Өнөөдөр хуваарийн дагуу гурван байнгын хороо хуралдаж, маргааш чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэх байсан. Гэсэн ч Хууль зүйн болон Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороод ирц бүрдээгүй учир хуралдсангүй.
Өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Тахарын албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх учиртай байсан. Мөн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мал амьтаны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдэх байсан юм.