ИЗНН-ын дарга С.Оюун гэр бүлийн хамт саналаа өглөө

ИЗНН-ын дарга С.Оюун өнөөдөр 10.00 цагт УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд саналаа өгч иргэнийхээ үүргийг гүйцэтгэлээ. Тэрбээр гэр бүлийн хамтаар Хан-Уул дүүргийн 15 хорооны 32 дугаар хэсэгт саналаа өгсөн юм. Энэ үеэр С.Оюун “Энэ сонгууль хуулийн хүрээнд явагдаж, булхиа луйваргүй болоосой. Ялангуяа, иргэд сонгогчдын санал бодол сонгуулийн үр дүнд тусгагдаасай” гэж хэлсэн юм.
Д.Ундрах 24tsag.mn