Тусгаар тогтнолын ордны гадаа 7 хүн өлсгөлөн зарлалаа

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал овоолгыг ашиглах зөвшөөрөл авахаар олон жил хөөцөлдөж байгаа “Зэс эрдэнийн хувь” компанийн төлөөлөл болсон долоон хүн өчигдрийн 15.00 цагаас эхлэн Тусгаар тогтнолын ордны өмнө нойтон өлсгөлөн зарлаж байна. Тэд “Бид Ерөнхий сайдыг тодорхой хариу өгтөл өлсгөлөнгөө зогсоохгүй” хэмээн энэ борооноор цув, гялгар уут нөмрөн нойтон бетонон дээр хэвтэцгээж байна. Мөн тус компанийн 30 гаруй хүн Төрийн ордны гадна шүгэл үлээн жагсаж байгаа аж. Тэдгээр өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг өнөө шөнө хүчээр тарааж магадгүй аж. Гэхдээ шаардлагынхаа хариуг аваагүй цагт яаж ч байсан тарахгүй гэдгээ тэд илэрхийллээ.
Д.Ундрах 24tsag.mn