Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: АН-д тулгарсан сорилтын жилүүдийг бид амжилттай давсан

2016-6-20
0
ЖИРГЭХ


        УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2016.06.20/  орон нутагт хийх уулзалтаа Дархан-Уул аймагт үргэлжлүүлж байна. Уулзалтад Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж болон албаны бусад хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга З.Энхболд тус намаас Дархан–Уул аймагт  нэр дэвшигчдээ танилцуулж амжилт хүсэв.

М.Сономпил нь дулааны цахилгаан станцад өргөтгөл хийх амаргүй ажлыг амжуулж чадсан улс төрч

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэлэхдээ, УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт УИХ-ын гишүүн М.Сономпилийг нэр дэвшүүллээ. М.Сономпил нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч.Тэрээр Засгийн газрын гишүүнээр ажиллах хугацаандаа “Амгалан” дулааны цахилгаан станц, 3, 4 дүгээр дулааны цахилгаан станцын өргөлтөл хийх зэрэг олон жил зарцуулах ажлыг 2-3 жилийн дотор хийж болдгийг харуулсан. 3, 4 дүгээр дулааны цахилгаан станцын өргөтгөл нь олон жил хийгдээгүй чухал ажил байв.  Иймээс Дархан- Уул аймагт Ардчилсан нам М.Сономпил шилдэг улс төрчөө нэр дэвшүүлж байна гэлээ.

 

Н.Мөнхдаш Дарханчуудыг төлөөлөн УИХ-д суух цаг нь болсон

 

УИХ-ын сонгуулийн 44 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Мөнхдашийг илгээж байна. Н.Мөнхдаш нь Дархан-Уул аймагт төрж,  нутагтаа ажиллаж ирсэн нутгийнхаа төлөө сэтгэлтэй хүн. Тэрээр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга бөгөөд Дарханчуудыг төлөөлж УИХ-д суух цаг нь болсон тул УИХ-ын сонгуулийн 44 дүгээр тойрогт нэр дэвшүүллээ гэв.

Р.Бурмаа эмэгтэй хүн гэхэд эрчүүдтэй эн зэрэгцэхээр зоригтой ажилладаг бүсгүй

 

УИХ-ын сонгуулийн 45 дугаар тойрогт УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмааг нэр дэвшүүллээ. Тэрээр хөдөө аж ахуйн салбар замбараагүй байсан үед сайд болж, салбараа цэгцэлж чадсан улс төрч. Р.Бурмаа сайд нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллахын зэрэгцээ том газартай хэдхэн газрын эздийн эсрэг ганцаараа тэмцэж буй улс төрч эмэгтэй. 1989 оноос хойш түүнтэй хамт ажиллаж ирсний хувьд Р.Бурмааг эмэгтэй хүн гэхэд эрчүүдтэй эн зэрэгцэхээр зоригтой ажилладаг гэдгийг мэднэ гэлээ.

Үргэлжлүүлэн 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавив. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам уул уурхайгаас шууд хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчилсөн. Ганц тулгууртай эдийн засгийг олон тулгууртай болгох ажлуудыг эхлүүлсэн. Түүнчлэн мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийг иргэдэд олгосноор 82 мянган хүн шинэ байртай боллоо,  мөн малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн  зээлийг олгох зэргээр иргэд рүү чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна. Мөн 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлж чадсан. Мөн энэ хугацаанд 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлсэн байна гэлээ. Мөн  2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан бол 2016 онд үргэлжлүүлэн тавьж буй 1,284 км замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 мВт-ээр нэмэгдүүлснээр, 163 мянган айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрдээд байна. Дээрх ажлуудыг хийж бүтээхэд Ардчилсан нам бүтээн байгуулалтыг нэг ч өдөр саатуулаагүй гэж хэллээ. Ардчилсан нам “Таван сайн” хөтөлбөрийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөрийн хөтөлбөрт буй өнгөрсөн хугацаанд ч амжилттай хэрэгжиж буй  “Сайн малчин” хөтөлбөрийн талаар талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

 

“Сайн малчин” хөтөлбөр нь зөвхөн малчин Доржийн авсан 30 хувийн хүүтэй зээлийг 10 хувь руу шилжүүлсэн хэрэг биш. Энэ бол Монгол Улсын бүх аймгийн малыг эрүүлжүүлэх  алсын хараатай хөтөлбөр. Иймээс бид Р.Бурмаа сайдыг БНХАУ руу мах экспортлох гэрээ хийгээд ир хэмээн явуулсан. Ингээд бид тус улсад 1 тэрбум ам.долларын мах экспортлох  гэрээ хийсэн, гэтэл манай улсын 6 аймгаас л мах авна гэдгээ БНХАУ–ын тал хэлсэн. Учир нь тус 6 аймагт сүүлийн 4-5 жилд малын өвчин гараагүй байсан. Иймээс бид цаашид үлдсэн 15 аймгийн малыг эрүүлжүүлснээр гадаад зах зээл рүү мах экспортлох боломж нэмэгдэнэ гэсэн агуулга энэ хөтөлбөрийн цаана байгаа гэж Ардчилсан намын дарга тайлбарлан хэллээ. Мөн тэрээр Булган аймгийн иргэдэд хэдийнээ хэрэгжээд эхэлсэн “Сайн оюутан”, “Сайн хашаа” хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх “Сайн экспорт”, “Сайн бизнес” хөтөлбөрийг дэлгэрүүлэн танилцууллаа.

 

Цаашид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргейжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тал бүрээр өсгөхийн зэрэгцээ экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, ХАА-н салбарын эрчимтэй хөгжлийг дэмжиж, Монгол хүний бүтээмжийг өсгөхийн  зэрэгцээ орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ нь гэдэг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн гол агуулга юм гэлээ. Түүнчлэн монголчууд бид олон жилийн турш хэрэглэгч улс байсан нь биднийг итгэлгүй болгосон, бид өнөөдөр хадаас байтугай нарны зай үйлдвэрлэж чаддаг болсон, иймээс цаашид хэрэглэгч улсаас - үйлдвэрлэгч улс болох нь манай мөрийн хөтөлбөрийн чухал зорилгын нэг.  Ардчилсан намыг шинэ ажил хийх бүрт бидний ажлыг унтраах гэж оролддог. Гэвч бид унтрахгүй, ухрахгүй, харин ч урагшилна хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэллээ.  

Үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа үг хэллээ. Дарханчууд зөрчилгүй урагшаа давхих ёстой. Багаар нь сонгохын ач холбогдол нь зөрчилгүй урагшлах мөн. Өнгөрсөн 4 жилд Ардчилсан нам бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. Р.Бурмаа сайд бол улс төрд их зоримог алхам хийж чаддаг. Ингэж зоримог эмэгтэй улс төрч тун ховор. М.Сономпил нь 2 удаа төрийн сайд хийсэн, туршлагатай улс төрч. Мөн орон нутгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш нь бүтээлч сэтгэлгээтэй, хийе гэснээ хийдэг, миний толгойлж буй эрүүл мэндийн салбарт Дархан-Уул аймагт төрөхийн өмнөх тасаг нээж, аймгийн эмнэлгүүдийг дэмжин ажиллаж ирсэн хүн. Ардчилсан нам бол 2012-2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрөө баталж чадсан, алсын хараатай улс төрийн хүчин. Ардчилсан намаас өөр 8 жилээр ажлаа төлөвлөдөг улс төрийн хүчин байхгүй гэлээ. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж Дарханчууддаа хандан үг хэлэв.

 

Тэрээр, бидэнд шийдэх асуудлууд их байгаа, бид хэлэлцээд ярилцаад хөдөө орон нутгаар явж байна. Биднийг хөдөө орон нутагт ажиллаж байх хугацаанд харлуулсан мэдээ мэдээлэл их цацагдаж байна. Гэхдээ бидний хийсэн болон хийх гэж буй ажлыг тэд харлуулж, бүдэгрүүлж чадахгүй гэлээ. Мөн тэрээр сонгуулийн өмнө УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Япон Улсад ажлын айлчлал хийгээд ирсэн. Бид айлчлалын хүрээнд маш чухал ажлуудыг амжуулж ирсэн. Бид Монгол Улсын цаашдын хөгжлийг тодорхойлох, монгол залуусыг Япон Улсад өндөр технологи суралцаад ирэх дадлагажигчийн тоог нэмэгдүүлэх боломжийг нээсэн. Яагаад ганцхан Дагвадорж япон яваад бусад нь очиж болохгүй гэж. Яагаад бусад нь өөрийгөө боловсруулаад, суралцаад ирж болохгүй гэж. Залуу насандаа хүн суралцах ёстой, ажиллах ёстой ингэж байж бид өтөл насандаа жаргана. Би монголчуудынхаа төлөө энэ ажилд зүтгэсэн. Гэтэл сонгуулийн үеэр энэ ажлыг үнэн, худлаа хэмээн харлуулж байна. Түүнчлэн хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарт хийж байгаа өөрийн шинэ санаа, ажлуудаа Дарханчуудад тайлагнаж, монголчуудад хийж бүтээх их боломжийн талаар санал солилцов.

Үүний  дараа УИХ-ын гишүүн М.Сономпил хэлэхдээ, Дархан-Уул аймаг найрамдлын хот, үйлдвэрийн хот болох ёстой. Ардчилсан намын үйлдвэржилтийн бодлого, Дархан-Уул аймагт хэрэгжиж, Дархан-Уул аймгийн залуучууд ажилтай, орлоготой болох ёстой гэж хэллээ. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө, аж  ахуйн сайд Р.Бурмаа үг хэллээ. Тэрээр  Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт Дархан-Уул аймгийг үйлдвэрийн том хот болгоно хэмээн заасан байгаа. Дархан-Уул аймаг нь байршлын хувьд хүнс, хөдөө, аж ахуйн бүтээн байгуулалтыг хийх хамгийн тохиромжтой байршил юм. Энэ сайхан газар нутгаас бид хүнсний ногоо, жимс, жимсгэнэ эрхлэгчдийг дэмжин хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн борлуулах боломжийг хангая хэмээн зорьж байна. Дархан-Уул аймаг өөрөө уул уурхайн бус бүтээгдэхүүнээс 2 тэрбум долларын ашиг олох боломжтой. Хөдөө аж ахуйн салбар бол хамгийн их ажиллах хүчнийг багтаадаг. Их бүтээн байгуулалтаа  Дарханаас эхлүүлье хэмээн хэллээ. Мөн нэр дэвшигч Н.Мөнхдаш хэлэхдээ, бид маш хариуцлагатай цаг үед уулзаж байна. Есхөн хоногийн дараа бид орон нутгаа удирдах улстөрчдийг сонгох гэж байна. Монгол Улсын хоёр дахь том хот болох Дархан-Уул аймгийг дахин сэргээх зорилтууд мөрийн хөтөлбөрт туссан байгаа. Дархан хотоо дахин сэргээе хэмээн уриаллаа.

Эх сурвалж: Demparty.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (59.153.114.31)
    Та нар эхлээд 2012 онд мөрийн хөтөлбөртөө амалсан амлалтаа ядахдаа эхлээд биелүүлээд дараагийнхаа юмыг амлахгүй бол хүмүүс итгэхгүй шүү ,тухайлбал та нарын 2012 оны мөрийн хөтөлбөрт Инфляцийг нэг оронтой тоонд барьж төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгана. • Цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ. • Цалин тэтгэврийн хэмжээг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмнэ. гэсэн байна. Үүнийгээ биелүүлэхгүй дахиад сайхан болгоно гээд амлахаар чинь хэн ч итгэхгүй, одоо дахиж хулхидуулахаа болье гээд байна.Анхаараач ээ
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.228.20)
    AH bol nam bolj tuluvshuugui, heden amin huviin ashgaa bodson humuusiin tsugluulga gedgiig tumen olnooroo yas mahaaraa mederch tanilaa.
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.34.63)
    Увсын ард түмэнд үсэртлээ алгадуулсан гээ биз дээ энэ нөхөр
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • irgen (202.9.40.128)
    Ard tvmnii songoltiig toirog huvaahaas ehleed hvcheer uursudduu ashigtai hiij bui AN d itgene gedeg teneg hereg.
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (165.127.14.19)
    Ahij tanai namd huurtahgui. Nas ch yvlaa. Demjihgui ee enhboldoo hudlaa hoshgoruulhaa boli
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • иргэн (122.201.24.142)
    АНамд санал өгөхгүй.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.40.148)
    АН-аас эрүүгийн хэрэгтэн дэвшсэн
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (59.153.115.100)
    Дарханд АН-хан хэрэгггүй ээ.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    6 цаг 15 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    6 цаг 22 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    16 цаг 8 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    16 цаг 21 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    16 цаг 30 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    16 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    16 цаг 53 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    16 цаг 53 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК