УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн ухуулагч охины ажлаа хийж буй бичлэг цахим ертөнцөд олны хүндэтгэлийг хүлээгээд байна. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ч өөрийн цахим хуудаснаа "Ийм хөөрхөн ухаалаг, хичээнгүй ухуулагчидтай би хэзээ ч шантрахгүй ээ" хэмээн бичжээ.
Зарим нэр дэвшигчийн ухуулагч мөрийн хөтөлбөрийг нэг бүрчлэн тайлбарлах нь бүү хэл орцны буланд хог болгон хөглөрүүлж, эсвэл айлын хашаа давуулж шидээд явдаг. Хөлс мөнгийг нь авчихаад ийм сэтгэлгүй байж болохгүй биз дээ. Бүгдээрээ З.Баянсэлэнгийн ухуулагч шиг сэтгэлээрээ ажиллая л даа.
Сэтгэгдэл (6)