Pэппэр 50 Cent осолд оржээ

Өөрийгөө Монгол гаралтай хэмээдэг Америкийн алдарт рэппэр 50 Cent өчигдөр өглөө Нью-Йорк хотноо өөрийн спорт загварын машинтайгаа явж байгаад автын осолд орсон байна. Нью-Йоркын хурдны замд явж байсан ачааны машин түүний спорт загварын машины сум нэвтэрдэггүй цонхыг хагалж, арын хэсгийг нь мөргөжээ. Тэрбээр энэ ослоос нуруу болон хүзүүндээ гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор биеийн байдал нь дээрдэж байгаа гэнэ. Сонирхуулахад 50 цент өөрийгөө Монгол гаралтай гэдэгт итгэлтэй байдаг байна. Тэрээр өөрийн гарлаа тогтоохын тулд Өмнөд Кароланы Эджпилд хотоор явж хамаатнуудтайгаа уулзаж байжээ. Түүний өвөг дээдсүүд нь хар арьстай Монголын боолууд байсан гэдгийг олж мэджээ. Түүнийхээр бол олон зууны өмнө хэдэн мянган Монголчууд Америкт очсон бөгөөд тэдний зарим нь тэндээ үлдсэн аж.
Д.Ундрах 24tsag.mn