Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр хураах ажлыг нийслэл дүүргийн татварын албад оны эхнээс зохион байгуулж дууслаа. Өчигдөр Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат жилийн эхний хагасын татвар хураалтын нэгдсэн дүнг мэдээллээ. Энэ жилийн хувьд тээврийн 220 мянган хэрэгслийн эзэмшигчдээс албан татвар болон агаарын бохирдлын төлбөр хураасан нь уг ажил 100 хувийн биелэлттэй болсон аж. Анх 11,2 тэрбум төгрөгийн татвар хураана гэж төлөвлөж байсан. Харин 12,1 тэрбум төгрөг цугларсныг нийслэлийн авто замын санд төвлөрүүллээ. Энэ мөнгийг хотын зам замварын ажилд зарцуулах юм байна.
Ц.Болор




















































