Шотланд улсад олон улсын номын фестиваль болно

Олон улсын номын фестиваль Шотландын нийслэл Эдинбург хотноо зохиогдохоор болжээ. Тус Фестивальд одоогийн байдлаар 50 орны 800 зохиолч нийгмийн төрөл бүрийн салбараар бичсэн өөрсдийн уран бүтээлээр оролцохоор мэдэгдээд байгаа аж. Дэлхийн томоохон урлагийн наадмын нэг болох “Олон улсын номын Фестиваль” ирэх наймдугаар сарын 11-27-ны хооронд зохиогдох болсныг албаныхан мэдээллээ. Наймдугаар сарын 17-21-ний хооронд Дэлхийн Зохиолчдын Нэгдсэн хурал тус хотод хуралдах бөгөөд Фестивальд оролцож буй 50 орны үндэсний утга зохиол, улс төр гэх мэт салбар бүрийн номнуудыг хэлэлцэн шалгах юм байна. Анх 1962 онд Эдинбург хотноо Зохиолчдын нэгдсэн зөвлөл байгуулагдсан юм байна. Энэхүү зөвлөл энэ жилийн Фестивальд 500,000 фунт стерлинг буюу 783,000 долларыг төсөвлөж байгаа гэнэ
Д.Ундрах 24tsag.mn