Сонгуулийн ерөнхий хороо яг одоо хуралдаж байна. Тэд энэ сарын 29-нд болох УИХ-ын сонгуулийн санал хураалттай холбоотойгоор бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар хуралдаж байгаа аж.
Мөн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгуультай холбоотойгоор ямар гомдол ирсэн зэргийг хэлэлцэж байгаа юм байна.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар зарим тойрогт нэр дэвшигчийн нэрийг татах асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хэлэлцэж байгаа аж.