“Тагнуулын байгууллага-90” үзэсгэлэн болно

Монгол Улсад шинэ үеийн Тагнуулын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагааг тусгай архивын баримтад тулгуурлан харуулсан “Тагнуулын байгууллага-90” үзэсгэлэн болно. Тус үзэсгэлэнгийн нээлт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 02-ны өдөр 09.00 цагт эхэлнэ. Үүнд ТЕГ-ын Тусгай архивын сан хөмрөгөөс хоёр зуу гаруй сонирхолтой гэрэл зураг, баримт бичиг, биет үзмэрүүдийг сонгон авч олон нийтэд танилцуулах аж.
Д.Ундрах 24tsag.mn