Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүх хуучирдаггүй буюу ”Ардчилсан” түгжил

2016-6-27
0
ЖИРГЭХ

БАЛРУУЛ-1

 

“Ардчилсан намынхан үнэхээр азгүй. Тэднийг төрийн эрхэнд гарахаар эдийн засаг хямарчихаад байх юм...” хэмээн нэг иргэн телевизээр ярьж байна. Үнэн хэрэгтээ тэднийг төрийн эрхэнд гарахаар эдийн засаг хямраад байгаа юм биш. Харин тэд төрийн эрхэнд гарахаар эдийн засгаа хямраагаад байгаа юм. Ер нь л цагийн цагт тийм л байсан. Ардчилсан нам төрийн эрх барьсан дөрвөн жилд ард түмэн фракц хоорондынх нь дайны золиос болж хувирдаг нь харамсалтай. Өөрсдийнх нь ярьдагаар “дотоод ардчилал” гэдэг нь засаг унагааж, эдийн засгийг тогтворгүйжүүлэх ардчилал байдаг бололтой юм. Монгол Улс парламентийн засаглалтай болоод даруй 23 жилийн нүүр үзжээ. Энэ 23 жилийн хугацаанд Монгол Ардын Нам гурван удаа, Ардчилсан нам хоёр удаа парламентийн олонхийг бүрдүүлжээ. Ардчилсан анхны сонгуулиар МАХН /1992-1996 одоогийн МАН/ олонхи болж засгаа бүрдүүлэв. Энэ дөрвөн жилд Ерөнхий сайдаар П.Жасрай ажилласан байдаг. Нийгмийн шилжилтийн дараах хүндхэн байдалд засгаа бүрдүүлсэн Ерөнхий сайд П.Жасрайд эдийн засгаа тогтворжуулах, олон улсад гарц нээх гээд шийдэх асуудал ар араасаа ундрав. Юутай ч хүнд нөхцөлөөс хөгжлийн шат руу алхсан амжилттайгаар П.Жасрайн Засгийн газар дараагийн сонгуультай золгосон юм.

 

БАЛАГ-1

 

Улмаар 1996-2000 оны хоорондох дөрвөн жилд Ардчилсан намынхан олонхи болж засгийн эрхэнд гарав. Энэ хугацаанд Ардчилсан намынхан гурван ч удаа засгаа унагааж орхисон билээ. Олонхийн эхний золиос нь Ерөнхий сайд М.Энхсайхан байлаа. Түүнийг эзгүй хойгуур одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “хор найруулж” Ерөнхий сайдын сэнтийд заларсан. Гэвч нэг их удалгүй фракц хоорондын дайнд хэрчүүлж зургаан сарын хугацаанд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч хэмээх “цол гуншин”-тай явсан юм. Энэ үед Монгол Улсын эдийн засаг, ард түмний амьдрал туйлын хүнд болсон байв. Тэрбээр зургаан сарын хугацаанд үүрэг гүйцэтгэхдээ “Ард”, “ХОТШ”, “Сэргэн босголтын банк” гэсэн гурван банкийг нүд ирмэхийн зуур дампууруулсан гавьяатай нэгэн. Бүр дампууруулаад зогсохгүй “Голомт” банктай нэгтгэж тэндээсээ гайгүй хувь хүртсэн гэж байгаа. Үүний дараагаар Ж.Наранцацралтын Засгийн газар танхимаа бүрдүүлсэн. Тахимаа өгөх дургүй зургаан сар зууралдсан Ц.Элбэгдорж мөн л “хор найруулж” Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах тухай бичиг дээр гарын үсэг зурсан шалтгаанаар Ж.Наранцацралтын Засгийн газрыг унагааж орхисон. Ингээд гуравхан жилийн дотор Ардчилсан нам гурван ч удаа Засгийн газраа унагаж төрөөр тоглов. Яг нарийндаа бол ард түмний амьдралаар тоглочихсон юм. Энэ тоглоомын хамгийн том гол дүр нь юм үзэж нүд тайлаагүй Ардчилсан намынхны өөрсдийнх нь нэрийдсэнээр “Хөдөөгийн-13” /зарим нэг нь “Элсний-13” ч гэж ярьдаг/ билээ. УИХ-ын гишүүн болчихвол л амьдрал нь сайхан болчих юм шиг санагдаад, аз таарч нэг тойрогт нэр дэвшсэн чинь ялчихсан “Хөдөөгийн-13”-т төр, ард түмэн гэдэг утсан хүүхэлдэй мэт харагдаж байсан гэдгийг нэрт нийтлэлч Баабар бичсэн байдаг юм. Бүр даварсан нэг нөхөр нь Ерөнхий сайдад “Солонгост Соната-2 гэдэг машин хямдарчихсан байна гэнэ. Ердөө хоёрхон мянган ам.доллараар л орж ирэх юм байна лээ. Хөдөөгийн мань мэтэд тийм их мөнгө байх биш. Та надад нэг машин авч өгнө байгаа” гэж хүртэл ярьж явсан сураг бий.

 

Ж.Наранцацралтын Засгийн газрын дараагаар Р.Амаржаргалын Засгийн газар танхимаа бүрдүүлснээр Ардчилсан намынхны “самарсан төр” дуусгавар болсон юм. Үндсэндээ Ардчилсан нам анх удаа олонхи болж Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн энэ дөрвөн жил нэлэнхүйдээ Ц.Элбэгдоржийн хувийн тоглолт байсан гэхэд хилсдэхгүй. Товчоор хэлбэл, Ц.Элбэгдорж болон Ардчилсан намынханд Монгол Улсын эдийн засаг, ард түмний амь амьдрал огтоосоо хамаагүй. Харин хувьсгалын ажлаас илүүтэйгээр хувийн ашиг сонирхол нь тэднийг ойр ойрхон засгаа унагахад нөлөөлсөн гэж улстөр судлаачид үздэг. Энэ дөрвөн жилд Монгол Улсын эдийн засаг, амьжиргааны төвшин “шороотой”-гоо хутгалдсан юм. Засгийн газраа ойр ойрхон унагасан Ардчилсан намынхны балаг ард түмний нуруун дээр хүндхэн ачаа болж үлдэв.

 

БАЛРУУЛ-2

 

Ардчилсан нам засаг толгойлсон дөрвөн жилд ард түмэн бүсээ чангалсаар 2000 оны сонгуультай золгосон. Ард түмэн Ардчилсан намд хариуг нь барьж ганцхан суудал өгсөн. Энэ ганц суудлыг нь Ерөнхий сайдын суудлаа өгөхдөө УИХ-ын индэр дээрээс Ардчилсан намын журмын нөхдөдөө хатуухан үг хэлээд бууж байсан Жанлавын Наранцацралт агсан авчирч байв. Тэрбээр Дундговь аймгийн 20 дугаар тойрогт ялалт байгуулж УИХ-ын гишүүн болж байлаа. Харин МАХН /одоогийн МАН/ 76 тойргийн 72-т нь ялж Монголын улстөрийн түүхэнд гараагүй, хойшид ч гарах эсэх нь эргэлзээтэй үнэмлэхүй ялалт байгуулж Засгийн газраа дангаараа бүрдүүлэв. Гэхдээ МАХН /одоогийн МАН/-ынханд баярлаад, хундага тулгаад, хөөрцөглөөд байх шалтгаан байсангүй. Учир нь Ардчилсан намынхны дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсний хар гай, хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьсны улмаас хүндэрсэн эдийн засгаа сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх хүндхэн даалгавартай нүүр тулсан юм. Энэ үед эдийн засгийн олон улсын шинжээчид төдийгүй дотоодын эдийн засаг судлаачид Монгол Улсын уналтад орсон эдийн засаг сэргэхэд дор хаяж 10 жилийн хугацаа шаардлагатай гэсэн судалгаа гаргасан байдаг. Үндсэндээ 2000-2004 оны хооронд Н.Энхбаярын толгойлсон МАХН /одоогийн МАН/-ын Засгийн газар өмнөх Засгийн газрууд буюу Ардчилсан намынхны тарьсан балгийг балруулдаж эдийн засгаа сэргээх, ард түмнийхээ амьдрал, амьжиргааг дээшлүүлэхийн тулд толгой өндийх завгүй ажилласан юм. Үүний үр дүнд 2004 он гэхэд Монгол Улсын эдийн засаг, ард түмний амьдрал харьцангуй сайжирсан байв.

 

БАЛРУУЛ-3

 

2008 оны УИХ-ын сонгууль Монгол Улсын түүхэнд хар, цагаан толбо хоёуланг нь үлдээсэн. Уг сонгуулийн дүн гарсны маргаашнаас нь ялагдаж сураагүй Ардчилсан намынхан ард түмнийг өдөөн турхирч жанжны талбай дээр цуглаан зарласан. Улмаар тэр цуглаан яван явсаар МАХН /одоогийн МАН/-ын төв байрны гадаа ирснээр юу болж дууссаныг бид бүхэн бэлхнээ мэднэ. МАХН /одоогийн МАН/-ын төв байрны гадаа болсон цуглааныг ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нар удирдан зохион байгуулж байв. Угтаа бол энэхүү хар дурсамж эрх мэдлийн төлөө улайран зүтгэсэн улстөрчдийн увайгүй үйлдлийн төлөөс байсан юм. Эсрэгээрээ Ардчилсан нам ялагдлаа хүлээж, ард түмний сонголтыг хүндэтгэсэн бол тийм муухай хар зүйл болохгүй байсан бизээ. Хэдийгээр МАХН /одоогийн МАН/ олонхи болж Засгийн газраа дангаар бүрдүүлж болох байсан ч сөрөг хүчин болсон Ардчилсан намынхныг танхимдаа урьж хамтарсан Засгийн газар байгуулсан. Энэ шийдвэр нь ч үр өгөөжөө өгч Монгол Улсын эдийн засаг, ард түмний амьдрал, амьжиргаа гэрлийн хурдаар сайжирсан юм. Бүр тодруулбал, 2008-2012 оны хоорондох Монгол Улсын эдийн засгийн өсөлт үсрэнгүй өсөлт байв. Мөн валютын урсгал нэмэгдсэнээр Монгол Улс, УИХ түүхэндээ байгаагүй төсөв баталж байлаа. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гол суурь нь 2000-2004 оны хооронд засаг барьж байсан МАХН /одоогийн МАН/-ын Засгийн газрын үед тавигдсан байсан гэж эдийн засагчид дүгнэдэг. Өнөө л Ардчилсан намын унагасан эдийн засгийг босгосон нь сонгуульд дахиж ялах нөхцөл бололцоог бүрдүүлсэн юм. Ард түмэн тэнэг биш болохоор амьдралаараа дахиж тоглуулахыг хүсээгүй нь лавтай. Тиймээс ч МАХН /одоогийн МАН/-д дахин итгэл хүлээлгэж олонхи болгосон. МАХН /одоогийн МАН/-ынхан ч итгэлийг нь алдаагүй. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг урд, хожид байгаагүйгээр түргэсгэсэн юм. Энэ хугацаанд МАХН /одоогийн МАН/-ын дарга С.Баяр 2008-2009 оны аравдугаар сарын 28 хүртэл Ерөнхий сайдын албан тушаал хашсан билээ. Улмаар эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын албан тушаалаа өгч түүний залгамжлагчаар Сүхбаатарын Батболд аравдугаар сарын 29-нд тодорч байв. Ингэснээр МАХН /одоогийн МАН/ анх удаа олонхи болсон парламентдаа Засгийн газрын тэргүүнээ сольж үзсэн. Гэхдээ энэ бол Ардчилсан намынхан шиг хоорондоо муудалцаж, хэрэлдэж хэлэлцэхийн хооронд солигдсон шиг биш л дээ. Зангарагтай, тулхтай нам бол арай л өөр юм билээ. Өмнөх Ерөнхий сайд /С.Баяр/-ынхаа хийж хэрэгжүүлж байсан мөрийн хөтөлбөр, хөгжлийн бодлогыг үргэлжлүүлсэн нь Сү.Батболд гэдэг нэрийг Монголын эдийн засгийн шинэ түүхэнд үлдээхэд хүргэсэн юм. Учир нь түүний Засаг толгойлсон он жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувь хүрсэн билээ. Гэвч энэ өсөлт удаан үргэлжлээгүй нь харамсалтай.

 

БАЛАГ-2

 

2012 оны УИХ-ын сонгуульд ард түмэн МАН, АН хоёрын алинд нь ч дангаараа засаглах эрх өгөөгүй. Хэдхэн суудлын зөрүүгээр АН хамтарч засаглах хүчнээ сонгох эрхтэй болсон. Тэд олонхи болсон эхний хэдэн жилдээ “Шударга ёс эвсэл”, ИЗНН-тай хамтран засаг байгуулав. Юм үзээгүй айлын эзэн, эзэгтэй хоёр гэнэт мөнгөтэй болохоороо яадаг билээ дээ... Яг л тийм юм болсон. “Шинэчлэл”-ийн тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар нүд ирмэхийн зуур Монголын эдийн засгийн уутны амыг уруугаа харуулаад сэгсэрч орхив. “Чингис”, “Самурай” зэрэг бондыг ар араас нь гаргаж, хэрэгтэй хэрэггүй баахан төсөлд зарцуулсан. Одоо тэд өөрсдийгөө “зам барьсан, сайхан цэцэг тарьсан, хогны ногоон уут хийж хогийн цэг дээр аваачиж хаясан” гэж зөвтгөж сууна. Бас болоогүй, биднийг олонхи болохоос өмнө эдийн засаг уналтад орчихсон байсан гээд байгаа. Түүхэндээ байгаагүй 17.5 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээж авчихаад ингэж ярьж суух нь шударга ёс уу? Бүр болоогүй... Монгол Ардын Намын дэмжигч, гишүүдийг хуваах, хүчийг сулруулах зорилгоор хууль зөрчин “МАХН” гэдэг намыг дээд шүүхэд бүртгээд авчихав. Ерөнхийдөө “МАХН” бол гэр бүлийн янзтай нам. Эхнэр, нөхөр хоёр хэнтэй нэгдэн нийлэх, хэнийг “жийх” вэ гэдгээ хөнжил дотроо л шийддэг нам. Намынхаа нэрийг солилоо гэсэн шалтгаанаар намдаа гомдсон нэг нөхөр салан тусгаарлаж Ардчилсан намынхантай нийлж ууган нам руугаа нулимсан тийм л арчаагүй улстөрчийг Ардчилсан намынхан алгаа тосон өлгийдөж авсан. Ингэж хүзүү сээрээрээ холбогдож, хундага тулгаж явах хооронд Монгол Улсын 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг нэг оронтой тоо руу уналаа. “Фортуна” хэмээх Н.Батбаярын толгойлсон Эдийн засгийн хөгжлийн яамныхан Монголын ард түмнээс эдийн засгийн бодит байдлыг нуун дарагдуулснаар бүр дордуулж “сэхээн амьдруулах”-ад “хэвтүүлчихсэн”. Энэ үед арга ядсан Ардчилсан намынхан эдийн засгийн уналтаа тогтворжуулж чадахгүйдээ хүрч дотроосоо хор найруулан “Шинэчлэгч” Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж орхисон юм. Мэдлэг боловсрол, боловсон хүчин ядмаг, дутмаг АН-ынхан удаах засгаа бүрдүүлэхдээ Монгол Ардын Намыг “царай алдав”. Угтаа ирэх сонгуулийн үр дүнг бодсон бол МАН засагт хамтраагүй нь дээр байсан юм. Ардчилсан намынхны тарьсан балгийг цаг үргэлж балруулдаж явдаг үйлийн үр нь тэднийг энэ удаад ч зүгээр суулгасангүй. Наанадаж ард түмний эрх ашиг, цаанадаж эх орны хөгжил дэвшил яригдах учир Ардчилсан намынхны тарьсан нөр их балаг руу ханцуй шамлан оров. Ингэснээрээ эдийн засгийн эрчимтэй уналтыг “Шийдлийн” Засгийн газар удаашруулж чадсан юм.

 

“Монгол Ардын Нам ялагдах бүрт ард түмний эрх ашиг давхар ялагддаг” хэмээн Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат саяхны нэг илтгэлдээ хэлсэн байна лээ. Түүний хэлсэн үг үнэн ч юм шиг. Дээрх баримтуудаас Ардчилсан нам төр барьж чаддаггүй нь харагдана. Тэдэнд төр барих тангараг, зангараг дутаж байна. АН-ын Ерөнхий сайд нь хүргэндээ бондын мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь өгч эцэс сүүлд нь балрах дөхөв. Дөхөв ч гэж дээ, баларч ч яваа... МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр АН засаг толгойлсон он жилүүдэд Монголын ард түмэн элгээрээ мөлхдөг нь үнэн юм байна. Сонгуулийн дараа ялсан нам нь АН-ынхны тарьсан балгийг балруулдах гэж зүдрэх байх даа, хөөрхий минь...

Эх сурвалж: Zaluu.com

МАН-ын сонгуулийн штаб

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    2 цаг 33 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    4 цаг 56 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    6 цаг 15 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    6 цаг 25 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    6 цаг 33 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    6 цаг 57 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК