Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын дарга З.Энхболд Булган аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ

2016-6-20
0
ЖИРГЭХ

c5310dbda98320d5ff488e4adbc90226.jpg

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2016.06.20/  орон нутагт хийх уулзалтаа Булган аймагт үргэлжлүүлж байна.

 

З.Энхболд: Өнгөрсөн жилийн бүтээн байгуулалтыг Ардчилсан нам үргэжлүүлнэ

 

Уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга З.Энхболд тус намаас Булган аймагт УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч О.Амартүвшин болон Аймгийн ИТХ-ийн сонгуульд нэр дэвшигчдэд баяр хүргэж, үг хэллээ.  Тэрээр хэлэхдээ, би сүүлийн тав хоног 15 аймагт ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Өнөөдөр 16 дахь аймаг нь Булган аймаг болж байна.

 

 

Ардчилсан намаас Булган аймагт О.Амартүвшин гэдэг шинэ залуу улс төрчөө та бүхэнд илгээж байна. Манай судалгаагаар Булган аймаг 2016 оны сонгуульд шинэ хүн сонгоё гэсэн хүсэлтэй байсан тул О.Амартүвшинг дэвшүүлсэн. Тэрээр UFC группыг эхнээс нь өдий хүртэл авч яваа, 500 хүнийг ажилтай байлгаж, улс эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа залуу бизнесмэн мөн. О.Амартүвшин нь Булган аймагтайгаа маш ойрхон байж, Булган хангайн хүчтэнүүд дэвжээний тэргүүний ажлыг хийдэг хийхийн зэрэгцээ нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг. Ардчилсан нам 1996 оноос хойш Булган аймагт өөрийн төлөөлөлгүй байсан. Харин энэ жил та бүхэн улс орон даяар өрнөсөн бүтээн байгуулалтын ажлууд болон орон нутагт сүүлийн 4 жил хийгдсэн ажлуудыг үргэлжлүүлэхийн тулд Ардчилсан намаас нэр дэвшиж буй О.Амартүвшин болон Аймгийн ИТХ-д нэр дэвшиж буй төлөөлөгчдөө сонгохыг уриалж байна гэлээ.

 

              

Өнгөрсөн жилүүдийн БҮТЭЭН БАЙГУУЛАЛТын тайлангаа тавилаа

 

Үргэлжлүүлэн 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавив. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам уул уурхайн хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчилсөн. Учир нь 2012 онд Ардчилсан нам олуулаа болж, засгийн эрх барьж эхлэх тэр үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ огцом буурсан. Энэ нь манай улсын эдийн засагт шууд нөлөөлсөн. Яг энэ хүчин зүйлээс шалтгаалан Монгол Улсын эдийн засаг дан ганц уул уурхайд суурилсан ганц тулгууртай байх ёсгүй гэдгийг бидэнд харуулсан. Иймээс ганц тулгууртай эдийн засгийг олон тулгууртай болгох ажлуудыг эхлүүлж, Ардчилсан нам суурийг нь тавьсан. Бид энэ хугацаанд мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээлийг иргэдэд олгож,  малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн  зээлийг олгох зэргээр иргэд рүү хандсан олон чухал  ажлуудыг хэрэгжүүлж чадсан, цаашид ч үргэлжилнэ. Мөн 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлж, эхлэлийг тавилаа. 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлсэн гэлээ.

 

 

ОРОН СУУЦ: МАН 75 жил барьсан орон сууцыг

Ардчилсан нам 4 -хөн жилд барилаа

 

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр нийт 82 мянган өрх орон сууцанд орсон байна. Харин өнгөрсөн хугацаанд буюу МАН засаг барьж байх хугацаандаа  буюу 1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. МАН-ын үед 75 жил барьсан орон сууцыг Ардчилсан нам 4-хөн жилд барьж болдог юм байна. Ипотекийн зээл гэдэг нь өөрөө зөвхөн байранд орж байгаа нэг өрхийн асуудал биш, үүнийг дагаад барилгын салбарт 96 мянган хүн ажиллаж байна. Барилгажилт, барилга угсралт, тавилга, засал чимэглэл гээд олон салбарыг араасаа дагуулж явдаг вагоны зүтгүүртэй адил гэж хэллээ. Гэтэл Ардчилсан намын иргэдээ орон сууцжуулж буй ипотекийн зээлийг МАН-ын гишүүн Ц.Нямдорж “Нүгэл” гэж хэлсэн. Гэтэл Ардчилсан нам иргэдээ шинэ орон сууцтай болгохыг “Буян” гэж үздэг гэлээ.

 

                

ЗАМ: МАН-ын 91 жил тавьсан замыг Ардчилсан нам 4-хөн жилд тавьсан

 

Ардчилсан намын дарга хэлэхдээ, 1921-2012 оны хооронд 91 жилд 2,964 км зам барьж байсан бол Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан 2016 онд 1,284 км зам барих ажил хийгдэж байна. Үүнээс харахад,  МАН нэг жилд 32,6 км зам барьж байсан бол Ардчилсан нам жилдээ 1000 км зам тавьж байна. Энэ бол хөгжлийн хурдац. Цаашид Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Дорнод аймгуудыг нийслэлтэй холбосон 1538,01 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгана. Ер нь барилга барина, зам тавина, бүтээн байгуулалт хийнэ гэдэг бол сэтгэлийн асуудал. Сэтгэл байвал хийж болдог юм байна гэдгийг сүүлийн 4 жил харууллаа. МАН-ын 91 жилд тавьсан замыг Ардчилсан нам 4-хөн жилд барьж чадсан хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга онцлон тэмдэглэлээ.

 

                

Ардчилсан нам бүтээн байгуулалтыг нэг ч өдөр саатуулаагүй

 

Ардчилсан нам барилга барьж, зам тавих ажлын хөгжлийн хурдцыг хурдасгаснаас гадна 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлж чадсан. 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлсэний зэрэгцээ тэтгэврийн дундаж хэмжээ 306 мянгад хүрсэн. Мөн нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 мВт-ээр нэмэгдүүлснээр, 163 мянган айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрдээд байна. Нийслэлийн барилгажих боломжтой талбайг 1,500 орчим га газраар нэмэгдүүлснээр 54,549 айлын орон сууц, 8,020 хүүхдийн 50 гаруй цэцэрлэг, 18,890 хүүхдийн 30 орчим сургууль зэргийг барих боломж нээгдсэн болохыг хэллээ.

 

           

“Сайн малчин” хөтөлбөр нь зөвхөн малчин Доржийн авсан 30 хувийн хүүтэй зээлийг 10 хувь руу шилжүүлсэн хэрэг биш

 

“Сайн малчин” хөтөлбөр нь зөвхөн малчин Доржийн авсан 30 хувийн хүүтэй зээлийг 10 хувь руу шилжүүлсэн хэрэг биш. Энэ бол Монгол Улсын бүх аймгийн малыг эрүүлжүүлэх  алсын хараатай хөтөлбөр. Иймээс бид Р.Бурмаа сайдыг БНХАУ руу мах экспортлох гэрээ хийгээд ир хэмээн явуулсан. Ингээд бид тус улсад 1 тэрбум ам.долларын махан бүтээгдэхүүн экспортлох  гэрээ хийсэн, гэтэл манай улсын 6 аймгаас л мах авна гэдгээ БНХАУ–ын тал хэлсэн. Учир нь тус 6 аймагт сүүлийн 4-5 жилд малын өвчин гараагүй байсан. Иймээс бид цаашид үлдсэн 15 аймгийн малыг эрүүлжүүлснээр гадаад зах зээл рүү мах экспортлох боломж нэмэгдэнэ гэсэн агуулга энэ хөтөлбөрийн цаана байгаа гэж Ардчилсан намын дарга тайлбарлан хэллээ. Мөн тэрээр Булган аймгийн иргэдэд хэдийнээ хэрэгжээд эхэлсэн “Сайн оюутан”, “Сайн хашаа” хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх “Сайн экспорт”, “Сайн бизнес” хөтөлбөрийг дэлгэрүүлэн танилцууллаа.

 

                                                                       

Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулав

 

Ардчилсан намын дарга үргэлжүүлэн хэлэхдээ, Уул уурхай салбар гэдэг уулын бугыг хараад, унасан морь гэдэг мал аж ахуйгаа бид мартсан байна. Иймээс л бид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргейжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тал бүрээр өсгөхийн зэрэгцээ боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлнэ. Мөн 2016-2020 онд экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, ХАА-н салбарыг эрчимтэй хөгжлийг дэмжиж, Монгол хүний бүтээмжийг өсгөхийн  зэрэгцээ орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ нь гэдэг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн гол агуулга юм. Ямар арга замаар хэрэгжүүлэх вэ гэвэл, Ардчилсан нам сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрийг үргэлжлүүлж, сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрийг эхлүүлэн ажиллана. Мөн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан. Хүнс, хөдөө, аж ахуйн бодлогын хувьд хүнсний ногоогоо дотоодоос 100 хувь хангана, үүнийг даган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэв.

 

 

З.Энхболд: Ардчилсан нам Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн

хог хаягдал булшлахгүй байх хуулийг батална

 

Танилцуулгынхаа үеэр УИХ-ын дарга, иргэдийн дунд асуулт үүсгээд буй цөмийн хаягдал булна, булахгүй гэдэг дээр Ардчилсан нам анхнаасаа цэг тавьсан байсан, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэзээ ч цөмийн хаягдал булахгүй. Энэхүү асуудлыг цэгцэлж Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдал булахгүй байя гэдэг агуулгатай хуулийн төслийг парламентаар батлах ёстой байсан боловч МАН-ынхан хуралдаа сууж, ирцээ бүрдүүлээгүйн улмаас төслийг хэлэлцэж амжаагүй. Ардчилсан нам энэ сонгуульд олонх болвол энэ хуулийг “маргааш” нь  шууд батална хэмээн мэдэгдлээ. Өнгөрсөн 4 жилд Монголын ард түмэн бидэнд олонх болгоогүй, олуулаа болгосон учраас бидний ажил гацах дээрх шиг тохиолдол их гарч байсан. Цаашид төрийн ажил гацахгүй явахын тулд та бүхэн О.Амартүвшинг сонгохыг уриалж байна. Мөн О.Амартүвшинг сонгох ганцхан шалтгаан бол жилдээ 32 км зам барьдаг намыг сонгох уу, эсвэл жилдээ 1000 км зам тавьдаг Ардчилсан намыг сонгох вэ сонголтыг ард түмэн та бүхэн хийнэ гэж хэллээ.

                                                                  

Монголчууд хадаас байтугай нарны зай үйлдвэрлэдэг болсон

 

Мөн УИХ-ын дарга үргэлжлүүлэн Монголчуудыг юу ч хийж чаддаггүй гэж хэлдэг хүмүүс бий, лобби бүлэг ч бий. Гэтэл Монгол залуус хадаас байтугай нарны зай үйлдвэрлэдэг болсон байна. Хадаасны үйлдвэр Дарханд байгуулагдсан байгаа. Харин гурван монгол залуу Монгол Улсад үйлдвэрлэсэн “Хөх чоно” нэртэй нарны зайг Япон Улсад үйлдвэрлээд Япон Улсын жижиг сууринг гэрэл, цахилгаанаар хангаж байна. Эдгээр гурван залуу Япон Улсад дадлагажигчаар ажиллах хугацаандаа их зүйл сурч мэдсэн залуус байгаа юм. Иймээс бид цаашид Япон Улсад дадлагажигчдыг илгээхээр болсон.

 

 

Бид 100 мянган залуусыг Японд жинхэнэ техник технологи суралцуулж, монгол залуу боловсрол эзэмшээд монголдоо ирэг гэж Ардчилсан нам зорьж байгаа. Би 1960-1990 оны хооронд ЗХУ-д бэлтгэгдэж байсан мэргэжилтнүүдийн нэг. ЗХУ-д суралцаж байсан залуус бол наймаачид биш тэд монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй бүтээн байгуулагчид. Гэтэл МАН бидний хийж буй энэ ажлыг худлаа, бүтэхгүй ажил гэх мэтээр элдвээр харлуулж байна хэмээн УИХ-ын дарга онцоллоо.

 

 

Мөн тэрээр 160 гаруй сумдын хоорондох тогтмол нислэгийг сэргээж, 15 аймгийг бага оврын агаарын хөлгөөр хангахаар мөрийн хөтөлбөрт тусгасан. Намайг маш үнэтэй Боинг хөлөглөөд хөдөө орон нутгаар яваад байна цуурч байгаа, гэтэл үгүй юмаа. Би машинаар явахаас илүү хэмнэлт хийж, 3 жип машины бензинээр хөдөө орон нутагт, цаг хэмнэн иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийж байна. Удахгүй энэ агаарын хөлөг хөдөө орон нутгийн сумд хооронд нислэг хийнэ хэмээн хэллээ.

 

 

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа хэлэхдээ, О.Амартүвшин бол улс төрд шинэ хүн байж болно гэвч тэрээр бүтээн байгуулалтын салбарт шинэ хүн бишээ. Учир нь тэрээр шинийг санаачилж, хийж бүтээхэд амьдралаа зориулж яваа. Тэрээр монголын чацарганыг бренд болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадсан бүтээлч залуу. Тэрээр хүлээлгэн өгсөн үүргийг дайчин, шуурхай бүтээдэг хариуцлагатай, ёсзүйтэй залуу. Би Булганчуудыг анхдагч гэж үздэг О.Амартүвшин ч бас анхдагч гэж би боддог. Тэрээр чацарганы сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадсанаараа бүтээгч юм. Тэрээр шинэ хүн бишээ, тэрээр Монголд нэрээ гаргасан, нэр хүндтэй бүтээн байгуулагч залуу.

 

 

Асашёрюү Дагвадорж: Зөв бодлоготой бол босоод ирнэ Монголчууд аа, Амартүвшин бол зөв хүн

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар Булганчууддаа хандан, Би Булган аймагт нэр дэвшигч нэр дэвшигч О.Амартүвшинтэй багийн дотнын найзууд. Тэрээр бурхны бэлэг гэгдэхээр  “Брэнд” нэртэй чацарганы бүтээгдэхүүнийг монголдоо үйлдвэрлэж ирсэн бүтээлч хүн. Би О.Амартүвшинтэй шинэ санаа, шинэ бизнесийн орчны талаар ярилцаж, санаа авдаг. Би зодог тайлж ирээд, монголдоо ирээд юу хийх вэ гэдэг талаар удаан бодсон. Ингээд би хүний бизнес рүү орохгүйгээр шинэ бизнес хийхийг зорьж яваад, Япон Улсад үйлдвэрлэдэг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад гүүний эхэс ордогийг япон найзаасаа мэдэж авсан. Ингээд би өмнө нь хэрэглэдэггүй хаягддаг гүүний эхэсийг баялаг болгохоор шийдсэн. Ингэснээр малчдын орлого ч өснө. Яг үүн шиг малын ашиг шим гэдэг бол агуу юм. Та бүхэн мал аж ахуйнхаа хүчээр асар их үр шим хүртэх боломж гарц байдгийг мэдэж авсан, хэрэгжүүлж байгаа талаараа ярилцлаа. Түүнчлэн, сүүлийн үед УИХ-ын даргын Япон Улсад ажлын айлчлал хийж, хоёр улсын хооронд Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яамдууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурагдсан талаар ташаа мэдээлэл их гарч байна. Гэтэл санамж бичигт гарын үсэг зурагдсанаар, Япон Улсад Монгол Улсаас дадлагажигч илгээх асуудал шийдэгдсэн. Энэ арга хэмжээ Япон Улсын Ерөнхий сайдын өргөөнд болсон. Гэтэл монголчуудынхаа сайн сайхны төлөө хийсэн энэ ажлыг хэсэг бүлэг хүмүүс үгүйсгээд, сонгуулийн шоу болгоод байна. Ингэж болохгүй ээ Монголчууд аа. УИХ-ын даргын ажлын айлчлал Япон Улсын талаасаа ч Монголын талаасаа ч  протоколоор үлддэг. Баримттай, нотолгоотой ийм ажлыг үгүйсгэж байгаад харамсаж байгаа гэв. Мөн бодлого нь зөв байхад босоод ирнэ Монголчууд аа, Ардчилсан нам бол зөв бодлоготой, Амартүвшин бол хариуцлагаас зугтаахгүй хүн, таны нутаг дээр хариуцлагаас мултардаг хүн 20 гаруй жил байсан. Гэтэл Ардчилсан нам болон Ардчилсан намын нэр дэвшигч О.Амартүвшин бол Булганчуудын хувьд том боломж гэж хэллээ. Түүний дараа Булган аймгаас нэр дэвшигч О.Амартүвшин Булганчууддаа хандан үг хэлэв.

 

 

Түүний дараа Булган аймгаас нэр дэвшигч О.Амартүвшин Булганчууддаа хандан үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, Би өнөөдрийг хүртэл тарьж ургуулж, бүтээж ирсэн. 10 жилийн өмнө дэлхий нийт мэддэггүй байсан чацарганы шүүсийг өнөөдөр хүмүүс мэддэг брэнд болгож чадсан. Өнөөдөр миний хийсэн зүйлүүд баг хамт олны хүч. Өнөөдөр Монгол Улсад хөгжил, бүтээн байгуулалтыг авчрахын тулд багаараа ажиллах ёстой гэж буй зарчим  нь миний хувь хүний үзэл бодолтой таарч байгаа. Өнөөдөр Булган аймгийн ажлын байрны тоо гэх мэт эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд нь Булганчуудын сонголтыг үр дүн юм. Бид өнөөдөр сонголтоо өөрчлөх ёстой. Бид их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх ёстой хэмээн Булган аймагт нэр дэвшигч О.Амартүвшин хэллээ.  Мөн уулзалтын төгсгөлд Булган аймгийн иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөв. 

 

Мөн Булган аймгийн Дашинчилин сумын төлөөлөл О.Туяа хэлэхдээ, Булган аймгийн сонгогчдын дийлэнх нь бүсгүйчүүд байдаг. Учир нь бид ажилтай-орлоготой Монгол хүн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ эмэгтэйчүүдэд өгч ирсэн. Жишээ нь 40–өөс дээш насны эмэгтэйчүүд ажилгүй байвал шинэ ажилд орох боломж бага байдаг. Харин 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр бодит үр дүнгээ өгсөн. Мөн залуу малчныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малчдын залуу халааг бэлтгэх, хот руу шилжсэн иргэдээ хөдөө орон нутагт амьдрах ажиллах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр олон ажил хийгдсэн. Тиймээс цаашид ярьдаг биш хийдэг намаа сонгоё гэж шийдсэн нь Ардчилсан нам  мөн гэж иргэн О.Туяа хэллээ. Мөн боловсролын салбар, 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдан авах шийдвэрийн талаар болон эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмжийн талаар асууж байв.

 

 

 

Эх сурвалж: Demparty.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • zochin (122.201.21.109)
    2012 ond Ajiltai orlogotoi mongol hun gesen haa bna hgjny x ajilgui orlogogui ortei mongol hun bolson, odoo bas yu gj hudlaa amlaad bga yum be
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • зочин (122.201.21.109)
    Ламбаа гуай ирж эрүүл мэндийн сайдын ажлаа хийгээч 8 сартай хүүхдэд тариа хийхдээ сувилагчийн буруугаас болоод нас барсан гээд ТВ-ээр ярьж байх юм, өнгөрсөн 4 жил ард түмнийг элгээр нь хэвтүүлчээд бас Эрүүл мэндийн салбар яаж унав, хичнээн олон бяцхан үрс улаан бурханаар бас бусаар нас барав, улс болон ард түмэн ямар их өрөнд оров ийм байхад АН-д санал өхгүй, 2012 онд санал өгөөд харамссан
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • иргэн (122.201.24.142)
    Улс орныг өрөнд оруулчихаад, юм хийсэн гээд яваад байхаасаа ичдэггүй юм байх даа.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (77.247.181.162)
    та нар бидэнд өрнөөс өөр юу үлдээж байгаан бэ
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (77.247.181.162)
    zvgeer bhad bitgii gijig hvrgeed bgaarai ANuusnuudaa
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (77.247.181.162)
    bas l doromjloh gj ochson uu? ard tumen yduu bgag harah geegui yum bol yah gj ochij bgan
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (77.247.181.162)
    АРДЧТЛСАН НАМ 2 УДАА ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ ҮЗЛЭЭ. ТЭДЭНД ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛ АЛГА. УЛС ОРОН АРД ТҮМНЭЭ ХАГАРАЛДУУЛЖ, ӨӨРИЙН ДАРАМТАНД ОРУУЛЖ, АЖИЛГҮЙ БОЛГОЖ Л ЧАДАЖ БАЙНА
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (77.247.181.162)
    saihan jvjig tawihyumaaa
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (77.247.181.162)
    ЗИ ХҮҮР ЧИНЬ АЛУУЛАХ НЬ ДУТАЖ ДЭЭ. БОНДЫН МӨНГӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ИДЧЭЭД ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ОЧДОГ БАЙНАААА
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • zochin (167.114.92.50)
    bas uls oron maani yagaad ulam urund bgag
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • иргэн (212.117.180.21)
    улс орон эдийн засгийн хямралд орж, иргэдийн цалин хаанаа ч хүрэхгүй байгааг, байгууллагууд орон тооны цомхтгол яагаад хийж байгааг тайлбарлаад өгөөч
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    6 цаг 16 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    6 цаг 23 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    16 цаг 9 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    16 цаг 22 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    16 цаг 32 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    16 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    16 цаг 54 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    16 цаг 54 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК