Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд: Эрх баригчдын гүтгэлэг хэрээс хэтэрлээ

2016-6-27
0
ЖИРГЭХ

               Монгол Ардын Намын дарга М.Энхболд хэвлэлийнхэнд хандаж, сүүлийн өдрүүдэд өрнөсөн гүжир гүтгэлгийн талаар албан ёсны тайлбар хийлээ. Тэрбээр 2016 оны УИХ болон аймаг, нийсэлийн ИТХ үндсэндээ дуусч байгаатай холбогдуулан сонгуулийн сурталчилгааны ажлын явцад хууль дүрэм зөрчсөн, нэр дэвшигчдийг гүтгэж гүжирдсэн үйл явдлууд олноор гарсныг мэдээллийн эхэнд онцолсон. Түүнчлэн энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудтай харьцуулахад гүтгэж гүжирдсэнээрээ давуу байдалтай боллоо гэдгийг ч хэлсэн. Монголчууд сонгуулиа дотооддоо хийдэг байсан бол энэ удаад эрх баригчид сонгуулийн сурталчилгаандаа гадаад улс орнууд болон олон улсын байгууллагуудын нэрийг татан оролцуулсан нь хэтэрхий бохир явдал боллоо гэдгийг ч хэлсэн.

        Тэрбээр цааш нь “Сонгууль нэг удаа болоод өнгөрнө. Сонгуулийн маргаашнаас ажил, амьдрал үргэлжилнэ. Бид гадаад ертөнцтэй харилцаагаа улам сайжруулах ёстой байтал тэдний ярьсан хөөрсөн зүйл, үнэлэлт дүгнэлтийг хэтрүүлэн ашиглалаа. Тухайлбал, Дэлхийн банк болон Японы Элчин сайдын яамны ярьж хэлж буйгаар буруу ойлголтыг төрүүлэх хэмжээнд сонгуулийн сурталчилгаагаа явуулж байгаад харамсч байна. Тэр бүү хэл, зарим нэр дэвшигчийн дуу хоолойг эвлүүлж нэгтгэн, гүтгэж гүжирдсэн асуудал гарч байсан. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт манай намаас нэр дэвшигч П.Анужингийн нэвтрүүлгийг найман эх үүсвэрээс эвлүүлж нийлүүлэн цацсаныг хууль хяналтын байгууллага тогтоосон. Харин сүүлийн гурав хоногийн хугацаанд энэ байдал улам гаарч, төрийн албыг дамлан худалдаалж Монгол Ардын Нам сонгуулийн зардлаа босгосон мэтээр эвлүүлэг зохион байгууллаа. Дөрвөн жилийн турш хамтарч засгийн эрх барьсан АН, МАХН-ын удирдлагууд сөрөг хүчин болох манай нам руу эрээ цээргүй дайрч, давшилсан ухуулга сурталчилгааг хийж байгаад харамсч байна. Энэ талаар өмнө нь манай намын сонгуулийн төв штабаас болон Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэг бус удаа тайлбар мэдээлэл өгч байсан. Бид энэ эвлүүлэг нэвтрүүлгийг гарсан өдөрт нь буюу зургадугаар сарын 24-нд цагдаагийн байгууллагад хандаж, үүнийг шалгаж үнэн зөвийг нь тогтоож, сонгуулийн өмнө хариу ирүүлэхийг хүссэн. Үүний дагуу цагдаагийн байгууллагынхан ажиллаж, өнөөдөр бидэнд албан тоот ирүүллээ. 3528 тоот албан бичигт “9445 дугаарт бүртгэгдэн шалгагдаж байгаа гомдол мэдээллийн талаар шалгалаа. Монгол Ардын Намаас ирүүлсэн санал бичгийн дагуу энэхүү бичгийг хүргүүлж байна. Дээрх мэдээлэлд Монгол Ардын Намын удирдлагын ярианы бичлэгт эвлүүлэг хийн тараасан асуудалд Д, Ө нарыг холбогдуулан шалгаж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд нэмэлт шинжилгээ томилон ажиллаж байгаа болно” гэжээ. Энэ бичгийг манай сонгуулийн штабад өнөөдөр ирүүллээ. Энэ бичгээс үзвэл бидний ярианд эвлүүлэг хийсэн хүмүүс олдсон байна. Тэднийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн, шүүх шинжилгээний байгууллагаас ч дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Бид анхнаасаа эвүүлсэн бичлэг гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Харин эрх баригчид, тухайлбал засгийн эрх барьж байгаа МАХН, түүний удирдлагууд миний биеийг болон Ц.Сандуйгийн дуу хоолой мөн гэдэг зүйлийг ямар нэгэн үндэслэлгүйгээр ярьж олон нийтэд тараалаа. Тэр бүү хэл, “Унтаж байхдаа ч би М.Энхболдын дуу хоолойг танина” гэсэн байна лээ. Гэтэл би өөрөө өөрийнхөө асуудлыг хэнээс ч илүү мэднэ. Тиймээс албан тушаалын наймаа ярьсан элдэв ярианд би оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ер нь МАХН-ын удирдлага 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг ямар нэвтрүүлэг хийж цацаж байлаа. Гадна дотноос мөнгө авсан мэтээр хийсэн энэ нэвтрүүлгүүд манай намын тухайн үеийн сонгуулийн штаб дээр бэлтгэсэн нэвтрүүлгүүд байгаагүй. Нэр дэвшигчид өөрөө өөрсдийнхөө эсрэг бэлтгэж нэвтрүлсэн гүтгэлэг байсан. Тэр ч бүү хэл, МАХН-ын даргын гэр орноос гүйцэтгэх ажиллагааны тоног төхөөрөмж олдсон гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч л байсан. Энэ бүгдээс үндэслээд үзэхэд ер нь эрх баригчид гүтгэж гүжирддэг хуучин уламжлал, сурсан зан нь хэвээрээ байгаа юм байна. Ингэж сурснаараа ч сонгуулийн сурталчилгааны төгсгөлд ийм гүтгэлгийг зохион байгуулалттай хийлээ. Энэ нь “үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг шиг юм боллоо гэж бид үзэж байгаа. Энэ гүтгэлэг бол зөвхөн намын төв штаб болон хотын намын штаб руу дайрч давшилснаар дууссангүй. Ийм төрлийн гүжир гүтгэлгийг өнөөдрөөс эхлээд орон нутагт ч мөн тарааж эхэллээ. Тухайлбал, Ховд аймгийн МАН-ын хорооны албан бланкийг эвлүүлж хийсэн бичлэгийг бас тарааж эхэлсэн байна. Ингэхдээ Ховд аймгийн төрийн захиргааны ажил, албан тушаалуудыг ч мөн зарж наймаалцаж байгаа мэтээр эвлүүлэг монтаж хийсэн гүтгэлгийг тарааж эхэлсэн байна. Монголын ард түмэн, төрийн албан хаагчид мэднэ. Аль нам засгийн эрхэнд байхад төрийн ажил албыг тогтвортой хийлгэдэг, хэн нь гарч ирээд хэдэн мянгаар нь хоморголон халж сольдог вэ гэдгийг бүгд мэднэ. Тийм учраас би энд хариуцлагатай хэлэхэд, төрийн албан хаагчид, Монголын нийт иргэд сонгогчид та бүхэн сонгуулийн зорилготой, ялангуяа сүүлийн өдрүүдэд гарч байгаа хар бор хатгалаг, эвлүүлэг, нийлүүлэг буюу сонгогчдын санаа сэтгэлийг үймүүлэх гэсэн, санал худалдаж авах гэсэн, хууль зөрчсөн үйл ажиллагаануудад авталгүйгээр сонгуульдаа оролцож, төрийг эмхтгэн байгуулах ажилд чин сэтгэлээсээ оролцоорой гэж хэлье. Өнгөрсөн дөрвөн жил АН, МАХН засгийн эрх барихад улс орны амьдрал юу болов, иргэдийн амьдрал хэрхэн доройтов гэдгийг бодож саналаа өгөөрэй гэдгийг хэлье. Сонгуулийн хуулиар өнөөдөр сурталчилгаа дуусна. Магадгүй хуулийг уландаа гишгэдэг эрх баригчид 29-ний 22.00 цаг хүртэл ямар нэгэн хатгалаг гүтгэлэг явуулахыг үгүйсгэхгүй. Ийм учраас манай иргэд сонор сэрэмжтэй байхыг манай намын сонгуулийн төв штабаас сануулж, анхааруулж байна" гэсэн юм.

        Ийнхүү гурван өдрийн турш монголын ард түмнийг хуваасан бичлэгийн учиг тайлагдлаа. Хуурамч эвлүүлэг гэдэг нь батлагдлаа. АН-ын хар пи-ар хэрээс хэтэрсэн энэ өдрүүдэд ард түмэн харин ч тайван, хүлээцтэй хандаж чадлаа.

Ц.Тунгаа

Эх сурвалж: Nam.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • BOLDOO (73.92.18.195)
    MINII TANIDAG JOOOCHIIG SONGUULID YAVSANII SHAGNALD M,ENKHBOLD XELTESIIN DARGAAR AJILUULSANIIG CHIN LAV MEDNE DEE XOTIIN ZAXIRGAAND
    2016 оны 06 сарын 28 | Хариулах
  • AMSAN (73.92.18.195)
    TANAI ORON GARAN SANDUI YU YARIAD BAIGAAN BE XO
    2016 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    АНыхан нээх лут амьтад сүржигнэж гэнэ. 1991 хойших Монголын түүхэнд хамгийн анх АН 1996 албан хаагчдыг хомгорлон халж ийм жишгийг тогтоосон ш дээ, хүн болгон мэдэж байгаа ш дээ. Тэдгээр мэргэжлийн мэргэшсэн албан хаагчдын оронд амных нь салиа арилаагүй 20-30 нусан жулдрайнуудыг тавьснаар 2000 гэхэд Монгол элгээрээ хэвтсэн. Энэ хооронд ЗГ 4 удаа солигдход 4 удаа албан тушаалын наймаа хийгдэж АН анх үүнийг жишиг болгон тогтоосон. 2000 сонгуулиар АНы нэр дэвшигчид 15-20 мянгыг өгвөл сонгогдсон тохиолдолд тийм газрын дарга болгоно гээд явж байсныг хүн бүр мэднэ. Ер нь Монголын одоогийн энэ заваан жишгүүдийн үрийг АН тарьж МАХНы Энхбаяр усалж тордсоныг бид бүгд мэднэ. Энхбаярыг залгамжлах нөхөр нь ЗИ Дарангуйлагч юм шиг байгаа юм. Бид дахиж АНдуурсан сонголт хийвэл АНгалруу унан, бид АНгалын эрмэг дээр зогсож байгааг бүү март.

  • Болд (141.89.175.71)
    Одоо бүр цагдаагийнхан худлаа хэлсэн гэж дайрч байнаа. Нөгөө хуйвалдагч Сандуйг нь бас худлаа хэлсэн гэж байгаа юмуу? Намбарын Энхбаяр бас худлаа гүтгэсэн болж байна уу, дуу хоолойг нь таньсан гэж? Энхболд одоо боливол таарна. Хэт шунавал хар амь гэр бүлд чинь халтай.
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Харьцуулан бодооч хүмүүсээ (141.89.175.71)
    За Миеэгомбын Энхболд ичвэл таарна. ганц энэ удаа ч биш бүр Улаанбаатар сан гэж байгуулаад тэр данс руу орсон хэдэн тэрбум төгрөгийг хэн идэж хэрэглэснийг нь одоо ч шалгуулахад оройтоогүй гэж бодож байна. Чимээгүйхэн хөрөнгө идэгч гэж хүмүүс бараг мэддэггүй л байлаа. Улаанбаатар сангийн хөрөнгийг шамшигдуулсныг шалгуулбал энэ 60 тэрбум гэгч бүр юу ч биш шүү дээ. Дээр нь Төв аймгийнхан энэ хүнийг дахин дахин сонгоод архичдынхаа тоог нэмдэгээ болибол таарна. Зунжингаа морины уралдаан зохиож хөөрхий хөдөөнийхний мөнгийг архинд барж дуусдаг шүү дээ. Замаа ч засч өгөхгүй Бат-үүл л сая заслаа шүү дээ. Хүмүүс бас Бат-үүлийн хийсэн юмыг үгүйсгэхийн оронд Энхболдын, улаан хацарт Батбаярын, Мөнхбаярын үеп Улаанбаатар ямар байв, одоо ямар болсонтой нь харьцуулбал таарна. Тэгээд дээр нь Энхболдын үед эдийн засаг маш сайн байсан гэдгийг санаарай. Хөөрхий Бат-үүлийн үед эдийн засаг ямар байгаа гэтэл. Намбарын Энхбаяр Энхболдын дуу хоолойг нойрондоо ч танина гэж хэлдэг бол ёстой Энхбаярын хэлж байга
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
    • Зочин
      АНыхан нээх лут амьтад сүржигнэж гэнэ. 1991 хойших Монголын түүхэнд хамгийн анх АН 1996 албан хаагчдыг хомгорлон халж ийм жишгийг тогтоосон ш дээ, хүн болгон мэдэж байгаа ш дээ. Тэдгээр мэргэжлийн мэргэшсэн албан хаагчдын оронд амных нь салиа арилаагүй 20-30 нусан жулдрайнуудыг тавьснаар 2000 гэхэд Монгол элгээрээ хэвтсэн. Энэ хооронд ЗГ 4 удаа солигдход 4 удаа албан тушаалын наймаа хийгдэж АН анх үүнийг жишиг болгон тогтоосон. 2000 сонгуулиар АНы нэр дэвшигчид 15-20 мянгыг өгвөл сонгогдсон тохиолдолд тийм газрын дарга болгоно гээд явж байсныг хүн бүр мэднэ. Ер нь Монголын одоогийн энэ заваан жишгүүдийн үрийг АН тарьж МАХНы Энхбаяр усалж тордсоныг бид бүгд мэднэ. Энхбаярыг залгамжлах нөхөр нь ЗИ Дарангуйлагч юм шиг байгаа юм. Бид дахиж АНдуурсан сонголт хийвэл АНгалруу унан, бид АНгалын эрмэг дээр зогсож байгааг бүү март.
      2016 оны 06 сарын 27
  • Харьцуулан бодооч хүмүүсээ (141.89.175.71)
    За Миеэгомбын Энхболд ичвэл таарна. ганц энэ удаа ч биш бүр Улаанбаатар сан гэж байгуулаад тэр данс руу орсон хэдэн тэрбум төгрөгийг хэн идэж хэрэглэснийг нь одоо ч шалгуулахад оройтоогүй гэж бодож байна. Чимээгүйхэн хөрөнгө идэгч гэж хүмүүс бараг мэддэггүй л байлаа. Улаанбаатар сангийн хөрөнгийг шамшигдуулсныг шалгуулбал энэ 60 тэрбум гэгч бүр юу ч биш шүү дээ. Дээр нь Төв аймгийнхан энэ хүнийг дахин дахин сонгоод архичдынхаа тоог нэмдэгээ болибол таарна. Зунжингаа морины уралдаан зохиож хөөрхий хөдөөнийхний мөнгийг архинд барж дуусдаг шүү дээ. Замаа ч засч өгөхгүй Бат-үүл л сая заслаа шүү дээ. Хүмүүс бас Бат-үүлийн хийсэн юмыг үгүйсгэхийн оронд Энхболдын, улаан хацарт Батбаярын, Мөнхбаярын үеп Улаанбаатар ямар байв, одоо ямар болсонтой нь харьцуулбал таарна. Тэгээд дээр нь Энхболдын үед эдийн засаг маш сайн байсан гэдгийг санаарай. Хөөрхий Бат-үүлийн үед эдийн засаг ямар байгаа гэтэл. Намбарын Энхбаяр Энхболдын дуу хоолойг нойрондоо ч танина гэж хэлдэг бол ёстой Энхбаярын хэлж байга
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Харьцуулан бодооч хүмүүсээ (141.89.175.71)
    За Миеэгомбын Энхболд ичвэл таарна. ганц энэ удаа ч биш бүр Улаанбаатар сан гэж байгуулаад тэр данс руу орсон хэдэн тэрбум төгрөгийг хэн идэж хэрэглэснийг нь одоо ч шалгуулахад оройтоогүй гэж бодож байна. Чимээгүйхэн хөрөнгө идэгч гэж хүмүүс бараг мэддэггүй л байлаа. Улаанбаатар сангийн хөрөнгийг шамшигдуулсныг шалгуулбал энэ 60 тэрбум гэгч бүр юу ч биш шүү дээ. Дээр нь Төв аймгийнхан энэ хүнийг дахин дахин сонгоод архичдынхаа тоог нэмдэгээ болибол таарна. Зунжингаа морины уралдаан зохиож хөөрхий хөдөөнийхний мөнгийг архинд барж дуусдаг шүү дээ. Замаа ч засч өгөхгүй Бат-үүл л сая заслаа шүү дээ. Хүмүүс бас Бат-үүлийн хийсэн юмыг үгүйсгэхийн оронд Энхболдын, улаан хацарт Батбаярын, Мөнхбаярын үеп Улаанбаатар ямар байв, одоо ямар болсонтой нь харьцуулбал таарна. Тэгээд дээр нь Энхболдын үед эдийн засаг маш сайн байсан гэдгийг санаарай. Хөөрхий Бат-үүлийн үед эдийн засаг ямар байгаа гэтэл. Намбарын Энхбаяр Энхболдын дуу хоолойг нойрондоо ч танина гэж хэлдэг бол ёстой Энхбаярын хэлж байга
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.15.234)
    гөлийсөн сда дандаа мэлзэж байх юм. цагдаагийн бичгийг хуурамчаар үйлдсэн хэрэг нэмэгдэж байгаа юм биш үү
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (104.236.39.174)
    наймаалцаж байгаа талаарх бичлэг эвлүүлэг байсныг танай байгууллагах тогтоосон юм уу? -Манай байгууллага сонгуулийн энэ өдрүүдэд сонгуультай холбоотой хэрэг маргааныг шалгаж тогтоохгүй. Хуулийн дагуу гомдлыг хүлээн авч баримтжуулаад шүүхэд шилжүүлэх учиртай. Шүүх уг гомдлыг шалгаж тогтоон эцсийн шийдвэр гаргана. Хэн нэг Ө, Э гэх иргэдийг шалгаагүй. Гэтэл зарим нам, эвсэл, бие даагчдаас эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлыг цагдаагийн байгууллагын нэрийг барьж мэдээлж байна. Аливаа асуудлыг шалгаж, эцсийн шийдвэр гарсаны дараа ярих нь зүйтэй. Сонгуулийн үйл ажиллагааг бусниулах гэсэн аливаа оролдлого гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна гэв.
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (104.236.39.174)
    ‘МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нар төрийн албыг арилжаа наймаа мэт харж, мөнгөөр үнэлэн ярилцаж байгаа бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Уг бичлэгт сонгуулийн санхүүжилтээ босгохын тулд зөвхөн нийслэлээс гэхэд 60 тэрбум төгрөг босгохоор Бичлэг дэлгэгдсэний дараа Ц.Сандуй мэдээлэл хийж, хоёр жилийн өмнө яригдсан ярианы бичлэг мөн болохыг хүлээн зөвшөөрч, алдагдсан бичлэгийг тараасан эзнийг олохоор ажиллаж байна гэсэн юм. Харин үүнийх нь маргааш НИТХ-ын тэргүүлэгч Ц.Амарбаясгалан мэдэгдэл хийж уг бичлэгийг эвлүүлэг гэж давтан хэлж Ц.Сандуйгийн мэдэгдлийг баллуурдах гэсэн боловч харамсалтай нь бүгд телевизийн камерт бичигдэж үлдсэн юм. Гэтэл өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд мэдээлэл хийж, “МАН-ын удирдлагуудын төрийн албыг наймаалцаж байгаа гэх бичлэг эвлүүлэг гэдгийг нь цагдаагийнхан шалгаж тогтоолоо. Өрсөлдөгч намаас санаатай зохион байгуулсан ажил байлаа мэдэгдсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. -МАН-ын удирдлагууд төрийн албыг
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.245.114)
    Тэнэг КОММУНИСТУУД угаасаа ийм байсан цаашдаа ч ийм байх болно. хөгинй ЛАЛРУУД. Үхэр царайлсан новш минь сонгуулийн дараа дулаан хувцасаа бэлдээд байж бай. Монголын ард түмэн чамтай тооцоо бодох болноо.
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Монголд Ардчилалд занал хийсэн дарангуйлагч шинэ-КОММУНИСТ нам нэг л бий тэр АН гэж хүн болгон мэднэ
      2016 оны 06 сарын 27
  • Зочин (104.236.39.174)
    юу наад цагдаагийнханг чинь Сандуй худалдаад авчийш дээ танай авцан залуу минь
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.33.137)
    uuriinhuu duug tanihaa bolison mangaruud bi tanij baina
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (104.223.39.66)
    Ардчилсан нам Цагдаагийн газраа үнэндээ атгачихсан, зоргоороо хөдөлгөж, гарынхаа дор ажиллуулж байгаа юм байна. Мөрдөн байцаах тасаг нь Шалгаж байна аа гэсэн чинь Ерөнхий газраас нь үгүй ээ, худлаа ярьж байна гэшшш... Цагдаа худлаа ярьдаг юм уу? Ерөнхий газрынхаан?
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (104.223.39.66)
    ардчилсан намын ажлыг нь үгүйсгэсэн юм биш шүү дээ. Ажил хийсэн үү хийсэн. хийхдээ яаж хийсэн бэ гэдэг нь л гол байгаа юм. тэд үнэндээ өр төлбөр тавьж ард иргэдийнхээ ирээдүйг дэнжигнүүлсэн нь үнэн. тэгээд тийм их мөнгөнөөсөө өөрсдөө хулгайлсан нь үнэн. тэгээд одоо хүмүүсийг үндэслэлгүй гүтгэж ардчилсан нэр зүүчихээд ардчиллаа цаазалж байгаад нь л уур хүрээд байна шүү дээ.
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (104.223.39.66)
    иргэд их өрийг ингэж дэмжээд байгаа ч ирээдүйд амаа барих вий дээ. нэгэнт сонгочихсон хүмүүсийг мянга шүүмжлээд ч буулгаж ирж чаддагггүй ээ гэдгийг бид өнгөрсөн жилүүдэд маш сайн олгосон.
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.29.222)
    ЗА ТА НАР НЭГЭНТ ИЙМ ЮМ ЯРИАД ЦАЦАГДЧИХСАН БИЧЛЭГИЙГ ЯАЖ ХУУРАМЧ ЭВЛҮҮЛЭГ ГЭЖ ЧАДАЖ БАЙНАА, ИНГЭХ ТУСАМ ЧИНЬ ҮНЭН БАЙСАН БАЙНАА ГЭДЭГ НЬ БАТЛАГДААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? МАН ЕР НЬ БОЛОВСОРЧ ГҮЙЦЭЭГҮЙ ОНГИРОО САГСУУ ЗАЛУУЧУУДААСАА БОЛЖ БОХИРЫН НҮХ РҮҮ УНАЖ ЯВДАГ ШҮҮ ДЭЭ. ЭХЛЭЭД ХҮРЭЛСҮХ ЯАЖ МАН-ЫГ СҮХДЭЖ УНАГАЛАА, ОДОО САНДУЙ ГЭДЭГ ПАМПЕРСТЭЙ БАЦААН МАН-ЫГ ЦААЗЫН ТАВЦАНД АВААЧИЖ, ХҮЗҮҮНД НЬ ООСОР ДҮҮЖИЛЭЭ. МАН ЦААЗЛАГДЖЭЭ. ХӨӨРХИЙ, ОДОО ЮУ Ч ГЭЖ ЯРИАД БИЧСЭН БИЧЛЭГИЙГ ЧИНЬ СОНССОН ХҮМҮҮС ДЕЛИТ ХИЙЖ ЧАДАХГҮЙ Л БОЛОВ УУ?? НААД САНДУЙГАА ХАРИН НЭРИЙГ НЬ ТАТУУЛБАЛ ЯАСАН ЮМ БЭ???ИНГЭЖ БАЙХЫН ОРОНД....
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.194.112)
    huuramch l ym shig baisan. ewluuldeg mergejltnuud baidag gj sonsj baisan. shudarga es yalah boltgugai
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • hhhh (202.9.40.183)
    shiren nyyrtei um bish vv ene 2 nam chin odoo 1xan shvvx atg tsagdaa yaj ajilxiin xarie daa
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.236)
    Ugaasaa l huursmch bichleg ni todophoi
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • sanaa ni zovogsod (202.9.42.2)
    zasgiig AN gantsaaraa bariad baina uu,MAHN-tai hamt bariad baina uu,shadar said,barilgyn said nar AN namd elssene uu.ENHBAYAR erh barigchid geel muulaad baihyn uuriigii muulj baigaagaa medehgui l baina daa uhaan sanaa ni gaigui yu MAHN-aa suvilagch Byanselengee
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.112.241)
    ЭНЭ МУУ МИЕЭГИЙН МЭЛГЭР ГАХАЙН ШИРЭН НУУРЭЭ ГАРГАХ ГЭЭ ЮУ ХУЦВАА
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.115.36)
    АН үнэн балиартаж байнаа
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.127)
    хурай хурайтөр улс минь бэхжиж түмэн олон минь жаргах болтугай
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    2 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    2 цаг 56 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    3 цаг 5 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    3 цаг 16 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    17 цаг 47 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    17 цаг 54 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК