Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ард түмэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжинэ

2016-6-27
0
ЖИРГЭХ

        Хүсэвч олдохгүй сайн, хусавч арилахгүй муу нэр гэж бий. Энэ үгийн бодит жишээ нь АН болжээ. Тэд хэчнээн гялгар цаасаар “нааж”, толигор үгээр далдлаад ч дөрвөн жилийн турш улс эх оронд хоноцын сэтгэлээр хандсан нь хэний ч нүдэнд ил болчихсон. Товчхондоо, тэд 1996-2000 онд анх удаа төрийн эрх барихдаа толгойтой бүхнээ сайдын  суудалд суулгаж, засаг төрөөрөө тоглож ёстой л нэг юм үзээгүй  хүүхдийн зан гаргасан. Энэ цаг хугацаанаас хойш бүхэл бүтэн 16 жил өнгөрсөн ч АН-ын “хүүхэд” төрх хэвээрээ л байгаа нь харамсалтай. Тэд хоёр дахиа төрийн эрхэнд гарахдаа өнөөх л сурсан муу зуршлуудаа гаргаж, ард түмэнд “гайхуулав”. Туршлага, тулхгүй намын бодлого улсаа сүйрүүлж, иргэдээ элгээр нь хэвтүүлдэг ажээ. Дөрвөн жил өвөр зуураа хөлөө жийлцэж, гаднаас босгосон их хэмжээний мөнгөө ширээ тойрон сууж байгаад “хувааж халаасалсан” АН-ынхан өнөөдөр энэ мөнгөөрөө иргэдийн саналыг “худалдаж авахад” бэлэн болжээ. Хуульдаа баригдан улайм цайм тарааж чадахгүй байгаа ч ил, далдаар мөнгөн амлалт өгч, зарим газар бэлэг сэлт тараасаар л байна.

 

Арга ч үгүй, тэд хэдэн жилдээ өндийхөөргүй их өрийг дөрвөн жилийн дотор тавьчихсан. Ард түмэндээ хялайлгаагүй тэр их мөнгөөрөө АН-ынхан сонгуульдаж байгаа. Бүр тарааж ч байна. Хоёрхон цаг давхиад хүрдэг Дархан-Уул аймаг руу хүртэл онгоцоор нисч байна. Нэг бүр нь  200-250 саяын үнэ бүхий лексус 570 маркийн машинаар цуваа  үүсгэчихсэн, орон нутгаар уулзалт хийж явах жишээтэй. Үнэндээ АН-ынхан алхам тутамдаа мөнгө цацаж байна. Адаг сүүлд нь “луйврын” аргаар ялалт авахыг санаархаж сууна. Мэдээж луйвар хийх гол зэвсэг нь хар машин. Тэд өмнө нь энэ машины туслгамжтайгаар ард түмний саналыг “дээрэмдсэн”.  Энэ удаа ч гэсэн өмнөхөө давтахыг санаархсан ч сөрөг хүчин төдийгүй ард түмний зүгээс маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан учир 50 хувийг нь хар машинаар тоолохоор авч үлдсэн. Дээрээс нь орон нутаг руу “царцаа” нүүлгэхээс авахуулаад эрхэлдэг бизнес, эзэмшдэг компанийнхаа ажилчдын саналыг “хүчээр авдаг” муу аргаа ч хэрэглэх нь гарцаагүй.

 

Үндсэндээ АН-ынхан шударга өрсөлдөөн гээчийг мэдэхгүй улс. Учир нь тэдний үндсэн совест ийм. Өөрөөр хэлбэл, АН-д хэн нэгэн байя гэвэл бусдын адил хорчин, бас намынхаа ямар ч том лидерийг бусадтайгаа нийлж “булшлах” чадалтай байх гэсэн үндсэн шалгуур үйлчилдэг. Тиймээс ч АН хоёрхон удаа төрийн эрх барихдаа долоон ч засгийн нүүр үзсэн байх вэ. Тодруулбал, тэд 1996-2000 онд засаг барихдаа дөрвөн ч Ерөнхий сайдын нүүр үзсэн. Харин 2012-2016 онд хоёр Ерөнхий сайд, гурван өөр бүтцийн Засгийн газартай болсон. Үүний цаад учир нь ердөө л шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг нам гэдгийнх нь баталгаа. Бас нэгнийгээ дээшээ гарахад тэд яснаасаа дургүй нь хэний ч нүдэнд илт байдаг. Засгийн газрын тэргүүний суудалд намынх нь нөхөр суухыг үзээд нүд нь хорсдог учраас л тийм олон засгийн нүүр үзсэн нь гарцаагүй үнэн.

 

Хамгийн харамсалтай нь АН-ынхны энэ толхилцоон дунд улс эх орон уруудаж, ард түмэн туйлдан үлддэг болжээ. Эрх ашгаа эрэмбэлж, бодлого тодорхойлох хэмжээний зангарагтай болсон цагтаа АН төрийн эрхэнд тэмүүлэх учиртай мэт санагдана. Өөрсдөө төлөвшиж чадаагүй атлаа өрөөлд үлгэрлэнэ гэдэг байж боломгүй хувилбар. АН засгийн эрхэнд гарсан хоёр удаагийн түүх тэдний хэн бэ гэдгийг ард түмэнд бүрэн таниулсан нь “давуу тал” болж чадлаа.

 

Ийм л учраас АН-ынхны цаг нь, туршлага нь болоогүй байна гэж олон нийт дүгнээд байна. АН-ын “цаг” зогсчээ. Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр гэх дүгнэлтэд олон нийт хүрсэн байна. Үнэндээ иргэн бүрийн амьдралд хүрэхээр мөрийн хөтөлбөр боловсруулсан Ардын нам туршлагатай учраас л салхи эргэчихээд байна. Адаглаад эдийн засгийг 17.3 хувьд хүртэл нь өсгөж явсан сайн түүх МАН-д байгаа болохоос тартагт нь тулгаж 0.1-д хүргэж байсан нь үгүй. Замын дунд ямар ч үр дүн гарч болох. Гагцхүү ард түмний амьдралд шууд хамаардаг эдийн засгийг өсөлттэй байлгаж чадах нь засгийн эрх барьж буй намын гол үүрэг. Ийм л тохиолдолд ард түмний амьдрал дээшлэх учиртай. Хүн төвтэй бодлого гэдэг энэ аж. Хуйвалдаан, элдэв гүжир гүтгэлэг, дээрэмгүй явбал  ард түмэн тэр чигээрээ Монгол Ардын Намд итгэл үзүүлэх нь тодорхой болжээ.

Т.ЗҮРХ

Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штаб

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (122.201.24.189)
    MAN gishuud demjixgui
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Zochin (118.47.161.224)
    төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс энэ сонгуулийн дараа лааз өшиглөх болж байх шиг манайхан үхэр шиг зөрүүд болхоор өөрсдыг нь ажилаас халах гээд байхад гайгүй байхаа гээл манд өгөөд балрах улсдаа юмыг яаж мэдхэв энийг хувилаад хадгалнаа хихи
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    2 цаг 33 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    4 цаг 57 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    6 цаг 16 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    6 цаг 26 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    6 цаг 34 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    6 цаг 58 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК