УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж, дэмжсэн байна. Энэ дагуу ОХУ, БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулах юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.