Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр Хан-Уул дүүргийн 12, 16-р хорооны иргэдтэй уулзлаа. Тэрбээр Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүргийн 36-р тойрогт нэр дэвшиж байгаа билээ.
Уулзалтын үеэр иргэдэд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнаж, энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын сонгуульд дэвшүүлэн оролцож буй “5+ хөтөлбөр”-өө танилцуулав. Энэхүү уулзалтад УИХ-ын сонгуулийн 58-р тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү оролцлоо.
Эх сурвалж: Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн штаб