
Аж ахуй нэгжүүд бүгд л бүтээгдэхүүнээ органик гэж нэрлэдэг бөгөөд энэ үйлдвэрлэлийг чанаржуулах томоохон ажил бол органик гаралтай бүтээгдэхүүний тавигдах шаардлагыг тодорхойлсон дүрэм журам болох тухай албаныхан онцолж байгаа. Одоогоор энэ талаарх шалгуурыг Органик хөдөө аж ахуйн олон улсын холбоо, Швейцарын Органик хөдөө аж ахуйн хууль тогтоомжид үндэслэн боловсруулаад буй аж. Тиймээс аж ахуй эрхлэгчид МҮХАҮТ-ын Цэвэр хөгжил, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих газарт хандан саналаа өгч болох юм байна.
Д.Ундрах 24tsag.mn