Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Экспортыг эн тэргүүнд тавьж орлогыг хоёр дахин өсгөнө

2016-6-22
0
ЖИРГЭХ

        Ардчилсан нам эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд манай улсын ДНБ дунджаар жилд 7.2 хувиар өсч, хүн ам маань олон болж 3 сая давж, мал сүрэг өсч 59 саяд хүрлээ.

 

Газрын баялагт суурилсан эдийн засагтай манай орны хувьд сүүлийн 4 жилд эдийн засгийн гадаад орчин төдийлөн сайн байсангүй. 2008 оны дэлхийг хамарсан хямралын дараагаар улс орнуудын эдийн засаг сэргэж, ялангуяа 2010-2012 онуудад дэлхийн эдийн засаг өндөр хурдаар өсөж байсан үе. Тэрхүү мөчлөгийг даган баясч, Хятадын зах зээл дэх манайхаас авдаг түүхий эдийн хэрэгцээ цаашид ч өссөөр байх мэт төсөөлж, төсөв санхүүгийн үрэлгэн бодлого явуулж байсан нь үнэн. Гэтэл, 2012 оноос эхлэн дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, ялангуяа манай улсын гадаад худалдааны гол түнш Хятадын эдийн засаг огцом хумигдан, өнөө хэр үргэлжилсээр байна. Манай экспортын 80-90 хувийг уул уурхайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн эзэлдэг. Экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэс, алт, төмрийн хүдэр, нүүрсний үнэ огцом унасан нь манай эдийн засагт хүчтэй цохилт болсон юм. Нүүрсний үнэ гэхэд сүүлийн 4 жилд бараг 3 дахин унаад байна. Түүхий эдийн үнийн уналтыг дагаад уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт огцом багасав. Манайхтай ижил газрын баялагаас хамааралтай эдийн засагтай улс орнууд мөн адил бэрхшээлтэй тулгарч байна. Жишээлбэл, ОХУ, Казахстан, Замби зэрэг улсын мөнгөн тэмдэгтийн ханш 2-3 дахин унаж, экспортын орлого нь буурснаар эдийн засаг нь хямарч байна.

 

Тиймээс Ардчилсан нам засгийн эрх аваад гадаад, дотоод орчин нөхцөлөөс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах амаргүй даалгавартай тулгарсан юм. Энэ даалгавраа гүйцэтгэхийн тулд сүүлийн 4 жилийн туршид эдийн засгийн бүтцийг шинэчлэх зоримог бодлого дэвшүүлж, түүнийгээ идэвхтэй хэрэгжүүлж ирлээ. Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн гол цөмд үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг урамшуулан дэмжих бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчинг шинэчлэхэд хүчтэй анхаарч, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг урамшуулах талаар дорвитой алхмуудыг хийж чадлаа. Бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолдог үндэсний үйлдвэрт зээлийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, дэмжих арга механизмыг хүчтэй болгон хуульчлав. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой зарим бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 5-20 хувь хүртэл нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт олгов.

 

Үйлдвэржилтийг дэмжих бодлогоо Засгийн газрын бондоор санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Бондын санхүүжилтыг аж үйлдвэржилтийн төслүүд, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад зарцуулав. Засгийн газраас авч явуулсан эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын үр дүнд салбар бүрт чамлахааргүй амжилтад хүрч чадлаа. 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км хатуу хучилттай зам тавьж ашиглалтад оруулсан нь 1921-1992 оныг хүртэлх 91 жилд тавьсан замтай бараг дүйнэ. Ипотекийн зээлийн тогтолцоог нэвтрүүлсний үрээр 2013-2015 онд жил бүр 1,322,000 м2 орон сууцыг шинээр оруулав. Ингэснээр 100 орчим мянган ажлын байр бүхий, манай улсын томоохон ажил олгогч салбарын нэг барилгын салбарын хөгжлийг дэмжиж, иргэдийн хуримтлалыг өсгөсөн нь эдийн засагт үзүүлсэн сайн нөлөө юм. Энэ бүх амжилтаа бид зохих ёсоор үнэлж, эдийн засгаа олон тулгууртай болгон хөгжүүлэх ирээдүйн бодлогоо тодорхойлох ёстой.

 

Харин цаашид Ардчилсан нам 2016-2020 онд эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хэрэгжүүлэх бодлогоо сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгалаа. Монгол Улсын Засгийн газрын одоогийн бүтцийн дагуу 15 яамны салбар тус бүрээр хэрэгжүүлэх бодлогоо тодорхойллоо. Мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа бол өнгөрсөн 4 жилд тавьсан аж үйлдвэржилтийн суурийг улам бэхжүүлж, монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр эрчимтэй экспортлон, нийт ажил эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгах явдал юм. Өнөөгийн Монгол орны өмнө тулгарч буй бүхий л хүрээний асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засгийн хөгжлийг хурдасгах бодлогыг эн тэргүүнд дэвшүүлэн тавьж байна.

 

Эдийн засгийн өсөлтийг хурдасгах зорилтоо экспортын чиг баримжаатай аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогоор хэрэгжүүлнэ. Ардчилсан нам ийм үзэл баримтлалыг иш үндэс болгон 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. Бид үйлдвэржилтийг хот хөдөөгүй, орон даяар эрчимтэй өрнүүлж, ЭКСПОРТЫГ ЭН ТЭРГҮҮНД тавина. ЭКСПОРТЫГ ЭН ТЭРГҮҮНД гэсэн уриан дор монгол хүний бүтээмжийг нэмэгдүүлж, БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ дэмжинэ. Энэхүү бодлогоороо хөдөлмөрийн зах зээлийг хүчтэй тэлж, дунд хугацаанд нийт ажил эрхлэгчдийн ОРЛОГЫГ 2 ДАХИН өсгөх эрхэм зорилтыг дэвшүүлж байна. Монгол Улс уул уурхайн хэт хамаарлаас ангижирч, аж үйлдвэр, ХАА-н бүтээгдэхүүнээрээ дэлхийн дэвжээнд өрсөлдөх ёстой. Бид энэхүү түүхэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд дэлхийн эдийн засаг, ялангуяа хөрш орнуудын зах зээлтэй нягт интеграцид орох бодлогыг идэвхтэй авч явуулна. Энэхүү түүхэн зорилтоос ухарч, няцах эрх бидэнд байхгүй. 2012 оны сонгуулиар Ардчилсан Намыг УИХ-д олон гишүүнтэй болгосон сонгогчдынxoo итгэлийг дааж, бид Монголын аж үйлдвэр, дэд бүтцийн суурийг тавьж, бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, экспортын хэмжээг хурдтай нэмэгдүүлж ирлээ. Харин, энэ 2016 оны сонгуулиар биднийг олонхи болгож өгвөл Монгол Улс илүү ихийг бүтээж, Монгол хүн бүрийн, монгол айл бүрийн орлого хурдтай өснө. Бид ЭКСПОРТЫГ ЭН ТЭРГҮҮНД тавьж ОРЛОГЫГ ХОЁР ДАХИН ӨСГӨНӨ.

Эх сурвалж: АН-ын сонгуулийн штаб

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.91.87)
    Zuv shu
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    6 цаг 8 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    8 цаг 31 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    9 цаг 50 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    10 цаг 0 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    10 цаг 8 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    10 цаг 32 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК