Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Лхагвасүрэн: Монголчууд минь ээ, энэ чинь дайн биш, сонгууль!

2016-6-24
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн “Гэнэн хонгор” сонгогчиддоо илгээх нь гэж байгаад захидал бичжээ.

 

Захидлыг бүрэн эхээр нь нийтлэв. Үүрэг биш хариуцлага болсон, итгэл биш болгоомжлол болсон сонгуулийн босгон дээр зогсож байгаа ард түмэндээ хандаж байна… Бодсон санаснаа хэлэхгүй байж тэсээгүйг минь нигүүлсэнэ болов уу. Өнөөдөр бид аль намыг, хэнийг сонгох вэ? гэж уймарч суухын оронд өнгөрсөн жилүүдэд юу юу боллоо гэж сэрж санах цаг болжээ. Түмэн минь сэрэгтүн! Тэндээс энэ сонгуульд хэрхэн оролцох “олон үл мэдэгдэгчтэй тэгшитгэл”-ийн чинь хариу олдож мэднэ… Бид амлалт тэвэрсэн, намтар цацсан, туг намируулсан, хөглөрсөн сүр дуулиан дунд “дүйрч” гүйцлээ… Монголчууд минь энэ чинь “дайн” биш биз дээ! Ялна, ялагдвал гээд л байх юм. Монгол хүн монгол хүнтэйгээ дайтна гэж байхгүй! Намууд нь, дэвшигчид нь бие биенээ доромжлоод, гүтгээд, нулимаад, талцаад, муу муухайгаа ухацгаагаад, бид яахан, алинд нь хүндэтгэл үзүүлэх болж байна.

 

Энэ чинь сонгууль! Бидний дээр хөх тэнгэр, Монголын төр байгаа. Бидний урд Монголын маргааш байгаа… Эд нар байгаагүй, хэзээ ч байгаагүй шинэ төрийг буй болгох гээд байгаа юм уу? Сонгогч биднийг хэн гэж бодоод, итгэж болохгүй, гэнэн байж болохгүй худлаа юм яриад гүйгээд байгаа юм бэ? Ард түмэн ийм жижигхэн, хямдхан гэж үү? Сонгогдогчид нэр дэвшигчид гэдэг, нам ч тэр, хүн ч тэр, Ард түмнээсээ, итгэл эрх хоёр “гуйж” яваа хүмүүс… Өөрөөр хэлбэл, Агуу их юмнаасаа хайр хүндэтгэл, зөвшөөрөл эрж яваа Монголын мах цус, оюуны бүтээгдэхүүнүүд… Сонгуулийн өмнө ядахдаа нам нь том уу, ард түмэн нь том уу? гэдгээ мэдье л дээ! Аль ч намын харъяалалтай бай! Хичнээн хоорондоо тэмцэлдлээ ч, бие биенээ үгүйсгэж, хэн хэнээсээ илүүгээ гайхууллаа ч аль нь, хэн нь илүүг ард түмэн “шийднэ”… Төв түвшин, суртахуунтай хууль ёс, төрт ёсондоо багтаж өрсөлдөлд өө! …Сонгогчид бид чинь амар амгалан, бодох сэтгэх, шилэх сонгох эрхээ эдэлье! гэж сонгогчид та нар минь хэлмээр байгаа даа! Намууд, нэр дэвшигчид аль нь ч “шатар” нүүж байгаа юм шиг, тийм тогтуун, амгалан, бодлоготой, уран, алсын хараатай өрсөлдмөөр санагдах юм… Өнөөдөр бид эдийн засаг хямарсан, өрөнд орсон, ядуурал, ажилгүйдэл гээд гаслацгааж байна.

 

Монгол байх байхгүйгээ шийднэ… ч гэх шиг амны билиггүй ёрлоцгоох боллоо… Энэ бүхнийг эргэцүүлэн эргэж бодохноо, бид чинь дөрвөн жилийн өмнө сонголтоо буруу хийснийхээ “гашуун” горыг амсаж байгаа юм байна шүү дээ! Сонгогчид бид дөрөв хоног хооллож хүрэхтэй үгүйтэй мөнгө аваад, дөрвөн жил улсаа “идэх” хүмүүсийг сонгочихсон тохиолдолууд байсан байх аа! Энэ үед сонгогчид та нарыгаа Сонгуулийн хуулиасаа илүү боловсронгуй, хэрсүү, хянуур, мэдрэмж өндөр болсон гэж итгэж байна. Монголчуудыг “…торгоны сайныг имэрч мэддэг, хүний сайныг ханилж мэддэг…” түмэн гэж хэлцдэг дээ! Санал өгөх цаг дороо… өнгөрсөн он жилүүдэд юу юу боллоо… яалаа гэдгийг дахин дахин сана! Сонгогчид минь… Амлалт бол “хөөс”… “…өвдөхөд чинь эм авч өгнө”, “…өвдгөө шалбалахад чинь боож өгнө” гэх шахуу амлана. Оюун ухааны эзгүйрэл, уламжлалгүй шинэчлэл, ухаангүй тэнэглэлийн хөлд бид үрэгдэж ханалаа… Чадахгүй байгаа төлөөллөө эргүүлэн татах эрхгүй, хийхгүй байгаа амлалтуудыг нэхэх эрхгүй хичнээн сонгуульд оролцов. Ард түмэн, сонгогч бидэнд сонгох, сонгохгүй байх “дархан эрх” байна… Энэ эрхээ залилуулж, эсвэл хууртаж алдах эрх бидэнд байхгүй…! Энэ хүмүүс чинь төрийн эрх мэдэлд, өндөр суудалд яасан их тэчьяадан дурладаг болов оо.

 

Шалтгаан нь төр байтугай гэрт чамлагдахаар хүмүүс УИХ-д байгаа болохоор, би энэнээс дээр гэж бодсоноос болсон байх! Тэнд л хоргодоод авбал “гэм” хийсэн ч “зэм” хүртэхгүй өршөөлийн орон зай, хуульд хамааралгүй болох орчин гэж бодсоноос болсон байх! Хүмүн гэгч бүхнийг мэдэрч танин мэдэх мөртлөө өөрийгөө таньдаггүй юм гэнэ лээ… Дотогшоо чимээлэх гэдгийг огоорч, бусдын алдаа муу муухайд шунан дурладаг цөвүүн цагаас болсон байх! гэж мунхаглан бодох боллоо… Би хэдэн жилийн өмнө “Атга нөж” жүжгийнхээ төгсгөлд Чингис хааны гэрээс дунд ийм нэгэн дөрвөн мөр шүлгийг бичиж билээ… “Хүн, хөлөг хоёроо хайрлаж байж “төр” байдаг Илүү шунал, зусар бялдууд автаж болдоггүй… Энэрэх, цаазлах хоёр байж “төр” байдаг Их хүссэн хүнээр төрийг бариулж болдоггүй…” гэж…!!! Ингээд бодохоор: сонгуульд өрсөлдөх, нам, нэр дэвшигчдээс илүү их үүрэг атлаа хариуцлага, сонгогчид бидний өмнө зогсож байна… Ер нь бидний, ард түмний мөрийн хөтөлбөрийг эд нар хэрэгжүүлэх ёстой юм шиг байгаа юм… Мөрийн хөтөлбөртөө ард түмний санаа бодлыг тусгасан гэж их ярина… Одоо бид яах вэ? гэж ард түмнээсээ асуусан асуулга явуулсан тохиол даанч цөөхөн дөө! Ингэхээр бид чинь хэний бодсон, анзаарсан, ойлгосныг хүлээн зөвшөөрөх гээд байгаа юм?… Мөрийн хөтөлбөрийн “уралдаан”-ыг дүгнэх гээд байгаа юм уу? Ард түмэн минь сонгуулийн дуулиан, хашгираан, үнэн худлаас ямагт “Том” шүү гэдгээ ойлгоход буруу зүйл үгүй! Ард түмний толгой дээр төр, хөх тэнгэр, Монгол Улс гурав л бий… Сонгуулийн үед болоод ашдын гурван цагт ард түмэн “эрхэмсэг”, “ихэмсэг” орших учиртай. Монгол “хүн” мандтугай! Төрийн сүлд өршөө!

 

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн

 

Эх сурвалж: Монгол  Ардын намын сонгуулийн штаб

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (185.64.197.156)
    Byarlalaa uhaantai buural zohiolchdoo
    2016 оны 06 сарын 25 | Хариулах
  • зочин (202.179.23.90)
    зохиолч гуай энэ өдрийн амгаланг айлтгая, та мэдээгүй болоод ингэж байна уу, мэдсэн ч мэдээгүй юм шиг аяглаж байна уу, эсвэл би үхээгүй байгаа шүү гэж ард түмэндээ сануулж НОХОЙТОЖ байгаа хэрэг үү, Гараад хар цаана чинь намууд, нэр дэвшигчидийн хооронд ЦУСГҮЙ тулаан аль хэдийнээ эхлүүлчихсэн одоо ид үедээ явж байна шүү дээ, Сонгууль гэхэд хаашаа ч юм өрсөлдөгч нар нь бие биенийхээ хамаг муухайг дуудалцаж, дайн гэхэд ч бас арай л нэгнийхээ аминд хүрчихээргүй болохоор юу ч гэмээр л юм болцгоож байна даа, Зохиолч гуай
    2016 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    3 цаг 42 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    6 цаг 6 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    7 цаг 24 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    7 цаг 35 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    7 цаг 43 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    8 цаг 6 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК