Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэцээ гүний оргил нь цэн цэнгийн бороотой...

2016-6-21
0
ЖИРГЭХ

 

“Гагцхүү... Монгол Ардын нам л Монголыг аварна”

 

Энэ хүн ширээ сандлын төлөө тулалдаанд "Ура" хашгиран сэтгэлдээ сэлэм эргүүлэн орж байгаагүй ч гэлээ олон түмний эрх ашгийг хамгаалж, “дотоодын болон гадаадын” дайснуудтай улстөрийн тавцан дээр илдний ирийг эмтэртэл цавчилдан эрийн чадал зэвсгийн хурцыг шалгаж явсан өдөр цөөнгүй.

 

Ялахын бахархал, ялагдахын гутамшгийг үзсэн ч сэтгэлээр унан толгой ганзагалж явсангүй. Ял, зэмлэл хоёрын аль алиныг сонсохдоо тэр бусдаас буруу эрж, ханилж явсан нөхдөө хажуудах халгай руу түлхэж гомдоосонгүй. Монгол Ардын Нам хэмээх олон зуун мянган цэрэгтэй армийг нэгэн тугийн дор нэгтгэн, араасаа дагуулсан цэргийн том жанжин тэрбээр алах ял оноосон ч амь гуйж сөхрөхгүй, алдрын титмээр шагнуулсан ч алга тосон баярлаж хөөрөхөөргүй бодь нэгэн ертөнц бөлгөө. Цагийн салхин хаашаа ч эргэсэн  мань эр нөхрөөсөө уйдаж, нөхдөөсөө урваж, нэр алдраа шороотой хутгасангүй. Хамгийн гол нь ямар ч үед байдгаараа, нэг л зангаараа байдагт нь жирийн хүмүүс төдийгүй өрсөлдөгч хийгээд дайснууд нь хүртэл түүнийг хүндэтгэдэг. Сайн мууг бишгүйдээ л нэг дуулж, багагүй гүжирдүүлж, гүтгүүлсэн ч хууль цагдаагийнхан нэг ч зохиомол хэргийг нь баталж нотолсон нь үгүй. Том эрх ашгийн төлөө толгойгоо тавин зүтгэж, том ажлын ар дээр гарч баймааж нь олон түмнээс талархал хүлээж, таашаал хүртдэг энэ хүн бол Монгол Улсын 24 дэх Ерөнхий сайд Миеэгомбын Энхболд хэмээх эрхэм.

 

Дуу цөөтэй, духаараа тонгойж хардаг энэ эрийг зарим хүмүүс сэтгэлийн хөөрөл багатай, хатуухан хэлбэл, дотуур тамиртай гэж шүүмжилдэг ч энэ зан нь хэнд ямар гай болсныг хэлэх хүн байдаггүй. Хотын дарга захирагч байхдаа нийслэлийн төсвийг улсад төвлөрүүлэхийг болиулж, хот өөрөө захиран зарцуулдаг эрхтэй болсноор Улаанбаатар хот ᠌᠌᠌᠌᠌᠌”Уулс тийшээ хаяа тэлж, үүлс дээшээ дээвэр тултлаа” хөгжих их бүтээн байгуулалтын он жилүүд эхэлсэн гэдэг. Ерөнхий сайд байхдаа цалин, тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлж, Улаанбаатар хотыг хатуу замаар аймгуудтай холбох шийдвэрийг анхлан гаргаж, эхний ээлжинд 540 километр замыг ашиглалтад оруулсан нь тухайн үедээ хол, ойрын хүмүүсийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн түүхтэй. Мөн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд бүрийн гар дээр 10.000 төгрөг тавьж, амьтны алаг үрийг баярлуулсан.

 

Богд хан уул тойрсон их бүтээн байгуулалт буюу Хөшгийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал, 154 км хөндлөн төмөр зам, Төв аймгийн төвд барьж буй Монголдоо хөдөө орон нутагт нэг номерт орох Монгол туургатны үлгэр жишээ театрыг мөн л энэ хүн санаачилж эхлүүлсэн. Түүнээс гадна Буман нарны гэрэл төсөл хэрэгжүүлж хэдэн зуун мянган айл өрх, олон зуун сум суурин газар хот тосгон албан байгууллагыг гэрэлтүүлж гийгүүлсэн буянтан, соён гэгээрүүлэгч билээ.

 

Эрхэм уншигч та бүхнийг чилээхгүйн тулд би түүний хийсэн бүтээсэн ажлынх нь дээр дороос хоёр гуравхныг бичив. Эрдэм ухаанаас гадна төрийн алтан жолоог хүн чанараараа түшдэг энэ хүн бол Чингис хааны хамгийн ойрын цагаан ястай үр удам, Монголын төрийг таван зуугаад жил барьсан Хиад боржигины гал голомтон дээр төрсөн, эдүгээ цагийн нүүрэн дээр төрийн хамгийн өндөр албан тушаалд тохоон томилогдсон боржигин овогтон билээ.

 

Одоо л санаж сэрэхгүй бол, оройтно. Дараачийн сонгууль гэж байхгүй. “Гагцхүү Монгол Ардын нам л Монголыг аварна” өөр гарц байхгүй. Хажуу дахь нөхдөдөө байтугай хаа холын танихгүй хүмүүст ч нөмөр түшигтэй “сайн хүний үр, сүүтэй гүүний унага” энэ хүнийг олон мэргэд сайчуулын дотроос онцгойлон дэмжиж байгаадаа миний бие бахархалтай байна. М.Энхболд дарга сонгууль бүрээр бусад нөхдөө дэмжин тэднийг тойрч явсаар өөрийнхөө тойрог дээр ч очиж амжилгүй явсаар сонгууль эхлүүлдэг намын дарга хүний зовлонг цөөнгүй жил амссан. Хэдий тийм ч тэрбээр Богд Дүнжингарав уулын ар дээр ч, өвөр дээр ч, босоо чигээрээ олны итгэлийг дааж яваа төрийн дархан түшээ билээ.

 

Дүнжингаравын оргил нь хө

Дүүрэн цагаан сартай

Богд эзний адисласан

Бодь чулуун суваргатай

Түшээ гүний оргил нь хө

Төрийн дархан зарлигтай

Амьд бурхад хурсан

Ариун бумбын рашаантай

Төрхурахын ам нь хө

Төгрөг цагаан сартай

Хан, ван тэргүүтэй

Хаад, ноёдын чуулгантай

Харанхуй шөнө ч гэгээтэй

Хан дөрвөн уул минь

Халуун зүрхний минь хайр

Хатан Туулын ус минь уу

 

 ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Б.ДОГМИД

Эх сурвалж: Nam.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (5.249.145.164)
    Тэрэн шиг хүн энэ төрд хэрэгтэй шүү.. Дэмжиж байна. МАНаа багаар нь гарганаа ард түмэн
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (46.166.170.6)
    Uragshaa amjilt MAН aa demjine e
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • ЗОЛО (87.120.254.200)
    Монгол Ардын нам л Монголыг аварна. УРАГШАА
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • ЗОЛО (87.120.254.200)
    Монгол Ардын нам л Монголыг аварна. УРАГШАА
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • ЗОЛО (87.120.254.200)
    Монгол Ардын нам л Монголыг аварна. УРАГШАА
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (216.75.21.31)
    МАН НАМ Л АВАРНАА ТА НАРТ ИТГЭЖ БАЙГАА ШҮҮ
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (216.75.21.31)
    МАН НАМ Л АВАРНАА ТА НАРТ ИТГЭЖ БАЙГАА ШҮҮ
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • ЧИНГИС (63.141.226.34)
    МОНГОЛ АРДЫН НАМ МОНГОЛЫГ АВРАНА ШҮҮ АРД ТҮМЭН ИТГЭЖ БАЙГАА ШҮҮ АМЖИЛТ
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    6 цаг 9 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    8 цаг 32 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    9 цаг 51 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    10 цаг 1 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    10 цаг 9 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    10 цаг 33 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК