
УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн гуравдугаар хэсгийн санал авах байранд сонгогчид идэвхтэй саналаа өгч байна. Тус хэсгийн хороонд журмын дагуу санал авах ажиллагаа 07.00 цагт эхэлж, нийт 1769 хүн санал өгөхөөр бүртгүүлснээс 09.45 цагийн үед 270 хүн саналаа өгсөн тухай хэсгийн хорооноос мэдээлж байна. Харин өчигдөр зөөврийн санал хураалтаар 11 хүний саналыг авсан гэнэ. Тус хэсгийн хороонд нэр дэвшсэн намуудын ажиглагчид ажиллаж байна. 43-р хэсгийн хороон дээр батлан хамгаалахын 408 сонсогч саналаа өгч байгаа учир иргэд орж саналаа өгөхөд хүндрэл гарчээ. Цэргийн албаныхан бөөнөөрөө ирж саналаа өгч байгаа нь иргэдийг бухимдуулж, зохион байгуулалт муу байна хэмээлээ. Тэдний нэрсийн жагсаал бүртгэгдээгүй байж байгаад өчигдөр шөнийн байдлаар гэнэт гараад ирсэн хэмээн Ардчилсан намын ажиглагч мэдээллээ.
Д.Ундрах 24tsag.mn