2012 оны Улсын их хурлын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

2012 оны Улсын их хурлын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр СЕХ-ноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Н.Лувсанжав “УИХ-ын сонгуульд зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагаа өнөөдөр болж байна. 8000 гаруй хүн зөөврийн хайрцгаар санал өгөх захиалга өгөөд байгаа. Байнгын хэвтрийн өвчтэй болон эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж буй хүмүүс, сэжигтнээр цагдан хоригдож байгаа хүмүүс зөөврийн хайрцгаар үйлчлүүлж байгаа юм. Мөн УИХ-ын сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид 15 хоногийн дотор айлтган мэдүүлнэ” гэв. Сонгуулийн хуульд 15 хоног дотор Ерөнхийлөгчид айлтган мэдүүлнэ гэж заасан байдаг аж.
Б.Золбоо