Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэрэгжээгүй 5А-Г ”нэмэх” хэрэг байна уу

2016-6-23
0
ЖИРГЭХ

Нийслэлийн АН энэ удаагийн ИТХ-ын сонгуульд хуучин багаа дагуулж, өмнө нь дэвшүүлж байсан 5А төлөвлөгөөгөө сугавчилсаар ирж байна.

 

Өөрөөр хэлбэл, тэд өөрсдөө дээлээ сольж өмсөөд, төлөвлөгөөнийхөө хавтсыг шинэчлээд л сонгогч олонтойгоо нүүр тулахаар эргэн ирлээ. Сонгуулийн сурталчилгааны ид оргил үед “Агаар нь цэвэр, амины сууцтай, авлигагүй, ажилтай, орлоготой, аюулгүй амгалан Улаанбаатарыг цогцлооно” хэмээн дөрвөн жилийн өмнө амалж, нийслэлчүүдийн саналыг авч байсныг өнөөдөр тэдэнд нэхэн сануулъя. Тэдний тунхаглан зарласан 5А хөтөлбөр өнгөрөгч дөрвөн жилд хэрэгжсэн үү. Сонгогч иргэн та бүхэн яг одоо энэ асуултыг өөртөө ч, бас таны саналыг авч сонгогдсон АН-ын төлөөлөгчдөд тавиад нэг үзээрэй. Өнөөдөр та ямар орчинд амьдарч байна вэ? Агаарын бохирдол бахь байдгаараа.

 

Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрч, хамгийн бохирдол ихтэй дэлхийн хотуудын нэг хэмээн цоллогдох болж. Нийслэлийн агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс 25 дахин их байна. “Цэвэр агаар сан” хэмээх их хэмжээний төсөвтэй сан ажиллуулж, утааны эсрэг дээр дооргүй ханцуй шамлаад ч ахиц, үр дүн тодорхой гарсангүй. Эцэст нь энэ сан татан буугдлаа. “Амины орон сууцтай Улаанбаатар” болж чадсан уу? Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр хашааны газраа луйвардуулсан, гудамжинд гарсан, гомдолтой иргэд олон байна.

 

Хашаандаа байшин барьж, хананаасаа ус авч, халуун дулаан, тохь тухтай сайхан амьдруулна гэх Үүл баатрын амлалтыг өнөөдөр иргэд мартаагүй. Гэвч амины орон сууц хөтөлбөр сүүлийн үед “Сайн хашаа” нэртэй болж өнгө зүсээ өөрчлөн, дахиад л иргэдийн саналыг авах нэг “цаасан зэвсэг” болоод байна. Зүсээ өөрчилсөн хуучин амлалтад дахин хууртах уу? Авлигагүй Улаанбаатар гэж ам бардам хэлж чадах уу. Өнөөдөр цэцэрлэгт хүүхдээ өгөхөд хүртэл авлига нэхдэг, сургууль, эмнэлгээр үйлчлүүлэхэд гар хардаг хэвээр байна. Энэ бол иргэдийн өдөр тутмын амьдралын энгийн жишээ. Нийслэлийн төсвийн байгууллагуудын шилэн дансыг харахад л мөнгө гарын салаагаар яаж урсгасныг харж болно. Авлигын индексээр алхам ч урагшлаагүй үзүүлэлтээр энэ дөрвөн жилийг нийслэлчүүд үдлээ.

 

Ажилтай, орлоготой хотын иргэн гэж нийслэлчүүд бүгдээрээ нүүр бардам хэлж чадах уу? АН-ын 2012 оны сонгуулийн энэ амлалт үнэндээ лоозон төдий л болж. Үүдээ барьсан аж ахуйн нэгжүүд олширч, ажилгүйдэл тоймоо алдаж, ард олны, тэр тусмаа гэр хорооллын иргэдийн амьдрал улам дордож, “граммын эдийн засаг” хэмээх шинэ томъёолол ч бий боллоо. Аюулгүй, амгалан тайван Улаанбаатар хот гэж нэрлэгдэх нь бүү хэл гэмт хэргийн гаралт улам нэмэгджээ. Иргэн хүн амьд явах баталгаа алдагдаж байгаагийн нэгэн жишээ нь жил бүр зарладаг гэмт хэргийн гаралтын тоон мэдээ. 2014 онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 62.8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн бөгөөд 2013 онтой харьцуулахад 11.2 хувиар өсчээ. Харин 2015 онд нийт 27757 гэмт хэрэг бүртгэгдсэний 64.7 хувь нь хотод гарч, 14.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Орон сууц орчим, гэр хороолол гороолж уудаг архичдын тоо нэмэгдсэн үү гэхээс багасаагүй. Хүрээ нь улам өслөө.

 

Үүнийг ажилгүйдэл, амьжиргааны төвшний уналттай ч холбон тайлбарлаж болох юм. Хэрэгжүүлэх төлөвлөгөө нь ч хуучин, авч явах баг нь ч хуучин ийм нэг бүрэлдэхүүн нийслэлчүүдээс дахиулаад өгөөч хэмээн санал гуйж явна. Тэгсэн атлаа “Ахиулан хийх ажил их” гэсэн хачин уриатай. Өмнөх 5А-гаа гүйцэд биелүүлээгүй байж юуг нь ахиулан хийж дахиулах гээд байгааг иргэд үнэндээ ойлгохгүй байна.

 

Эх сурвалж: Монгол Ардын намын сонгуулийн штаб
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    4 цаг 58 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    7 цаг 22 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    8 цаг 40 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    8 цаг 50 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    8 цаг 59 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    9 цаг 22 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК