“Саусгоби Ресорсез” олборлолтоо зогсооно

Өмнөговийн Овооттолгой хагас коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй“Саусгоби Ресорсез” Компани олборлолтоо энэ сард бүрэн зогсооно гэдгээ өчигдөр албан ёсоор мэдээллээ. Хэдийгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард ашигт малтмалын газар тус компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд байсан ч “Саусгоби Ресорсез” “бидэнд ямар ч мэдэгдэл ирээгүй” гээд Овооттолгой олборлолтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж мэдээлж байсан юм.
Тус компани өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр компанийн 60 хувийн хувьцааг 900 орчим сая доллараар Хятадын төрийн өмчийн “ Чалко ” компанид худалдахаар болсноо заралснаас хойш Монголын төр гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан хуулиа шингэчилсэн.
Ц.Болор