Нийслэлийнхний саналын хуудасны ард нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бичсэн байгаа. Иймд нийслэлийн иргэд саналын хуудасны ард байгаа хэсгийг бөглөх юм.Харин санал тоолох машины хувьд тухайн машин аль тойрогт байгаагаас хамааран ялгаатай саналын хуудас уншина. Нийслэлд гэхэд УИХ-ын зургаан тойрог бий. Эдгээр дээр нийслэлийн 30 тойрог нэмэгдэнэ. Тэгэхээр нийслэлд 30 өөр саналын хуудас ашиглах юм. Нэг мандаттай тойргийн саналын хуудас хэрэглэх сонгогчид тойрогт нь нэр дэвшсэн хүмүүсээс нэг л хүнийг сонгох замаар сонголтоо хийх бол хоёр, гурван мандаттай тойргийн саналын хуудас хэрэглэх хүмүүс мандатынхаа тоогоор сонголт хийнэ. Гэхдээ бүгд нэг л нам дугуйлна. Нэг мандаттай саналын хуудсыг Говь-Алтай, Булган, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь гэсэн зургаан тойрогт хэрэглэнэ. Гурван мандаттай саналын хуудсыг Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн хоёр тойрогт хэрэглэнэ. Бусад бүх тойрогт хоёр мандаттай саналын хуудас ашиглах юм.
Д.Ундрах 24tsag.mn




















































