Энэ жил сонгуулийн хэсгийн хороодод камер байрлуулж, санал хураалт хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянаж байгаа. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон Налайхын иргэд хэрхэн саналаа өгч байгааг интернэт сүлжээгээр шууд харах боломжтой. Та Хан-Уул /10 хэсгийн хороо/, Баянзүрх /21/, Сүхбаатар /11/, Баянгол /19/, Сонгинохайрхан /23/, Налайх /1 хэсгийн хороо/ гэсэн дүүргүүдийн хэсгийн хороонд санал хурлаат хэрхэн явагдаж байгааг songuuli.ulaanbaatar.mn сайтаар орж, хянаж болох юм.