Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос эрхлэн Сонгуулийн тухай хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, монгол, орос, англи хэл дээр хөрвүүлсэн байна. Улмаар англи хэл рүү хөрвүүлсэн хууль, дүрэм журмын дээжийг УИХ-ын сонгуулийг ажиглаж буй гадаадын ажиглагчдад хүлээлгэн өглөө.
Энэ хүрээнд УИХ-ын сонгуулийн хууль, хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, сонгуулийг ажиглах журам, сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоосон тухай УИХ-ын тогтоол зэрэг 2016 оны УИХ-ын сонгуультай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтуудыг орчуулсан байна.