Боловсролын салбар дахь томоохон барилга бол яах аргагүй төв номын сан билээ. Улаанбаатар хотын Төв номын сангийн одоогийн байршлийг нь өөрчилж, Сүхбаатар дүүрэгт буюу АНУ-ын элчингийн урд тал руу шилжүүлэхээр 3,5 га газарын асуудлыг шийдээд байгаа аж. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийх хөрөнгө мөнгөний асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа юм байна. Тус ажлын бүтээн байгуулалт 2-3 жилийн дараа шийдэгдэнэ гэж БСШУЯ үзэж байна. Юутай ч олон жил болсон энэ номын сан шинэ байртай болохоор зэхэж байна.
Ц.Болор




















































