Өчигдөр Сирийн Дамаск хотод байрлах нэгэн кабелийн телевизийн байрыг үл мэдэгдэх этгээдүүд дэлбэлжээ.

Өчигдөр Сирийн Дамаск хотод байрлах нэгэн кабелийн телевизийн байрыг үл мэдэгдэх этгээдүүд дэлбэлжээ. Дэлбэрэлтийн улмаас хамгийн багадаа долоон хүн амь үрэгдэж, телевизийн байр сүйдсэн байна. Цагдаа нар гурван сэтгүүлч, дөрвөн хамгаалалтын ажилтан амь үрэгдсэн гэж мэдээлжээ.
Энэ үйл явдал Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассад тус улсыг дайны байдалтай байна гэж зарласны дараа болж байгаа нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байгаа юм. Башар Ал Ассад гадны хэвлэл мэдээллийг тус улсын дотоод хэрэгт оролцож байна гэж мэдэгдэж байсан. Тиймээс түүнийг энэ халдлагад буруутган хардах хүн цөөнгүй байгаа аж.
Т.Гэрэл