Монгол банк өчигдөр валютын ээлжит дуудлага худалдаагаа зохион байгууллаа.

Монгол банк өчигдөр валютын ээлжит дуудлага худалдаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд нийтдээ 59 сая ам.доллар худалдан авах саналаа ирүүлжээ. Тиймээс Монгол банк богино хугацааны эрэлтийг хангах зорилгоор нийт ирсэн саналыг 100 хувь биелүүлж, 59 сая ам.долларыг 1339.84 хаалтийн ханштайгаар зах зээлд нийлүүлсэн байна. Түүнчлэн төв банкнаас иргэдийн эрэлт хэрэгцээг харгалзан юанийн дуудлага худалдаа хийдэг болсон. Энэ удаагийн дуудлага худалдаагаар ирсэн саналын 88 хувийг Монголбанк биелүүлж, 65.5 сая юанийг 210.50 хаалтын ханштайгаар худалдаалжээ.
Ц.Болор