БНСУ-ын “Hangang sacred Heart” эмнэлгийн доктор проффессор, Түлэнхийн холбооны ерөнхийлөгч Жан Ён Чол тэргүүтэй түлэнхийн болон пластик мэс заслын мэргэжлийн эмч нарын баг манай улсад ажиллахаар болжээ. Тэд энэ сарын 26-29-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллан өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үзлэг оношлого, мэс засал хийж байгаа юм. Ц.Болор




















































