Өмнөговь аймгийн Оюутолгой ордод ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий
иргэд саналаа өгөхөөр өөрсдийн харьяалагддаг сонгуулийн хэсгийн хороод
руу явахыг хүсчээ

Өмнөговь аймгийн Оюутолгой ордод ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий иргэд саналаа өгөхөөр өөрсдийн харьяалагддаг сонгуулийн хэсгийн хороод руу явахыг хүсчээ. Гэсэн ч тус компаниас зөвшөөрөл олгохгүй байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороонд гомдол ирсэн бөгөөд Өмнөговь аймагт дахь сонгуулийн хэсгийнхэнтэй өнөө өглөө видео хурал хийсэн байна. Хэрэв Оюу толгой компани үнэхээр ажилчдынхаа сонгууль өгөх эрхийг боогдуулж байгаа нь нотлогдвол удирдлагуудад нь хариуцлага тооцно гэж СЕХ-ноос мэдэгдлээ.
Санаатайгаар сонгогчын эрхийг нь хаавал Эрүүгийн хуулийн 130-р зүйлээр хариуцлага тооцдог юм байна.
Б.Баяр