8 сартай охины гарыг тасалсан хэрэг гарчээ

Хятадын Шандонг мужид энэ сарын 24-нд нэгэн эмээ 8 сартай ач охиныхоо хоёр гарыг тасалсан байна. Цагдаа нар гэрчүүдээс мэдүүлэг авахад хөршүүд нь "Охины ээжийг ажлаасаа ирэхийг харсан. 10 минутын дараа гэхэд охины ээж цус болчихсон охиноо тэврэн гарч явсан" гэжээ. Харин охины ээж ярихдаа “Би тэр орой ажлаасаа эрт орж ирсэн юм. Тэгтэл охин маань нил цус болчихсон байхыг олж харсан. Би шууд л нөхөр лүүгээ залгаад хоёр гарыг нь аваад эмнэлэгт маш хурдан ир гэж хэлсэнээ санаж байна” гэжээ. Эмч нар нийт 12 цагийн турш ажиллаж байж охины гарыг залгасан гэнэ. Хэрвээ хагалгаа амжилттай болвол хоёр гарынх нь үйл ажиллагаа хэвийн болно хэмээжээ. Түүнчлэн ач охиноо ингэж хүндээр гэмтээснийхээ дараа өнөөх эмээ өөрийнхөө гарыг тасдахыг оролдсон байна.
Д.Ундрах 24tsag.mn