Сирийн газар нутаг дээгүүр нисэж явсан Туркийн онгоц руу пуужингаар харвасны хариуд Анкара Дамаскт нийлүүлдэг эрчим хүчнийхээ хэмжээг багасгахаа Туркийн шадар сайд Бюлент Арынч мэдэгджээ. Түүнчлэн Сирийн ард иргэдийг хохироолгүйгээр цахилгаан нийлүүлэлтээ багасгахаар төлөвлөж буйгаа тэрбээр өгүүллээ. Энэ сарын 22-нд Сирийн газар нутаг дээгүүр зөвшөөрөлгүй нисэж явсан Туркийн тагнуулын онгоц пуужингийн харвалтанд өртсөн юм. Сирийн эрх баригчид онгоцны багийнханд анхааруулга өгсөн ч хариулаагүй учир олон улсын хууль эрхзүйн хэмжээний дагуу арга хэмжээ авсан хэмээжээ. Харин Туркийн тал онгоц санамсаргүй Сирийн хил давсан, мөн нийсгэгчидтэй Дамаскаас хэн ч холбоо бариагүй гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна даваа гарагт Туркийн бас нэг онгоцруу Сирийн тал гал нээжээ.
Д.Ундрах 24tsag.mn




















































