“Spice Girls” хамтлагийнхан мюзикл толилуулна

Их Британы алдарт “Spice Girls” хамтлагийнхан “Viva Forever” мюзиклээр эргэн ирнэ гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Энэхүү мюзикл нь энэ оны арванхоёрдугаар сарын 11-нд Лондонгын Пиккадилла театрт “Viva Forever” нэртэйгээр нээлтээ хийх юм байна. Мюзиклд тус хамтлагийн үе үеийн шилдэг бүтээлүүд багтах аж. Хамтлагийн гишүүн “ Эмма Бунтон” “ Сан ” сонинд өгсөн ярилцлагадаа “ бид хүч чадлаа шавхаж Viva Forever” тавих болно гэжээ.
Харин “Милани Браун “ Телеграф ” сонины сурвалжлагчид “ хамтлаг тараагүй бид тус тусдаа ажил ихтэй байгаа учраас нэгдэж тоглолт зохион байгуулах талаар төлөвлөөгүй байгаа. Гэхдээ ирэх оноос шинэ цомог, шинэ тоглолтоо үзэгчдэд хүргэхийг үгүйсгэхгүй” гэжээ.