"Опозит" хамтлагын гишүүн бие даасан тоглолтоо хийнэ

“Опозит” хамтлагийн гишүүн А.Гантулга бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтынх нь зохион байгуулагчаар “Очир Фильм” студийнхэн ажиллаж байгаа бөгөөд ирэх сарын 7-нд “Рекордс” клубт хийх аж. Реппер Гантулгын тоглолтод “Татар” хамтлагийн Заяа, реппер TG, “Vanquish”-н Цэцэ, Pangass, Бямбаа, Дандий, “Punk and Rap” бүжгийн хамтлаг, дуучин Бадамцэрэн, Ансу, Сүхбат, Stay, “Universe best songs” наадмын шилдэг оролцогч Баярцэнгэл, Хишигдалай нар оролцох юм байна.
Д.Ундрах 24tsag.mn