Иргэний зориг-Ногоон намын гишүүд дэмжигчид Хэнтий аймгийн Сонгуулийн хороог АТГ-аар шалгуулахаар гомдол гаргажээ. Учир нь Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуульд ИЗНН-аас нэр дэвшигчдийг цаг хугацаандаа материалаа өгөөгүй гэдэг шалтгаанаар бүртгээгүй байна. Үүнээс болж тус намын гишүүд Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуульд оролцох боломжгүй болжээ. Үүнийг ИЗНН-ынхан хувийн ашиг сонирхол нөлөөлсөн байж болзошгүй гэж үзсэн байна. Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 17-нд “ИЗНН-ын нэр дэвшигчдийг сонгуульд оруулах нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан ч тус аймгийн Сонгуулийн хороо энэ шийдвэрийг хүлээн авахааас татгалзсанаас дахин давж заалджээ.
Хэнтий аймгийн Дархан сумын ИЗНН-ын үүрийн дарга Г.Батболд, “Дараачийн шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байна. Сонгуулиас өмнө болж оролцох эрх нээгдлээ ч сурталчилгаа хийж амжихгүй. Энэ үйлдлийг зориуд хэн нэгний захиалгаар хийж болзошгүй гэж үзэн шалгуулахаар өргөдөл гаргасан” гэлээ.
Сэтгэгдэл (1)