2012 оны Улсын их хурлын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр буюу маргааш явагдана. Сонгуулийн салхийг хагалж, МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 08.00 цагт саналаа өгөхөөр болсон.

2012 оны Улсын их хурлын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр буюу маргааш явагдана. Сонгуулийн салхийг хагалж, МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 08.00 цагт саналаа өгөхөөр болсон. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 09.00 цагт сонгуулийн саналаа өгөхөөр болжээ.
Тэрээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Бөхийн өргөөний зүүн талд орших 122-р цэцэрлэгийн байранд байрлаж буй УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн 41 дүгээр хэсгийн хороонд саналаа өгнө. Харин МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн байранд өгөх юм.
Б.Золбоо