УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр авна гэж заасан.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр авна гэж заасан. Санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй буюу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон иргэдийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах юм.
Одоогоор 8000 гаруй иргэн зөөврийн хайрцагаар сонгуулиа өгнө хэмээн бүртгүүлсэн талаар мэдээлсэн. Гэвч зарим аймагт бороо их орсны улмаас гол мөрөн үерлэсэн байдалтай байгаа учраас зөөврийн хайрцаг санал авахад хүндрэлтэй байгаа аж. Бүр сонгогчид тойргийн хороон дээрээ очиход ч хүндрэлтэй байгаа гэнэ. Тиймээс тухайн газрын тойргийн хороод онцгой байдлын газартай хамтарч шийдлүүдийг гаргаж ажиллаж эхэлсэн байна. Зайлшгүй тохиолдолд зэвсэгт хүчний хоёр нисдэг тэргийг бэлэн байдалд байлгахаар захиалгаа өгчээ. Зөөврийн хайрцагаар санал цуглуулсан болон гадаадад байгаа иргэдийн саналыг маргааш нэгдсэн байдлаар тоолохоор болсон байна.
Б.Золбоо