Эхний ээлжинд орлого багатай иргэдэд сая төгрөг өгнө

Улсын хэмжээнд 1.5 сая гаруй хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан билээ. Хувьцаа худалдаж авах хүсэлтэй аж ахуй нэгжүүд ирэх сарын 1 хүртэл хүсэлтээ ирүүлэх ёстой. Нэг сая төгрөгөө бэлнээр авах эрх үүссэн хүн бүр мөнгөө хэзээ ч авах боломжтой гэнэ . Энэхүү нэг сая төгрөгийг эхний ээлжинд орлого багатай өрхөөс хувьцаагаа мөнгө болгох хүсэлт гаргасан зөвхөн нэг л гишүүнд өгч эхэлжээ. Одоогоор аж ахуйн нэгжүүд 4.2 тэрбум төгрөгтэй дүйх хувьцаа худалдаж аваад байгаа бөгөөд энэ төвлөрсөн мөнгийг тарааж эхлээд байгаа юм. Хувьцааны төлбөр авах иргэд өөрийн регистрийн дугаараар НХХЯ-ны www.mswl.gov.mn хаягаар орж шалгах боломжтой аж. Түүнчлэн хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө нэг ч удаа аваагүй хүмүүс цөөнгүй бий. Тэд ч гэсэн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаад эрх нь нээгдсэн л бол хүний хөгжлийнхөө мөнгийг хүссэн цагтаа авах боломжтой юм.
Д.Ундрах 24tsag.mn