ирж, саналаа өгч, Хөвсгөлчүүд  та бүхний 4 жилийн саналыг хулгайлж болохгүй ээ. Хөвсгөлийн төлөө хөвсгөлчүүд л саналаа өгөхөөс биш Хөвсгөл аймагт нэр дэвшиж буй МАН-ын нэр дэвшигч Л.Энх-Амгалангийн хувийн компанийн ажилтнууд олноор ирж, хөвсгөлчүүдийн өмнөөс шийдвэр гаргаж болохгүй. Тэд энд нэг л өдөр санал өгнө, харин та бүхэн нутагтаа үлдэнэ . Би хууль баталдаг УИХ-ын даргын хувьд биш, харин Ардчилсан намын даргын хувьд “МАН-ынхан шударга өрсөлдөцгөөе!!! Увс, Хөвсгөл, Баянхонгорт байгаа царцаануудаа эргэн тат ” гэж хэлье гэлээ.

 

 

Үүний дараа Хөвсгөл аймгийн уугуул, Хөдөлмөрийн баатар Д.Банзрагч УИХ-ын дарга, Ардчилсан намын даргад хандан амжилт хүсч, ялалт байгуулахыг хүслээ. Мөн үргэлжүүлэн Ардын уран зохиолч Т.Галсан Ардчилсан намынханд хандан мэндчилгээ дэвшүүлж, өөрийн үзэж туулсан 3 нийгмийн үеийг харьцуулахад Ардчилсан намын Засаглалын үед хичнээн их ажлыг хийж, эх орныхоо өнгө төрхийг өөрчилж байгаа талаар саналаа хэлж, Ардчилсан намыханд амжилт хүссэн юм.

 

Эх сурвалж: Demparty.mn /Ардчилсан намын сонгуулийн штаб/

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Хэлмэгдэгдсэн хүн (202.126.91.150)
    АН ынхан 2012 оны сонгуулиас хойш бүх төрийн албан хаагчдыг өөрсдөө л бүрдүүлсэн биз дэ. Одоо аль ч яам тамгын газар, хорооны ажилтнууд бүгд л та нарын хүмүүс байгаа нь үнэн. Тийм байж өөрийн хийсэн булхайгаа хүн рүү чихээд ичээч. З Энхболд таны хүмүүсийн хавчилга шахалтаар мөрөөрөө байж байгаад ажлаасаа халагдсан болохоор та ямар арга хэрэглэж хүмүүсийн амыг барьдгийг сайн мэднэ. Ард түмэн чинь царцаа бол та өөрөө голио юм уу
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • ҮНЭН ҮГ (203.91.115.41)
    Энхболдод ичих нүүр гэж алга аа. АН-хан сонгуулийн хэсгийн хороодыг бүгдийг нь төрийн албан хаагч нэрээр эзэлж суучихаад өөрсөдөө л хийж байгаа шүү дээ. Баянхонгор аймагт Өөрсөдийнхөө 1700 хүнийг итгэмжлэх гэдгээр 15-ны өглөөний 06-12 хооронд бүртгэж дуусчихаад сонгуулийн тойргийн хорооноосоо итгэмжилэхээр хүн бүртгэхгүй гээд гэдийгээд суусан шүү дээ. үнэнийг үнэнээр нь яриач. хичнээн жил худлаа ярих гээд байгаа юм бэ? монголчууд бид тэнэг биш ш дээ
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Zochin (202.9.41.190)
    Gadaad hergiin said PUREVSUREN terguutei tsarrtsaanuudaa Govi-altai amgaas tat naad shiljilt hudulguun chini Ardchilsan namiinhnii hiij bui l luivar shuudee. Nuguu zuudee yarih geed hulgaigaa yariv geech yum bolj baih shiv dee ene muu zika virus chini
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Zochin (103.212.117.14)
    Ene yrisan helsen too barimt buh zuil ni arai l hetruulegtei dee MAN ni arai deer tulhtai nam daa. AN iihan hoorondoo l alaltsaad baahan ur tavihaad oor um hiigeegui ee tavisan ur hiisen zamiin 2 iin tentsver ogt baihgui Mongolchuud buren uhaarsaan
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.91.150)
    АН тасархай ялах юм байна даа
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.212.119.111)
    Аса гэж нэг маанаг юм,Галсан гэж хун муутай овгон АН ийн нуур царай юм уу ,яг тохирно ,хумуус та нарт дурнуй байдагийг мэддэггуй юм уу.АН будаа болсоон
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.143.41)
    Энд эрэлийн Эрдэнэбат бол 2догч Отгонбилэг гэгддэг учир нь геологийн бүхий л тоног төхөөрөмжийг өөрийн болгон завшсан . Мөн гэртээ гадны үйлчлэгч ажиллуулж байгаад тэр нь учир битүүлэг нас барсан гээд тоочоод байвал ихээхэн будлиантай нөхөр.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • bat (27.123.214.87)
    Tertei tergui ard tumen songoltoo hiine hichneen uran dongodood tnai nam uls orniig suiruulj duusla gdgiig hun. Bur yrij bga. Ardiin. Nam ilt davuu grna
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    7 цаг 10 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    9 цаг 33 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    10 цаг 52 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    11 цаг 2 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    11 цаг 10 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    11 цаг 34 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК